Нэг жилд хэрхэн гурван цол хаах вэ? Кукушовын гэр бүлтэй хийсэн ярилцлага

Урам зориг, үйл ажиллагааны нарийн төлөвлөгөө хоёрын аль нь чухал вэ? Бизнесээ юунаас эхлэх вэ? Хэрхэн өөртөө итгэж, зорилгоо тодорхойлох вэ? Гүйцэтгэх захирал Ольга болон Виктор Кукушов нартай хийсэн ярилцлагыг уншиж, тэднээс өөрт хэрэгтэй асуултынхаа хариултыг аваарай.

Та маш хурдан Гүйцэтгэх Захирал цолд хүрсэн. Одоо, арвин туршлага хуримтлуулсны дараа дүгнэвэл юу хамгийн чухал вэ?
Хамгийн чухал нь магадгүй хүмүүстэй харилцах явдал байх. Бид бизнес саналаа тулгаад байдаггүй, ихэнх тохиолдолд харилцаж байгаа хүн маань бидний ажлыг илүү сонирхож таардаг юм. Рекрутинг хийх нь өглөө болгон шүдээ угаадагтай адил танд тийм чухал байх ёстой. Мөн өдөр бүр дор хаяж нэг хүн бүртгэж хэвших хэрэгтэй.

Шинээр хүн бүртгэлээ, дараа нь яах вэ? Шинэ хүмүүстэй хэрхэн ажиллах талаар шалгарсан арга байдаг уу?
Бусдыг урагш нь удирдан чиглүүлэхэд тусалдаг зүйл бол хувь хүний хөгжил, үлгэр жишээч байдал гэдэгт бид итгэдэг. Тиймээс бид багийн шинэ гишүүнийхээ ур чадварыг хөгжүүлэх, алсын хараатай болгохын тулд олон төрлийн сургалт зохион байгуулдаг. Шинээр элсэгч эхлээд олон нийтийн сүлжээнд таньдаг “гурван хүнтэй”-гээ чаталж, харилцан яриа үүсгэх, татгалзсан үед хэрхэн хариу үзүүлэх зэрэг дадлуудыг эзэмшдэг. Үүний дараа рекрутингийг хэрхэн хийх талаар бодит туршлага хуримтлуулна. Энэ үед шинээр элсэгч янз бүрийн аргуудыг туршиж, туршлагатай хамтрагч нарынхаа мэдлэг, ур чадварт тулгуурлан анхны хүнээ бүртгэж эхэлдэг.

Үйл ажиллагааны нарийн тогтолцоо, багийн урам зориг, тэмүүллийн аль нь чухал вэ?
Тогтолцоо бол зайлшгүй чухал зүйл боловч урам зориггүй бол урагшлахгүй. Багийг урагш хөдөлгөж байхын тулд тогтмол мэдээллээр хангах, амжилтыг урамшуулах, туршлагатай илтгэгч нарыг урих, хамтрагч нарынхаа амжилтын тухай ярилцах нь чухал байдаг. Түүнчлэн өөрийнхөө сул тал дээр ажиллах шаардлагатай. Бид олон шинэ материалуудыг судалж, бизнес хөгжлийн арга барилаа байнга сайжруулж, олж авсан мэдлэг, арга техникээ багтайгаа тогтмол хуваалцдаг.

Харин таны хувьд амжилтад хүргэсэн урам зориг тань юу байв?
Бид хийж буй зүйлдээ дуртай. Түүнчлэн бид гурван хүүхэдтэй, тэд маань бидний урагш тэмүүлэх хамгийн том түлхэц болдог. Бидэнд байгаагүй зүйлсийг тэдэндээ өгөхийг хүсдэг: чанартай боловсрол (магадгүй гадаадад), сонголт хийх боломж, хэлний мэдлэгийнхээ ачаар амжилтад хүрэх боломж. Харин би Очир эрдэнийн захирал болон түүнээс дээд түвшний топ лидер болохыг хүсдэг.

Таны гаргасан амжилтад хүрэхийг хүссэн ч юунаас эхлэхээ мэдэхгүй байгаа хүмүүст та юу гэж зөвлөх вэ?
Маш том зорилго тавь. Түүнийгээ хуваагаад таван жил, гурван жил, нэг жил, нэг каталог болон нэг өдрийн зорилго болгож бич! Өдөр тутмын ажлуудаа ягштал хий. Бүгдийг гартаа ав, тохиромжтой цаг ирэхийг бүү хүлээ, учир нь тэр цаг аль хэдийн ирсэн!
Зурвас: Зураг: Oriflame