ХЭН: НАС ТОГТСОН ЭМЭГТЭЙ
Их сургуулийн багш эсвэл метрогоор зорчигч эмэгтэй, холын хамаатан эсвэл эмээ – энэ насны эмэгтэйчүүд “чиний асуудал” яг юунд байгааг хэлэхэд хэзээд бэлэн байдаг. Энэ асуудал ямар ч байж болно – хэт богино банзал эсвэл нүүр будалт, дэгжин гутлын оронд өмссөн спорт гутал эсвэл нүүрээ будаагүй байдал – өөрөөр хэлбэл түүний тогтсон ойлголтод нийцэхгүй юу л байна бүгд гэсэн үг. Түүний ертөнцөд эмэгтэйчүүд богино үстэй байж болохгүй (яагаад гэвэл эмэгтэйлэг биш!), сул загвартай хувцас өмсөж болохгүй (яагаад гэвэл галбирыг нуудаг!), тодорхой насанд хүрчхээд ажлын өсөлт, гэр бүл, хүүхэд, гадна төрх, тэр байтугай хоолны савны иж бүрдэл зэрэг “амжилтын” цуглуулгагүй байж болохгүй. Энэ бол стереотип буюу хэвшмэл сэтгэлгээ юм.
ХЭН: ЗАГВАРЛАГ НАЙЗ
Үзэсгэлэнтэй, анхаарал татам, гэвч хов хоосон – энэ төрлийн бүсгүйг ийнхүү тайлбарлаж болно. Тэр богино даашинзыг өөртөө таалагдсан болохоор биш, харин загварлаг гэж боддог учраас л өмсдөг. Загварын сэтгүүл дээрх моделиуд уруулаа улаанаар будсан учир тэр ч бас уруулаа улаанаар буддаг. Энэ бүгдийг ойлгоход тун хялбар, яагаад гэвэл чиний найз хэдийнээ хувь хүн гэсэн онцлогоо алдаад Инстаграм дахь мянга мянган хоорондоо адилхан бүсгүйчүүдийн нэг болчихсон байгаа ба одоо чамайг ч бас араасаа уруу татахыг оролдож байна. Энэ бүсгүй чамд хэн нэгнийг санагдуулж байна уу? Тийм ээ, өмнөх хэсэгт гарсан нас тогтсон эмэгтэйг санагдуулж байна! Эсэргүүцээрэй!
ЯАХ ВЭ:
Ийм хүмүүс удаашруулсан пуужин шиг л байдаг. Тэдний хувьд бусад хүмүүсийн үзэл бодол үргэлж буруу байдаг тул маргалдах, тийм биш гэдгийг нотлох гэж оролдох ч хэрэггүй. Эелдэг байгаад, инээмсэглээд, цөөн үгээр хариулаад, нийтлэг сэдвээр яриад, хамгийн гол нь хэлснийг нь хүндээр хүлээж авахгүй байх хэрэгтэй. Чи болон чиний амьдралын тухай бусад хүмүүсийн үзэл бодол – бусдынх люм шүү (чинийх биш).
ХЭН: ХӨРШ
Нэг орцод амьдардаг хов живт дуртай бүсгүй эсвэл өөр албанд хамтран ажилладаг эмэгтэй чиний хувийн амьдралын тухай бодлогогүй асуулт асууж эсвэл гадна төрхийг чинь шүүмжилж болно. Тэд яагаад бусдын амьдралд ингэтлээ хэрэгт дурладаг юм бол? Бусдын амьдралд хошуу дүрэх зуураа өөрийнхөө амьдралд санаа тавьж амжихгүй байхвий!
ЯАХ ВЭ:
Хэнийг ч өөрийнхөө орон зайд бүү нэвтрүүл, илүү зүйл бүү ярь ба тэдэнтэй бусдын тухай бүү ярь..
ХЭН: ТОМ БОСС БУЮУ БИГ БОСС
Ийм хүн ажилтныхаа бүтээмжийг үр дүнгээр нь биш харин гадаад үзэмжээр нь үнэлдэг. Хөл чинь арай гоолиг эсвэл даашинз чинь арай урт байж болсонгүй юу? Ийм хүмүүсийг буртуутгаж болох уу? Нээх хэрэггүй л болов уу. Өнөөгийн ертөнцөд нийгэм бидэнд “олонд хүлээн зөвшөөрөгдсөн” стандартад нийцэхийг тулгадаг. Гэвч бодит байдал дээр стандарт ч, бусдын үзэл бодол ч бидний БИ гэсэн хардаг, мэдэрдэг, өөрийнхөөрөө амьдардаг мэдрэмжээс тэс одноо юм.
ЯАХ ВЭ:
Хэн нэгэнд таалагдах гэж хичээх хэрэггүй, өөрөөрөө байж үүрэг хариуцлага биелүүлж, ажлаа сайн хийгээрэй.
За тэгэхээр одоо чи санал бодлыг нь хүндээр хүлээж авах хэрэггүй дөрвөн төрлийн хүнийг олж мэдлээ. Тэд чамд хэн нэгнийг санагдуулахгүй байна уу? Яг үнэн! Тэд Антикастинг шинэ төслийн дүрст бичлэг дээр гардаг эмэгтэйчүүд юм. Эдгээр дүрүүдийн бүгдэд нь чадварлаг жүжигчин, инстаграмд сонирхолтой нийтлэлүүдээрээ од болсон Ирина Горбачева тоглосон. Уг сурталчилгааны дүрст бичлэг нь богино хэмжээний уран сайхны кино юм. Тэрээр эмэгтэй бүрд маш чухал ойлголтыг хүргэдэг: таны гоо үзэсгэлэн бусдын шүүлтэд хамаарах ёсгүй. Энэ дүрст бичлэг дээр киног зохион бүтээгчид зураг авалтын үйл явцын тухай санал бодлоо хуваалцдаг бол үзэгчид зураг авалтын талбайгаар зочлох болно. Хамтдаа үзэцгээе!
Хэний ч үнэлгээ, дүгнэлт, хэвшмэл сэтгэлгээ чи болон чиний амьдралд нөлөө үзүүлэх ёсгүйг үргэлж санаарай. Бусдын үзэл бодлоос хамааралгүй амьдарч зөв гэж бодсон зүйлээ хийгээрэй. Антикастинг хөдөлгөөнд нэгдэж чамд урам хайрладаг дотно хүнийхээ түүхийг хуваалцаарай. Нэр дэвшигчдийн дүрст бичлэгийг үзээд алдарт блогерүүд ба Топ Лидерүүдтэй адил жинхэнэ гоо үзэсгэлэнгийн түүхээ хуваалцаарай.