Хуримын үнэртнээ яаж сонгох вэ?

Энэ онцгой өдөр чиний үнэртэн бүсгүй бүрийн амьдралын хамгийн чухал үйл явдлын уур амьсгалыг бүрэн илэрхийлэх үүрэгтэй. Энэ бол маш чухал үүрэг гэдэгтэй чи санал нийлэх байх! Зөв сонголт хийхэд чамд туслахын тулд бид мэргэжилтнүүдэд хандлаа.

Матилда Жонсон, Орифлэймийн үнэртний ангиллын мэргэжилтэн
«Үнэртэн мэдрэмжтэй холбоотой байдаг. Энэ бол өөрийгөө илэрхийлэх, эргэн тойрон дохь хүмүүстээ хэн болохоо ба юу хүсэж байгаагаа ойлгуулах арга юм. Тиймээс үнэртэн сонгохдоо үргэлж мэдрэмж болон сэтгэлээ сонсоорой. 

Чи эмэгтэйлэг бөгөөд романтик мэдрэмж хүсэж байвал моддын ба цэцгийн холимог сонгоорой. Харин анхаарал татаж гялалзахыг хүсэж байвал сонгодог хэв маягийн шиприйн үнэр сонгоорой. Нарийн мэдрэмжээ тодруулмаар байвал ааглаг, дорнын, заарын, цэцгийн амтлаг аялгуудыг сонгоорой».

Винсан Шаллер, үнэртний мэргэжилтэн
 «Хурим – энэ бол чиний амьдралын хамгийн чухал өдрүүдийн нэг, тиймээс би чамд өөртөө итгэх итгэл төрүүлж арьсан дээр удаан тогтох чамин аялгуутай үнэртэн сонгохыг зөвлөж байна. 

Volare Forever үнэртний зүрхэнд би цагаан сарнайн аялгууг оруулсан. Яагаад гэвэл цагаан сарнай эмэгтэй бүрд романтик мэдрэмж төрүүлдэг. Харин бүсгүйчүүдийн хувьд хуримаас нь илүү романтик зүйл байхгүй гэдэгтэй та бүхэн санал нийлэх байх. Энэ онцгой өдөр бид гэр бүл холбоогоор хайр сэтгэлээ үүрд холбож байгаатай холбогдуулан би үнэртний нэрэнд Forever (англи хэл дээр “үүрд” гэсэн утгатай) гэдэг үг оруулсан. Сүйт бүсгүйн үнэртэн түүний гоо үзэсгэлэнг тодруулж баярт өдрийг нь гэрэлтүүлэх ёстой».



Камилла Остранд, оддын хэв маягийг үүсгэгч мэргэжилтэн
«Хуримын өдрийн үнэртэн хуримын даашинз сонгохтой адил маш чухал. Үнэртнийг хоёр аргаар сонгож болно. Эхний арга бол өөрийн «брэнд» болсон үнэртнээ сонгох. Энэхүү үнэртэн чиний хувь хүний онцлогийг хамгийн тод илэрхийлж чамд өөртөө итгэлтэй, тайван мэдрэмж төрүүлэх ёстой.

Харин хоёр дахь арга бол зөвхөн хуримын өдрөө бус энэхүү чухал үйл явдлын ойн баярын өдөр ч түрхэх үнэртэн юм. Энэхүү үнэртэн чамд энэ өдрийг санагдуулах ба чи аз жаргалтай мөчүүдээ саяхан мэт эргэн дурсах болно. Ирээдүйн нөхөртэйгөө хамт онцгой үнэртнээ сонгохоор яваарай – энэ туршлага та хоёрыг улам дотно болгоно гэдэгт итгэлтэй байгаарай».

Хамиш Шепард, Bride Book үйлчилгээг үүсгэн байгуулагч
«Яагаад зөвхөн хуримын өдөртөө зориулж үнэртэн сонгож болохгүй гэж? Энэ өдрийн сэдэв, хуримын хэв маяг болон улиралтай зохицох үнэртэн сонгоорой.

Хув ба шоколадны дулаан аялгуутай үнэртэн зуны өдөр хүнд байх ч өвлийн хуримд гайхалтай зохино. Харин мэлрэг, цахирмаа цэцгийн аялгуутай үнэртэн далайн эрэг дээрх хуримд хамгийн тохиромжтой». 

Даниэла Бонарди, сүйт бүсгүй
«Хуримын өдөр миний сэтгэл маш их хөдөлж байсан тул би ердийн үед хэрэглэдэг үнэртнээ хэрэглэсэн ба тэр намайг тайвшруулж таатай мэдрэмж төрүүлж байсан. Би сүйт бүсгүйчүүдэд өөрийн дассан үнэртнээ сонгохыг зөвлөмөөр байна. Хуримын өдөр ямар ч үнэр байгаагаасаа илүү хүчтэй ба хурц үнэртэх тул танд тайван, өөртөө итгэлтэй мэдрэмж төрүүлэх үнэртэн хэрэгтэй. Мөн ийм үнэртэн таны гайхамшигтай өдрийг удаан хугацаанд санагдуулах болно».

Зурвас: Зураг: Giorgos Gerogiannis