Энэхүү мухардалтай байдлыг шийдвэрлэхийн тулд чи хэд хэдэн асуултад бодитоор хариулах хэрэгтэй. Амжилт гэдгийг юу гэж ойлгож байна вэ? Хүүхдүүддээ ямар боловсрол болон хүмүүжил олгохыг хүсэж байна вэ? Эдгээр асуултуудад зөв эсвэл буруу хариулт гэж байхгүй юм. Хамгийн гол нь өөртөө үнэнч байж, эргэн тойрны хүмүүсийн үгээр биш өөрөө бие даан шийдвэр гаргаж чадах хэрэгтэй».
2. Цагийн хуваариа зохицуулж сур. «Гэр бүл болон ажлын харьцааны үндсэн ойлголт болон үнэлгээгээ үе үе хянахад ач тустай байдаг. Хэрвээ чи өдөр тутмын амьдралдаа аз жаргалгүй байвал магадгүй ямар нэгэн өөрчлөлт хийх хэрэгтэй байх. Чи ажил дээрээ амжилтын шатаар өгсөж байгаа ч бодит байдал дээр эрх чөлөө, бие даасан байдал хүсэж байж болно. Эсвэл эсрэгээр чи өөрийгөө зөвхөн гэр бүлдээ зориулдаг ба үүнээс болж мөрөөдлөө биелүүлж чадахгүй байгаа мэт санагдаж бухимддаг.
Хором бүр биш юмаа гэхэд, цаг бүр, чи ямар нэгэн сонголт хийдэг. Тиймээс сонголт хийхдээ хүсэл эрмэлзлээ харгалзан ухамсартай сонголт хийхийг хичээж өөртөө итгэлтэй, буруу зүйл хийж байгаа мэт мэдрэмжгүйгээр цаашдын алхмаа хийгээрэй».
"Чи өөрийгөө хэн нэгэнтэй харьцуулахдаа өөрийн дотоод ертөнцийг өөр хүний гадна төрхтэй харьцуулж байдаг..."
3. Бүү харьцуул. «Чи өөрийгөө хэн нэгэнтэй харьцуулахдаа өөрийн дотоод ертөнцийг өөр хүний гадна төрхтэй харьцуулж байдаг. Энэ бол утгагүй зүйл. Чамд үргэлж чамаас амжилттай, чамаас гоолиг, чамаас сайн ээж эсвэл эхнэр мэт санагдах хүмүүс олдно. Өөрийгөө бусадтай харьцуулна гэдэг өөртөө сэтгэл хангалуун бус болох эхний алхам юм. Тиймээс энэ алхмыг эхнээс нь хийхгүй байсан нь дээр».
4. Хийсэн сонголтдоо итгэлтэй байгаарай. «Сонголт бүр үр дагавартай байдаг. Нэгийг нь сонгосноор чи нөгөөхөөс нь татгалздаг. Өдөр бүр сонголт хийх стрессээс ангижрах маш үр дүнтэй арга байдаг. Сонголт хийх бүрдээ тухайн нөхцөл байдал ба өөрийн хүсэл эрмэлзлээ харгалзан хамгийн зөв сонголт, хамгийн зөв алхам хийж байгаадаа итгэлтэй бай. Ингэсэн нөхцөлд чи зөв зүйл хийж байгаагаа мэдэж байгаа учир сонголтоо илүү хялбар хийх болно».
Чи Орифлэймийн Зөвлөх болчихсон уу?
Тэгвэл Зөвлөхүүдийн хэсэгт байгаа «Сургалт» хэсгээр зочилж манай хосгүй бизнес сургалтын нэгд хамрагдаарай.