Та амьдралынхаа хэчнээн хувийг өөрөө эзэлдэг вэ?

Бидний амьдрал ямар нэг сайхан зүйлийг багтаах орон зай үлдэлгүйгээр хэрэггүй зүйлсээр дүүрсэн байдаг. Хэрхэн өөртөө зав зай гаргах вэ? Бид хариултыг нь мэднэ.

ТӨГС ТӨЛӨВЛӨГӨӨ

Эхлээд хийх зүйлсийнхээ жагсаалтыг гарга. Тийм ээ, ихэнх үед тархин дотроо хадгалдаг тэр л жагсаалт. Тэгснийхээ дараа зөвхөн танд таатай мэдрэмж төрүүлдэг зүйлсийн доогуур зур. Зурагдаагүй үлдсэн хэсэг нь л илүү олон байх болов уу. Таны амьдралын талаарх жагсаалт биш болж таарлаа. Зүйл болгоныг бодоод үз: тэд хаанаас гараад ирсэн юм бол? Үнэн хэрэгтээ тэдгээр нь хэний хүслүүд вэ? Эцэг эхийнх, хамаатан садных эсвэл хайртай хүмүүсийнх тань уу? Өөрийнхөө биш амьдралаар амьдарснаараа та хэнд юуг батлах гэж хичээгээд байна вэ? Мөн өөрийн хүслээ дагаж эхэлбэл ямар муу зүйл болох вэ? (Хариулт: ямар ч муу зүйл болохгүй). Эдгээр зүйлсийг ойлгож авснаар харин ч эерэг тал руу хандах боломжтой болно.

ИЛҮҮГИЙНХ НЬ ДЭЭГҮҮР ЗУРЖ ОРХИ

Жагсаалтаас өөрийн биш зүйлээ бага багаар хас. Хэн нэгэнтэй харьцахад төвөгтэй бөгөөд баяр баясал өгөхгүй байна уу? Түүнтэй бүү харилц. Ажил тань сэтгэлд нийцэхээ больсон уу? Юуг өөрчилж болохыг бодоод үз (магадгүй ажлаа ч өөрчлөх хэрэгтэй юм билүү). Нэг үгээр бол амьдралаас аз жаргалыг мэдрэхэд саад болж буй зүйлсээс бүгдээс нь татгалз.

ӨӨРТӨӨ ЦАГ ЗОРИУЛ

Жаргалтай бөгөөд өөрийнхөө бодит байдлыг ойлгож ухаарсан хүн л ойр дотнынхноо жаргалтай болгож чадна. Тийм болохоор таны гол даалгавар бол та өөрөө юм. Байнга өөрөөсөө «Би үүнийг үнэхээр хүсэж байна уу гэж асуух хэрэгтэй, үгүй гэж хэлж чаддаг байгаарай мөн өөрийн үнэт зүйлсээ бусдынхаас дээгүүр тавьж сураарай. Ингэснээр  та бодит амьдрал дээр өөрөө өөрийгөө бодох нь аминч үзэл бус зайлшгүй хэрэгтэй чадвар гэдгийг ойлгох болно.

Зурвас: Зураг: Orifame