Орифлэймийн гараагаа та хэрхэн эхэлж байсан бэ? Таны анхны алхмууд юу байв?
Сергей: Галя 17-той, би 19 настай оюутнууд байлаа. Бид ажил хийж мөнгө олохыг хүссэн. Нэг өдөр нэгэн бүсгүй дөхөж ирээд “Сайн уу? Чамд ажил хэрэгтэй юу?” гэж асуусан. Ингэж л бүх зүйл эхэлсэн дээ.
Галина: Би анхны каталогоо санаж байна. Хамгийн эхэнд ээждээ харуулахад, ээж ажлын газар болох эмнэлгийн хамт олондоо бүтээгдэхүүнүүдээ танилцуулж санал болгохыг зөвлөсөн. Би ичимхий, дуу муутай, даруу байсан болохоор надад хэцүү санагдсан ч манай каталогууд үнэхээр догь, сонирхолтой байсан тул каталогууд маань миний оролцоогүйгээр бүтээгдэхүүнүүдээ зарж байлаа. Мэдээж хэрэг бид эхний өдрөөсөө л Орифлэймийн спонсоруудынхаа илтгэлийг сонирхуулахаар ойр дотны найз, хамаатан садангаа урьж эхэлсэн.
Орифлэймд ажиллаж эхэлсэн эхний үедээ та зөв сонголт хийсэн гэдэгтээ хэрхэн итгэлтэй байж чадсан бэ?
С: Спонсорууд болон сургалтууд маш их тус болсон. Эхний үед авч эхэлсэн 500 рубль бизнесийн маань цэвэр орлого гэдгийг ойлгож байлаа. Мөн түүнчлэн аль хэдийн мянган рубль биш мянган долларын орлоготой байгаа хүмүүсийг ч би харж байсан юм. Орифлэймд сард хэдэн арван мянган долларын орлоготой ажилладаг лидерүүд ч яг л над шиг бүгдийг тэгээс эхэлсэн талаар сонсоод би ч бас чадна гэдгээ ойлгосон.
Өөрийн ажилдаа ямар арга барилыг ашигладаг вэ?
Г: Манайд “3 хүний чат” бий. Үүнийгээ бид мэссэнжэр ашиглаж явуулдаг. Багийн нэг гишүүн шинэ хүн урихад, түүнд ингэж хэлдэг: “Сонсооч, би цахим сүлжээнд урагшилж, өөрийн бизнесээ хөгжүүлэхийг хүсэж байна.” Хэрэв нөгөө хүний сонирхлыг татаж чадвал, зөвлөх маань “3 хүний чат”-руу нэмж, бид ярилцдаг. Үүгээр бид бизнесээ танилцуулдаг. Хэрвээ тухайн хүн түншлэхээр болж бүртгүүлсэн бол WhatsApp нийтийн чат сүлжээндээ түүнийг нэмдэг. Тэндээ бид өдөр алгасаад видео бичлэг эсвэл бүтээгдэхүүний талаар мэдээлэл тавьдаг.
С: Бидэнд бас ажлын зохион байгуулалттай холбоотой дуут шуудан, богино хэмжээний бичлэг хийж оруулдаг “Шинээр элсэгчдийн сургууль” бий. Дараагийн үе шат дээр, шинээр элссэн хүмүүсээ “Амжилттай эхлэл” групп рүүгээ урьдаг. Тэнд бид бизнесээ хэрхэн тайлбарлах, бусад хүмүүсийн сонирхлыг хэрхэн татах талаар харуулсан хоорондын харилцан яриа болон нарийн тайлбарыг оруулдаг. Мөн түүнчлэн богино хэмжээний бичлэгүүд тавьдаг өөр вебсайт ч бий. Нэг ёсондоо номын сан маягийн. Хэрэв зөвлөх маань бүтээгдэхүүний талаарх мэдлэгээ дутмаг гэж үзэн илүү ихийг мэдэхийг хүсвэл тэрхүү сайт руу орж танилцаж болно.
Цахим эсвэл цахим бишээр ажиллахын аль нь илүү үр дүнтэй вэ?
Цахим сүлжээг ашиглаж чиглүүлэх, сургах, урамшуулан зоригжуулах хэрэгтэй гэж үздэг. Гэхдээ боломж бололцоогоороо хоорондын харилцаагаа бататгаж, итгэлцлээ бэхжүүлэхийн тулд биеэр уулзаж байх нь ч чухал гэж боддог. Цахим болон цахим бишийн хоорондын ялгаа нь амьд тоглолт ба Youtube дээрх бичлэг хоёрын ялгаатай л ижил, огт өөр мэдрэмж юм.
Орифлэймд бизнесээ үргэлжлүүлэх сонирхолгүй болсон эсвэл цаашид захиалга хийхээ больсон хүмүүсийг эргүүлэн татахыг хичээдэг үү?
С: “Өглөө нь эхлээд, орой нь хаядаг” төрлийн хүмүүс байдаг л даа. Эрч хүч өгч, хөдөлгөөнд оруулахын тулд бид өөрсдөө залгах, автомат дуудлага хийх эсвэл захиа зурвас илгээх зэрэг арга хэмжээ авдаг. Бүтээгдэхүүнээрээ сонирхлыг нь татаж хүнээ алдахгүй байх нь чухал. Ингэж л зарим маань зөвлөхийн хэмжээнд хүрч, цаашлаад лидер болдог.
Г: Бид өөрсдийн түүхүүдээсээ хуваалцаж эсвэл цахим семинарт урьснаар, хүмүүс бодлоо өөрчилж эргэн ирэх тохиолдлууд ч бий.
Та хоёр хэдийн өндөр түвшинд хүрч, сайн орлоготой болсон. Цаашид хөгжих урам зоригийг юунаас авдаг вэ?
С: Бид сар бүр ОХУ-ын эсвэл хилийн чанд дахь амралтын газар гэх мэт хаа нэг тийшээ явдаг ч, илүү их аялахыг хүсэж байна. Мөн өнгөрсөн жил 245м2 талбайтай аз жаргалын байшин худалдаж авсан ч, одоо энэ жил Сочи хотод өөрсдийн орон сууцтай болохоор зэхэж байна. Энэхүү хүслээ биелүүлэхийн тулд ойрын саруудад хэчнээн хэмжээний мөнгөний орлоготой байх ёстойгоо тооцож байна.
Г: Хүсэл мөрөөдөл хүнд хөдөлмөрлөх урам зориг өгдөг. Мөн нөхцөл байдал ч өөрчлөгдсөөр байдаг.2 хүүхэдтэй байхад бүх зүйл санаанд нийцсэн сайхан байсан бол ахиад нэг хүүхэдтэй болоход, илүү их орон зай болон илүү их мөнгө шаардлагатайг ойлгосон.
Хүүхдүүд тань өсөж том болохоор тэднийг бизнестээ оруулахыг хүсэх болов уу?
Г: Би тэднийгээ хүчлэхгүй ээ, сонголтоо өөрсдөө хийсэн нь дээр байх. Тийм хэдий ч би Орифлэймтэй байхад амьдрал илүү сонирхолтой, илүү олон талтай байдгийг харуулахыг хичээдэг.
С: Үүн дээр нэмж хэлэхэд, бид семинар зохион байгуулахдаа, бидний хамтрагчид хүүхдүүдээ дагуулж ирэх боломжоор хангаж өгөхийг хичээдэг. Яагаад вэ гэж үү? Биднийг сургагч хүмүүсийн түүхээс хуваалцъя. Тэд өндөр түвшинд хүрмэгцээ хүүхдүүдээ дагуулаад дээд зэргийн зочид буудалд буужээ. Хүүхдүүд нь буудлын өрөөнийхөө тагтан дээр зогсонгоо “Аав, ээж 2 Орифлэймд ажиллаагүй байсан бол бид амьдралдаа ийм зүйлийг хэзээ ч харж чадахааргүй байлаа” гэж хэлсэн. Миний бодлоор энэ компанийн тусламжтай тэгээс эхлээд өндөрт хүрч болдгийг эцэг, эхчүүд хүүхдүүддээ харуулж байх хэрэгтэй.
Та бүхэн хэнээс суралцаж, хэнээс үлгэр дуурайл авдаг вэ?
Г: Үлгэр дуурайл авч суралцдаг хамгийн эхний хүн бол Сергей юм. Учир нь түүнээс суралцах зүйл олон. Тэрээр шинэ арга барилд суралцаад, тэр дор нь л хэрэгжүүлж эхэлдэг. Мөн түүнчлэн олон ажлыг нэгэн зэрэг гүйцэтгэж чаддаг. Түүнийг энэ бүгдийг хэрхэн хийж байгааг хараад гайхширдаг. Тэрээр цахим семинар сонсонгоо надтай эсвэл хүүхдүүдтэй яриа өрнүүлж ч амждаг. Санаандгүй таарсан нэгний нэр, түүний хувийн түүхийг марталгүй тогтоож чаддаг. Энэ нь хүмүүст хэчнээн чухал байдаг билээ дээ.
С: Энэ маань сайн ой тогтоолттойдоо ч биш л дээ. Карнегийн “Хүмүүсийг өөртөө татаж, нөлөө үзүүлэх” номноос хүнийг өөртөө татах аргын талаар суралцсан учраас би зориуд хүмүүсийн ярьсан түүхүүдийг нь ой тоондоо хадгалдаг юм. Саяхан бас хүний тархины талаар олон жил судалж байгаа, нэлээн олонд танигдсан эрдэмтэн судлаач Татьяна Черниговагийн лекцийг үзсэн юм. Бидний тархины хөгжилд ном унших нь маш чухал талаар тэрээр хэлсэн. Тиймээс ч бид уншдаг. Бага ч гэсэн уншдаг. Бизнесийн утга учрыг тайлбарласан “Цаасан дээрх 10 хичээл” номыг анхлан суралцагчдад уншихыг зөвлөмөөр байна. Мөн түүнчлэн, Том Шрайтэр, Стивэн Ков, Жим Рон болон Жон Кэхо нарын номнуудаас ч бас уншаарай. Сурган хүмүүжүүлэгч нараас бэлэг болгон өгсөн Наполеон Хиллийн зохиосон “Бод, тэгээд баяж” бизнесийн тухай ном миний сэтгэлээс мартагддаггүй. Харин юунаас суралцдаг вэ гэвэл, надаас илүү өндөр түвшинд хүрч чадсан Орифлэймийн лидерүүд болон компаниасаа, тэр дундаа вебсайт, цахим семинар болон чат ярианаас.