ОЛЬГА БА РОБЕРТ ШАЙМАРДАНОВ (ОХУ)
“Онлайнд амжилттай бизнестэй болох тухай бидний өгөх гол зөвлөгөө бол олон нийтийн сүлжээнд тууштай, чанартай контент нийтлэх ба маш олон хүмүүст дуугаа хүргэх юм. Хэрэгслүүдийн хувьд бидэнд чат болон вебинар өрөө тусалсан. Эдгээр хэрэгслүүдийн тусламжтайгаар бид түншүүдтэйгээ маш түргэн харилцаа үүсгэдэг бас сургалтын системээ зөв ажиллуулах боломжийг олсон”.
МЕГАН СТРИКЛЕНД (ИХ БРИТАНИ)
“Та эргэх холбоогүйгээр олон нийтийн сүлжээнд хүчирхэг, олон гишүүдтэй бүлэг (групп) үүсгэж чадахгүй. Таныг дагах хүмүүсийн үзүүлж болох хариу үйлдлүүдийг бүгдийг нь сайтар урьдчилан бодоод тус бүрд нь хариулт бэлдээрэй. Эерэг санал бодол бас бүтээлч шүүмжлэлд хариулаарай, харин сүйтгэгч санал бодлуудыг үл тоомсорлосон нь дээр байдаг”.
СИНДИ СИЛЬМЕА (ИНДОНЕЗИ)
“Хамгийн гол нь олон нийтийн сүлжээнд өөрийн гэсэн хүчирхэг брэнд үүсгэх хэрэгтэй. Мөрөөдлөө, зорилгоо, хүсэл эрмэлзлээ хуваалцаарай. Бодит түүх яриарай. Шинэ хүмүүсийг мөрөөдлийнхөө амьдралын хэв маягаар нь амьдруулахаар уриарай. Олон нийтийн сүлжээ бол ийм зүйлс хийхэд хамгийн тохиромжтой орон зай".
ДИАНА БА ХУАН ПАБЛО (МЕКСИК)
Багийнхаа амжилтын тухай олон нийтийн сүлжээндээ яриарай – видео хийгээрэй, инстаграмд түүх (story) нийтлээрэй, live бичлэг хийгээрэй. Энэ аргачлал хос үр нөлөөтэй: таны багийн амжилтыг хүмүүст харуулна бас шинэ хүмүүсийг татна. Хүмүүс “Тэд чадаж байхад, би ч бас чадна!” гэж боддог. Амжилтын бас нэгэн хүчин зүйл бол бодит хүмүүс юм. Бүх хүмүүс бүтээгдэхүүний болон тусгай саналын гоё зургуудаас залхсан байгаа. Хэрэглэгчид сэтгэл хөдлөл, мэдрэмж төрүүлдэг зүйл хайдаг болсон ба энэ нь бодит хүмүүсийн түүх юм, тиймээс олон нийтийн сүлжээнд тэдний тухай яриарай.