Эко-чиг хандлагатай Шинэ жил: Эко-Өвлийн өвөөгийн 5 лайфхак зөвлөмж

Өөрийнхөө гараар бэлгээ боож, байшингаа амьд гацуур модны анхилуун үнэрээр дүүргэж, дотны хүмүүстээ хамгийн сайн сайхныг сонгоорой. Шинэ жилийн баяраа хэрхэн яаж эх дэлхийдээ анхааралтай тэмдэглэхийг эндээс сураарай.

Байгаль орчинд ээлтэй сав баглаа боодол

Хэдэн цагийн турш бэлгээ боож баглаад, ердөө хэдхэн цагийн дараа л тэрхүү боолт баглаа нь хогийн савыг дүүргэдгийг та төсөөлөөд үз дээ. Чимэглэлийн материал нь богино настайг бид бүгд мэднэ. Тиймээс хуванцар хэрэглэхгүй байхыг хичээгээрэйГоёмсог, үнэхээр баяр ёслолын бэлгийн боолтыг энгийн цаас гэх мэт байгальд орчинд илүү аюулгүй материалаар хийж болно. Доорх жишээг үзээд алхмуудыг дагаж хийгээрэй! Гар урлалын хатуу цаас, картон, уяа, утас, боргоцой, гацуур модны мөчрүүдийг ашиглаад уран сэтгэмжээ ажилуулаарай.

 

 
 

Сүлд модны тоглоомыг өөрийн гараар

 

Шведийн шинэ жилийн ердийн гацуур мод хэрхэн харагддаг вэ? Модны ёроолыг том сагсанд хийсэн байдаг. Харин түүнийг тойруулаад гар урлалын цаасаар бүрсэн бэлгүүдийг тавина. Гацуур модыг ихэвчлэн цөөн тооны хуучны эсвэл гар хийцийн тоглоомоор чимэглэдэг. Алдарт Даларны морийг камин зуухан дээр байрлуулсан байдаг. Баярын чимэглэлийн гол зарчим бол бүх зүйлийг хэм хэмжээнд тааруулах явдал юм.

Өөрийнхөө гараар шинэ жилийн засал чимэглэл хийх нь баяр ёслолын онцгой уламжлал юм. Энгийн цаасан зүүлт, гацуур модны мөчрөөр хийсэн гацуур хэлхээ, гэрлийн чимэглэлийг гэр бүлийн аль ч гишүүн хийж болно.


 

 

Ямар ч нэг удаагийн хоолны хэрэгсэл байхгүй!

Хуванцар таваг хэрэглээд,  баярын найр хийсний дараа элдэв угаалга хийх шаардлагагүйгээр хаядаг. Шинэ жилээр та бүхэн энэ үйлдлээсээ тагалзахыг уриалж байна. Нэг удаагийн хоолны хуванцар хэрэгсэл ширээн дээр нэг орой л амьдардаг боловч, байгальд 100-1000 жил хүртэл задарч болно. Дуу чимээтэй үдэшлэгт зориулж багц цагаан тавагтай болоорой. Мөн ширээн дээрээ чимэглэл нэмээрэй - цаасан салфетка ба алчуурны бөгж, нарсны боргоцой, гацуур модны мөчир болон лаа гэх мэт.


 

 

Хайртай хүмүүстээ анхаарал халамжаа мэдрүүлдэг бэлэг

Байгалийн нэгээхэн хэсгийг өөртөө агуулсан бэлгүүдэд би дуртай байдаг. Тийм ч учраас Oriflame-н бүтээгдэхүүнүүд хамгийн оновчтой сонголт байх болно. Үнэртнүүдийг харвал, эдгээр нь 100% байгалийн гаралтай спирт дээр суурилдаг. Love Nature ба Beautanicals цувралын найрлагууд нь байгальд задардаг бөгөөд тэдгээрийн сав баглаа боодол нь дахин боловсруулсан хуванцраар хийгддэг. Wellness Омега-3  нь Friends of the Sea сертификаттай, “Далайн кальц ба D аминдэм” иж бүрдлийг Исландын эрэг орчмын цэвэр уснаас дахин сэргээгдэх шалгуурын дагуу хураасан био идэвхит кальцаар хийдэг.

 

 


 

 

Энгийн сайн үйлс

Шинэ жилийг тохиолдуулан хамгийн бяцхан үрсээ онцгой анхаарал, халамжаар хүрээлүүлэхийг бид хүсдэг. Oriflameвэбсайт болон каталогоос туузны тэмдэглэгээтэй бүтээгдэхүүнийг хайж, хайртай хүмүүстээ бэлэг болгон сонгоорой. Эдгээр бүтээгдэхүүнээс захиалж авснаар та хүүхдүүдэд тусалж байгаа хэрэг юм. Учир нь борлуулалтаас олсон орлогын зарим хэсэг нь Сайн үйлсийн санд шилжиж, хэн нэгний амьдралыг өөрчлөх боломжтой болдог. Хайраа хуваалцах нь таны бодож байгаагаас хамаагүй хялбар юм!