Хөрөнгө оруулахгүйгээр хувийн бизнестэй болох

Хувийн бизнестэй болохыг мөрөөдөж байгаа ч эхлэл хөрөнгөгүй байна уу? Энэ бол урам зориггүй болох шалтгаан биш юм! Дараах хэсэгт бид хамгийн бага хөрөнгөөр хувийн бизнестэй болох аргуудыг тайлбарлалаа.

Эхлээд нэг нууц хэлье: эхлэл хөрөнгөгүй байх нь хувийн бизнестэй болоход ерөөсөө ч саад болохгүй. Эхлэл хөрөнгийг босгох маш олон арга байдаг. Үүнд тэтгэлэг, зээлээс гадна краудфандинг буюу боломжит хэрэглэгчдээс хөрөнгө цуглуулах орно. Тэгсэн ч эхлэл хөрөнгө оруулалт шаардахгүй бизнесийн төрлүүд  ч бас байдаг. Хөрөнгө хэрэгтэй ч мөнгөн хэлбэрээр биш юм. Зарим бизнесийн төрлийг авч үзье.

Гараараа хөдөлмөрлөх
Хэрвээ чи уран гартай авьяастан бол хөдөлмөрийнхөө бүтээлийг борлуулж болно. Жишээ нь, зураг зурдаг бол чамд зургийн хэдхэн хэрэгсэл байхад хангалттай. Мөн Etsy, eBay, Amazon  зэрэг платформ дээр ихэнх зураачид ажилладаг. 

Гэрийн ажилд туслах
Үйлчилгээ үзүүлэхэд бүтээгдэхүүнийхээ загварыг бэлдэх хөрөнгө оруулалт хийх шаардлагагүй. Хэрвээ чи гэртээ үйлчилгээ үзүүлдэг бол офис түрээслэх шаардлагагүй. Мэргэжилгүй бол айлын нохойг үнэ төлбөртэйгөөр салхилуулах ажил хийж болно, эмчийн эсвэл багшийн дипломтой бол сувилагч/асрагчаар ажиллаж болно. 

Засварлах
Хэрвээ чи техник мэдлэгтэй бол үүнийгээ орлогын эх үүсвэр болгож болно. Ингэхдээ ажлаа заавал гэртээ сууж хийх хэрэггүй, YouDо зэрэг платформын тусламжтай гэрээс гадуур ч үйлчилгээ үзүүлж болно. 

Мөн мэргэжилтэн болохын тулд бүтээгдэхүүний загвар бүтээх эсвэл офис түрээслэх зэрэг зардал гаргах хэрэггүй. Магадгүй чиний хамгийн том хөрөнгө оруулалт бол хэрэгслийн цуглуулга байх болно. 

Зөвлөгөө өгөх
Ихэнх хүмүүс том компанид ажиллаж хангалттай туршлагатай болтлоо хувийн бизнестэй болохоор яардаггүй. Чи аль нэг салбарт олон жил ажиллаж байгаа бол залуухан мэргэжилтнүүд, эсвэл ажлын гараагаа дөнгөж эхлүүлж буй хүмүүс мэргэжилтнээс зөвлөгөө авахыг хүснэ. Зөвлөхийн үйлчилгээ үзүүлэхэд бүтээгдэхүүний загвар бэлдэх шаардлагагүй ба энэ ажилд зөвхөн цаг хугацааны хөрөнгө оруулалт хийнэ. 

Гоо сайхны бүтээгдэхүүн борлуулах
Бизнес загвар нь ойлгоход маш хялбар: чи үйлдвэрлэгчээс гоо сайхны бүтээгдэхүүнийг Зөвлөхийн үнээр аваад танилууддаа борлуулна. Орифлэйм компанитай түншлэхэд эхлэл хөрөнгө шаардагдахгүй ба ердөө л нэг аяга кофены үнэтэй дүйцэхүйц хэмжээний бүртгэлийн хураамж төлөхөд л хангалттай.
Түүнээс гадна Орифлэймд Амжилтын төлөвлөгөө байдаг. Энэ бол чамд нэн даруй орлого олж эхлэхэд туслахаас гадна өөрийн гэсэн өндөр орлоготой бизнестэй болоход туслах хосгүй стратеги юм. Чи онлайнаар ажиллаж болох ба ажилдаа хүссэн хугацаагаа зарцуулах боломжтой. Болзлуудын тухай дэлгэрэнгүй уншихын тулд энд дарна уу

Бичил бизнестэй болох
Чи заавал том хэмжээний бизнес нээх шаардлагагүйгээр хувиараа ажиллаж болно. Ингэхийн тулд дараах платформын загвараас аль нэгийг ашиглаж болно: Uber-т бүртгүүлээд жолооч болж болно, AirBnB үйлчилгээгээр байраа түрээсэлж орлого олж болно. 

Бизнес чинь хөгжиж бодит орлого авчирч эхлэхэд түүнийгээ хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт хийж болно, аль эсвэл эртнээс мөрөөдөж байсан ч эхлэл хөрөнгөгүй гэх шалтгаанаар хийж чадаагүй бизнесээ эхлүүлж болно.

Зурвас: Зураг: Oriflame