Өөрт тохирох үнэртнийг хэрхэн сонгох вэ?

Зарим нь насан туршдаа нэг үнэртэнд үнэнч хэвээр үлддэг, нөгөө хэсэг нь хэдэн жилийн турш түрхэж байгаад шинийг эрэлхийлдэг ч өөрт таалагдснаа олж чаддаггүй, үлдсэн хэсэг нь сэтгэл хөдлөлөөсөө хамаарч хэд хэдэн төрлийн үнэртэнтэй байхыг илүүд үздэг. Өөрт тохирсон, таныг бүрэн илэрхийлж чадах төгс үнэрийг хэрхэн олох вэ? Танд туслах бүрэн зааварчилгааг бид бэлтгэлээ - үнэрээ хайж эхлээрэй!

 

Алхам 1: үнэртний төрөл

Сонголт хийхэд хялбар болгохын тулд анхилуун үнэрийг дараах үндсэн төрөлд хуваадаг: цэцгийн, модны, дорнын, цитруст, далайн, ногоон, жимсний. Нэрнээс нь л харахад ямар үнэрийг агуулдаг нь ойлгомжтой байгаа байх. Далайн үнэр – сэвшээ салхины аястай цэвэр агаарыг санагдуулам хөнгөн үнэртэй. Ногоон бол бороо, дөнгөж ургасан залуу навч, шинэхэн тайрсан өвс болон ойн үнэрийг агуулдаг. Дорнын үнэр нь ихэвчлэн чихэрлэг, тод, ааглаг үнэртэй байдаг. Ийм энгийн ангилал нь олон янзын найрлагад төөрөхгүй байхад тусалдаг юм.

Лайфхак

Таны дуртай сүрчиг аль төрөлд хамаарч байгааг тодорхойлоод, дараагийн удаа үнэртэн сонгохдоо адил ангиллаас хайгаарай.

 

Алхам 2: үнэртний пирамид

Үнэр бүрийг гурван өөр бүлэгт хуваадаг бөгөөд тэдгээрийн зохицол нь түүний пирамид бүтцийг бий болгодог. Хөгжмийн бүтээл нэгэн адил үнэртний найрлага нь аялгуу дээр суурилдаг.

Дээд аялгууд нь анхилуун үнэрийн анхны сэтгэгдэлийг бүрдүүлдэг. Эдгээр нь хамгийн хөнгөн, шууд нээгддэг аялгууд бөгөөд цацсаны дараа 5-15 минутын турш үнэрээ барьдаг. Eclat FemmeAmber Elixir нарын үнэр нь шүүслэг мандаринаас эхлэх бөгөөд Amber Elixir Crystal нь Балтийн хувны хэмнэлээр таныг гайхшруулна. Зүрхэн аялгуу бол анхилуун үнэртний үндсэн гол үнэр бөгөөд түүний шинж чанарыг тодорхойлдог. Тэд дээд аялгуудын дараа нээгдэж, 1.5-4 цагийн турш мэдрэгддэг. Эдгээр нь ихэвчлэн цэцгийн, жимсний, модны өнгөт аястай байдаг. Love Potion Midnight Wish үнэртний зүрхэнд чихэрлэг кофе, харин  Sublime Nature Tuberose -д булцуут цэцэг оршино.

Суурь аялгууд нь анхилуун үнэрийн бүрхүүл гэж хэлж болно. Тэд хамгийн сүүлд нээгдэж, хамгийн удаан үргэлжилж, зохиомжийн эцсийн хэмнэлийг үүсгэдэг. Ихэвчлэн заар, амбра, ванил зэргийг суурь болгон ашигладаг. Эсвэл жишээ нь Possess үнэрт усны суурь аялгуу болох пачули гэх мэт.

 

Лайфхак

Үнэртний гадна савлагаанд анхаарлаа хандуулаарай, учир нь тэрээр олон зүйлийг хэлж чадна. Цэцгийн зохиомжийн хувьд ихэвчлэн ягаан өнгийн сонгодог, харин алтлаг өнгийн чимэглэл орсон байвал  тансаг, дээд зэргийн ба тод ааг үнэрийг илтгэнэ, ногоон ба цэнхэр өнгийн энгийн савлагаа нь хоёрдмол утгагүйгээр сэргэг ба хөнгөн үнэрийг агуулдаг.

Алхам 3: үнэрийн концентраци

Үнэртэй ус түрхэх соёл гэж бий: жишээлбэл, та албан тасалгаанд эсвэл тээврийн хэрэгслээр аялахаасаа өмнө хэтэрхий хурц үнэртэн хэрэглэхгүй байвал зохистой. Зуны халуун өдрийн хувьд илүү хөнгөн үнэртэйг эсвэл үнэрт шүршигчийг сонгох нь дээр байдаг бол өвлийн улиралд тод, баялаг, дулаан ба чихэрлэг үнэр хамгийн зөөлнөөр нээгддэг. Үнэрийн концентрацийн индикаторт анхаарлаа хандуулаарай. Энэ нь түүний тогтоц, анхилуун зохиомжийн эрч хүчийг илэрхийлдэг.

Лайфхак

Түрхэж байгаа үнэртэнтэйгээ ижил үнэртэй шүршигч болон биеийн тосыг хэрэглээрэй. Ингэснээр анхилуун үнэрээ илүү удаан барина. Хэрэв ийм бүтээгдэхүүн байхгүй бол биеийн тос болон хөлс дарагчийг сонгохдоо үнэргүйг хэрэглэвэл зохино. Ингэснээр сүрчигтэй зөрчилдөхгүй юм.

Зурвас: