Гэр бүлийн шинэ жил: бидний санаанууд

Удаан хүлээсэн баярын өдрүүд ба амралтын урт өдрүүд биднийг хүлээж байна. Жил бүрийг онцгой байлгана хэмээн бид өөрсөддөө амладаг боловч дараа нь хий дэмий өнгөрөөсөн цаг хугацаандаа харамсдаг: төлөвлөгөө байхгүй үед, буйдан ба телевизийн нэвтрүүлэг л төлөвлөгөө болон хувирдаг. Ганцаараа эсвэл гэр бүлээрээ хийж болох хэдэн санаануудыг бид та бүхэнд бэлдлээ: уйдаахгүй гэдэгт та итгэлтэй байж болно!

Дурсгалын зургийн цомог хийгээрэй
Ердөө арван жилийн өмнө бид гэр бүлээрээ цугларан, сэтгэлд таатай дурсамжуудаа санагалзан зургийн цомог эргүүлэн суудаг байлаа. Одоо, бидний тоон эрин үед, дурсгалт зургууд утсанд л хадгалагддан, яваандаа мартагдах болж. Уламжлалт ёсоо санах цаг иржээ. Хамгийн шилдэг гэсэн зургуудаа хэвлүүлээд, картонон хуудастай зургийн цомог сонгоод, өнгөрч буй жилийн тэмдэглэлийн дэвтэр бүтээгээрэй. Гэр бүлийн гишүүдээ ч мөн адил оролцуулаарай: хүүхдүүдээр зураг зуруулж, зургуудаа хайчилж бас наалгаж болно. Хуудсуудаа чимэглэх зүйлс ч хэрэг болно: наалт, шүр, тууз. Магадгүй, таны зугаалгаасаа авчраад, номны хуудсанд хавчуулсан хатаасан цэцэгс эсвэл намрын навчис ч байж болох юм?  

Шинэ жилийн киноны үзвэрийг өөртөө бүрдүүлээрэй

Цаг завгүй үед зүгээр тайван суугаад, кино үзэх нь ховорхон тохиодог. Жинхэнэ кино үзвэрийг яагаад бүрдүүлж болохгүй гэж! Зул сарын инээдмийн кинонуудаас сонгон, дэр болон нөмрөгөө бэлдээрэй. Киноны цуглуулгадаа дор хаяж нэг хүүхэлдэйн кино оруулаарай – хүүхдүүд ч сэтгэл хангалуун байх болно. Шинэ жилийн амттангуудаа бэлдээрэй: жимсний ундаа, цагаан гаатай боов, зефиртэй какао гэх мэт. Ингэх зуур бүх дэлхий таныг хүлээж байг!  

Гэрийн дулаан уур амьсгал бүрдүүлээрэй 

Дотоод заслаа ердөө хэдхэн цагийн дотор гэр бүлийн гишүүдтэйгээ хөгжилдөн, их мөнгө зарцуулалгүй шинэчилж болно. Шинэ жилийн уур амьсгал оруулах шилдэг арга бол орчноо чимэглэх явдал. Хэрэв танай гэр бүлд ийм уламжлал байхгүй бол одоо болох цаг нь яг мөн. Хамгийн ойрын тавилгын дэлгүүр рүү зориод, гэр бүлийн гишүүн бүр өөрт таалагдсан нэг зүйлээ сонгог. Шинэ дэр, лаа эсвэл гэрэлт чимэглэл зэргийг авахад их мөнгө шаардахгүй ба эдгээр зүйлс нь таны гэрийг маш өөрөөр харагдуулж чадна. Ширээний онцгой, баярын бүтээлэг худалдаж аваарай. Шинэ жилийн үдшийн зоогоо барихдаа – эсвэл үдэш бүр бүтээж болно! Өдөр бүр онцгой байг!

 

 

гэвч заримдаа гэрээсээ бас гарч байгаарай

Баярын өдрүүдээр гэрээс гаралгүй бүр суучихдаг тохиолдол бий. Идэвхтэй байгаарай! Хотын мөсөн гулгуурт тэшүүрээр гулгах, цасаар байлдах, чаргаар гулгах зэрэг өвлийн спортын төрлүүдээр хичээллэх гэж оролдоорой. Дулаанд нуугдахыг хүсэж байна уу? Ойр орчмын музейн цахим хуудсуудаар зочлоод үзээрэй: амралтын өдрүүдээр зарим нэг нь үнэгүй оруулдаг. Бас нэгэн гайхалтай санаа бол хүүхдийн жүжиг үзэх эсвэл сүлд модны баярт явах.

 

Өөр улсын уламжлалт өдрийг зохиогоорой

Гэрээс гаралгүй аялж болох гайхалтай арга хэрэв шинэ жилийн баяраар хаашаа ч гарах төлөвлөгөөгүй байвал. Өөр улсын уламжлалт өдрийг зохиогоорой, жишээлбэл Швед улсынх. Энэ улстай холбоотой өнгөөр хувцаслан, үндэсний зоогуудыг нь бэлдэн, нутгийн уран бүтээлчдийн дуунаас сонсоорой. Тухайн улсын түүхийг илүү судлан, баярын уламжлалынх нь талаар илүү мэдэж авах эсвэл бүр хэрэгжүүлж болно. Үйл явдал нь тухайн улсад өрнөж байгаа кино сонгон үзээрэй. Өөр соёлд жинхнээсээ очсон мэт байх болно.

СПА зан үйлээс таашаал аваарай

Ажлын өдрүүдээр гоо сайхны зан үйлийг ихэнхдээ яарч л хийдэг – баярын өдрүүдээр хаашаа ч яарах шаардлагагүй нь бүр ч таатай. Анхилуун үнэртэй хөөстэй дулаан ванн, таны дуртай нүүрний маск зэрэг хойш нь тавьж байсан бүхнээ одоо хийгээрэй. Усны зан үйлээ дуусгаад, гялтганасан талстуудтай биеийн тосыг түрхээрэй: гялалзсан шиг гялалзаарай! Харин гэр бүлийн бяцхан гишүүдэд тэдний дуртай баатруудтай саван болон ванны хөөс таалагдах болно.  

Зурвас: Зураг: Oriflame