Өөртөө хувь нэмэр оруулах: өөртөө хөрөнгө оруулах 5 арга

Таны хамгийн чухал хөрөнгө бол – та өөрөө юм. Чухам ийм учраас, зорилгодоо хүрэхийн тулд эрүүл ба зөв хандлагаар хувиа хичээж сурах хэрэгтэй. Бүх хүч чадал, хөрөнгө мөнгө ба цаг хугацааг юун түрүүнд өөрийгөө хөгжүүлэхэд зарцуулаарай. Энэ нь санагдаж байгаа шигээ тийм ч хэцүү биш! Танд гайхалтай ашгаа үзүүлэх 5 энгийн аргийг бид мэднэ.

 

1. ЭРҮҮЛ МЭНДДЭЭ АНХААРАХ
Эрүүл мэндийн байдлаас аливаа зүйлийн үр бүтээмж, бид өөрсдийгөө хэр аз жаргалтайгаар мэдэрч буй шалтгаалдаг. Ямар нэг зүйл өвдөх үед бидний ажлын бүтээмж муудаж, түргэн ядарч, амьдралаас таашаал мэдэрч чаддаггүй. Тиймээс хамгийн нэгдүгээрт эрүүл мэнддээ хөрөнгө оруулах хэрэгтэй. Энэ нь дан ганц эмчид очиж үзүүлэх, эрүүл хооллох эсвэл биеийн хүчний дасгал хийх асуудал биш юм. Харин үүнээс гадна сайн нойртой байх, цаг хугацаандаа амралтаа авч байх, биеийн организмаа аминдэмээр дутаахгүй байх, биед эвтэйхэн гутал өмсөж байх мөн ажлын орчноо бүрдүүлэхдээ аль болох нуруунд бага ачаалал өгөхөөр байлгах нь чухал.

2. ГОО ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ТОДОТГОХ
Энэ нь маш энгийн бөгөөд таатай байх болно. Жишээ нь, таны мэдэж буйчлан, арьс арчилгаанд тийм ч их цаг зарцуулах шаардлагагүй – өглөө ба оройдоо хэдхэн минут л байхад болно. Ийм төрлийн хөрөнгө оруулалт таатай ба түргэн хийгддэг. Нэгдүгээрт, өөртөө санаа тавих нь таатай мэдрэмж төрүүлнэ. Хоёрт, энэ нь гоо үзэсгэлэн ба залуу төрхөө байгаа чигээр нь хадгалах, өөртөө болон өөрийнхөө дур булаам байдалд итгэлтэй байх энгийн арга юм. Нүүр будалтын хялбар аргуудыг эзэмшээд, аксессуарын сонголтоо зөв хийгээд, үсний хэв маягаа шинэчилж сураад, мэдээж нэмээд үнэртнээ сонгохоо бүү мартаарай. Одоо та сайхан сэтгэгдэл төрүүлэхэд ядах зүйлгүй боллоо!

 

3. ТАРХИА ЦЭНЭГЛЭХ
Тархиа хооллох зүйл олоорой: долоо хоног бүр нэг ном унших эсвэл гадаад хэл сурахыг зорилтоо болгох. Энэ нь таны оюун ухааныг хөгжүүлж, мэдлэгийг тань нэмэгдүүлж, олон зүйлийг өөр өнцгөөс харахад тусална. Хэрэв танд хөрөнгө оруулах бүр их боломж байгаа бол, мэдээж, боловсролдоо анхаарах хэрэгтэй. Өөрийгөө цаашид хөгжүүлэхээр эрмэлзэж буй салбараа тодорхойлохын тулд эсвэл зүгээр л мэдлэгээ нэмэх үүднээс мастер-анги, сургалт болон цахим хичээлүүдээс эхэлж болно. Хэрэв таны зорилго – ямар нэг салбарын мэргэжилтэн болох бол, ур чадварын мэдлэгээ дээшлүүлэхэд эсвэл давхар боловсрол эзэмшихэд анхаараарай. Энэ нь таны өрсөлдөх чадварыг өсгөж, илүү том үр дүнд хүрэхэд тусална. Бусад хүмүүст байхгүй мэдлэг, чадвараа та ашиглаж чадах учраас шүү дээ.

4. ХҮМҮҮСТЭЙ ХАРИЛЦААРАЙ
Энэ хэсэг бол огт мөнгөтэй хамаарахгүй. Танилтай болж, дотны харьцаа үүсгэхийн тулд багагүй цаг хугацаа, хүчин чармайлт ба хүсэл эрмэлзэлтэй байх хэрэгтэй, үүний хариуд та яг тийм хэмжээний зүйл буцаагаад хүртэх болно. Сэтгэл санааны дэмжлэг, хэн нэгэнд итгэж найдаж болох мэдрэмж, хэрэгтэй хүмүүсийн зөвлөгөө, харилцаа холбоо, урам өгч зоригжуулах үгс – энэ бүгдийг харилцааны хүрээлэл танд өгөх болно. Та хэнтэй их цаг өнгөрүүлэхийг хүсэж буйг, хэн таны хувь хүний хөгжилд нөлөөлж чадахыг сайн эргэцүүлэн, өөрийнхөө хүссэн хүмүүстэйгээ харьцаж болох онлайн эсвэл офлайн-нийгэмлэгүүдийг эрэлхийлээрэй. Тэгээд урагшаа!

 

5. АМЬДРАЛАА ИЛҮҮ ГЭГЭЭЛЭГ БОЛГООРОЙ
Аялал зугаалга, сонирхолтой хобби болон зугаа цэнгэл – энэ бүгд эерэг сэтгэл хөдлөл ба эрч хүч өгдөг зүйлс. Хэрэв та үе үе энгийн байдлаасаа салж, онцгой зүйл хийж, шинэ газар үзсэнээр, таны өөрийгөө үнэлэх үнэлэмж нэмэгдэж, амьдралыг бүрэн утгаар нь амьдарч буй сэтгэгдэл төрнө. Харин танаас цацарч буй аз жаргал бусад хүмүүсийг өөртөө зайлшгүй татах болно. Учир нь хүн бүр аз жаргалд хүрч үзэхийг хүсдэг шүү дээ.

Зурвас: Зураг: Oriflame