САНААЧЛАГАА ХАРУУЛААРАЙ
Таны дотны хүмүүс танд хайртай учраас л байж болох урам хугаралт болон бүтэлгүйтлээс хамгаалахыг зорьж байгаа. Та тэднийг тайвшруулж, хийж байгаа зүйлдээ дуртай гэдгийг ойлгуулж, таны ажлын жижигхэн зүйл бүрийг тайлбарлаж, ажлын анхны амжилтуудаасаа заавал хуваалцаарай. Ингэснээр, тэдний бодлыг өөрчлөөд зогсохгүй, магадгүй сонирхолтой ажил хийх урам ч өгч болох юм.
ШАЛТГААНЫГ ОЛООРОЙ
Таны ажлын эхлэлд гэрийнхэн тань яагаад дургүй байгааг мэдэхэд илүүдэхгүй. Тэднээс бодлоо, эргэлзээгээ, айдсаа хуваалцахыг хүсээрэй. Энэ нь танд асуудлыг өөр өнцгөөс харах боломжийг олгон, эрсдэлтэй талыг харуулан, алдаа гаргахаас зайлсхийхэд тань туслах болно.
ХЯЗГААРЫГ ТОГТООГООРОЙ
Таны дотны хүмүүс таны бодолтой санал нэгдэхгүй байж болох бөгөөд энэ нь тэдний эрх, үүнтэй ч та эвлэрэх хэрэгтэй. Асуугаагүй тохиолдолд тэдний өгч буй зөвлөмжүүдийг заавал сонсоод байх шаардлагагүй. Дотны хүмүүстэйгээ юу ярих, юу ярихгүй эсэхээ тодорхойлоорой. Ажлынхаа талаар бүр ярих хэрэггүй ч байж болох юм. Та дотны хүмүүстэй ярих өөр олон сонирхолтой сэдвүүд бий шүү дээ.
ӨӨРИЙН ҮНЭЛЭМЖЭЭ БАТАТГААРАЙ
Таны эхлэлийг гэрийнхэн тань дэмжихгүй байвал, энэ нь танд асуудал байна гэсэн үг огт биш. Дотны хүмүүсийнхээ үгийг сэтгэлдээ хэтэрхий ойрхон хүлээж авалгүй, сэтгэл хөдлөлөө баримттай зүйлсээс ялгаж салгаарай. Юу ч бүтэхгүй хэмээн танд хэлцгээж байна уу? Бүхнийг, бүр хамгийн жижиг амжилтуудаа ч санаарай: шийдэж чадсан асуудлууд, багахан ч болтугай амжилт гаргаж чадсан мөчүүд. Өөрчлөлтийг хийхэд туслах, түшиж тулгуурлах таны өөрийн туршлагууд туслах болно.
ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНОО СОЛИОРОЙ
Сайшаал ба дэмжлэг нь ихэнх хүмүүст дутагддаг зүйл. Мэдээж, таны ойр орчинд таныг дэмждэг, итгэдэг, сонсоход бэлэн, зоригжуулах хүмүүс байхад зорилгодоо хүрэхэд ч амар байх болно. Энэ нь заавал таны гэр бүл ч байх албагүй. Нэг санаат нөхдөө олон эсвэл өөрсдийн төслөө хөгжүүлэхээр зорьж байгаа, бусдын дэмжлэг мөн адил дутагдаж байгаа санаа нэгтнүүдийн холбоог үүсгэн байгуулаарай. Уулзалтуудыг зохион байгуулж, цай уунгаа өөрсдийн төлөвлөгөө болон хүрсэн үр дүн, туршлагаа хуваалцан, бие биедээ зөвлөгөө өгч болно.
Бизнес ба гэр бүл: ойр дотны хүмүүсийн тусламжтай хэрхэн орлоготой байх вэ
Та юу хүсдэгээ мэддэг, өөртөө их хэмжээний боломж байгааг хардаг, өмнөө өндөр зорилго тавьдаг. Та өөртөө итгэдэг, харин таны дотны хүмүүс тэгдэггүй. Тэд таны шийдвэрийг дэмждэггүй, идэвхтэй үйлдэл хийхээс татгалзахыг санал болгодог, эргэлзэхэд хүргэдэг болон таны сонгосон зорилго тэмүүлэл бүтэх боломжгүй хэмээн ярьдаг. Ийм тохиолдолд яах вэ, дуртай ажлаа хэрхэн хаяхгүй байх вэ? Энэ нийтлэлээр яаж гэдгийг хуваалцъя.