1. ӨӨРТӨӨ ТУСАЛ
Хүн төрөлхтөн, найзууд, хайртай хүмүүсээ аврах гэж хичээхийн оронд өөр лүүгээ анхаарал хандуул. Өөрийн аз жаргал бусдын амьдрал болоод жаргалаас чухал болохыг санаж яваарай. Өөрөө өөрийгөө сонгож байгаа учир өөрийгөө буруутгах хэрэггүй. Мөн та хэн нэгний хайрыг хүчин чармайлтаар хүртэх учиргүй. Та зүгээр л хайрлуулах эрхтэй. Та өөрөө өөртөө жаргалтай байхад тусалж байхад хажууд тань байхад хамаагүй тааламжтай байх болно.
Хэрхэн цэгцлэх вэ: хэвшилдээ өөрийнхөө хийх зүйлсийг аажим аажмаар оруулаарай. Удаан хугацааны турш хойшлуулсан зүйлээ хийгээрэй. Бие тань тавгүй байвал гэртээ үлдээрэй. Чөлөө аваад өдөржин кино үзээрэй. Удаан уулзаагүй найзуудтайгаа уулзаарай. Эрт унтаж байгаарай.
2. ШУУДХАН БҮҮ ХАРИУЛ
Танаас хэн нэгэн тусламж гуйх бүрд бодох хугацаа өгөхийг хүсээрэй. Энэ нь танд тухайн зүйлийг хийх нөөц бололцоо байгаа эсэхийг эрүүлээр үнэлж дүгнэх хугацаа өгнө. Эсрэг тохиолдолд та өөр дээрээ боломжгүй хариуцлагыг авах эрсдэл үүсэх болно.
Хэрхэн цэгцлэх вэ:. амьдралынхаа аль хэсэгт яаруу шийдвэр гаргадгаа бодоод үзээрэй. Тэгээд «Үгүй» гэж хэлж эхэл. Энэ бол агуу үг юм шүү. Энэ нь мөн аливаа зүйлд хязгаар тавьж, бусдын асуудлыг шийдэх гэж мэрийхийн оронд өөрийн амьдралаар амьдарч эхлэхэд тустай.
3. ӨВДӨЛТ БОЛОН ӨВЧНИЙГ ТООХГҮЙ ОРХИХОО БОЛИХ
Өвдөхөд ямар ч сайхан зүйл үгүй. Өвдөж шаналж байхдаа ажилдаа явж, өөрийн шаардлагаа хойш тавин бүхэл өдөржин ажиллах нь өөрт тань бус өрөөлд л хэрэгтэй гэдгийг та ойлгоно. Ингэснээрээ та тэдний нүдэнд баатар болж харагдахгүй. Өвчтэй үедээ та бусдад өвчнөө халдааж мэднэ. Та их ажиллаж дандаа ядраад байх юм бол энгийн нэг зүйлийг ч хийж чадахаа болино. Бүү тэгээрэй.
Хэрхэн цэгцлэх вэ: Тэмдэглэлийн дэвтэр эсвэл өглөөний хуудас хөтлөөрэй. Бие махбод болон сэтгэл зүрхээрээ юу мэдэрч буйгаа бичиж тэмдэглэхэд өдөр бүр 15 минутыг зориулаарай. Ингэснээрээ та нэг сумаар хоёр туулай буудах болно: сөрөг эрчим хүчээр ангижирч асуултуудынхаа хариултуудыг олно.
4. ДУРТАЙ ЗҮЙЛЭЭ ХИЙ
Таалагддаггүй зүйлээ хийж, дургүй газартаа ажиллан бидэнтэй хамт байх эрхгүй хүмүүстэй хамт амьдрах – энэ бидний мөрөөдөж байсан амьдрал гэж үү? Үгүй гэдэг нь тодорхой. Шинээр ямар нэгэн зүйл эхлүүлэх, очиж үзээгүй газраа хөл тавих, аз туршсан шийдвэрүүд гаргах аймаар байна уу? Таныг ойлгож байна. Гэхдээ өөрийнхөө биш амьдралаар амьдрах нь илүү аймаар бөгөөд эрүүл мэндэд ч сөрөг нөлөөтэй.
Хэрхэн цэгцлэх вэ: Үргэлж хийхийг хүсдэг байсан зүйлийнхээ талаар бодоорой. Зурах? Гэртэйгээ ойролцоо байрлах зургийн дугуйлангуудыг олоорой. Бүжиглэх? Бүх бүжгийн дугуйлангууд дээр очиж үзээд өөрт таалагдсаныгаа сонгоорой. Өөрийн бизнесээ эхлүүлэх? Бизнес эрхлэгчдийн лекц хичээлүүдэд сууж хэрхэн эхлүүлэх талаар асуулт тавиарай. Бизнесээ эхлүүлэхэд тань жигүүр хайрлах ч юм билүү?
5. ГАНЦААРАА БААТАР БОЛОХ ГЭСНИЙ ХЭРЭГГҮЙ
Хурдан явахыг хүсэж байвал ганцаараа яв гэдэг үг бий. Хол явахыг хүсэж байвал хамтдаа яваарай. Бүгдийг өөрийн нуруундаа үүрлээ гээд та нэр хүндтэй болчихгүй шүү дээ. Харин ч ажлаа хүндрүүлж байгаа хэрэг юм. Тийм болохоор санаа нэгтнүүдийг олоод багаараа ажилласан нь дээр.
Хэрхэн цэгцлэх вэ: Эрх үүргээ бусдад дамжуулаарай. Ихэнх зүйлс төгс хийгдсэн байх албагүй. Ихэнх тохиолдолд зүгээр л хийгдсэн л байх ёстой байдаг. Хэн нэгэнд хийж үзээд алдах боломж олгож байна гэдэг нь тэдэнд өсөж дэвжих төдийгүй хариуцлагаа мэдрэх боломжийг олгож байна гэсэн үг бөгөөд өөртөө харин илүү сайн сайхан зүйлс хийх цаг гаргаж өгч байна гэсэн үг юм.