Шидэт үнэртэн

Elvie Firefly үнэртнийг зохион бүтээгч Эва Видатай ердөө л 5-хан минут уулзахад бидэнд үлгэр дээр гардаг Скандинавын оньсого адил нууцлаг цэцэрлэгээр зугаалсан мэт сэтгэгдэл төрлөө.

Орифлэймийн Elvie Firefly шинэ үнэртний зүрхэнд шөнө дундын сарнай цэцгийн аялгууг оруулах санаа танд яаж төрсөн бэ?
Elvie Firefly – энэ бол үдшийн нууцлаг үнэртэн. Шөнө дундын сарнай зөвхөн шөнө цэцэглэдэг тул аялгууг нь тус үнэртэнд хэрэглэх нь надад хамгийн тохиромжтой санагдсан. Тус үнэртнийг бүтээх явцад нар жаргасны дараа гоо үзэсгэлэнгээ харуулдаг энэхүү цэцгийн төрх надад урам хайрласан тул би үнэртэндээ түүний нууцлаг байдлыг тусгахыг хүссэн. Elvie Firefly – энэ бол анхаарал татам, ер бусын эмэгтэйлэг, шидэт хүчтэй үнэртэн. Шведийн үлгэрт гардаг ойн дагина ба бусад зөгнөлт амьтдаар дүүрэн ойд л энэхүү нэн ховор бөгөөд гайхал төрүүлэм цэцэг ургадаг. 

Энэ үнэртэнд өөр ямар аялгуу орсон бэ?
Энэхүү цэцгийн, модны ба жимсний үнэртэнд өөр маш олон орц орсон ч би гурвыг нь онцолмоор байна: бидний өмнө нь ярьсан шөнө дундын сарнай, үнэртэнд модны ба хөрсний үнэр бэлэглэгч хуш модны аялгуу, мөн далайн хэмнэл. 

Шведийн үлгэрийн баатрууд танд хэрхэн тусалсан бэ?
Elvie үнэртний хамгийн анхны хувилбар 2004 онд гарсан – тэр үед би Шведийн ардын аман зохиол, үлгэрт гардаг бяцхан дагинууд болон зөгнөлт амьтдаар дүүрэн нууцлаг ойн моддоос санаа авч байсан. Харин Elvie нэр дор бүтээгдсэн үнэртэн бүрд энэхүү сэдэв нь улам өргөжиж хөгжсөөр өнөөдрийг хүрсэн. Elvie Firefly үнэртэнд бид оньсого ба ид шидээр дүүрэн нууцлаг шөнийн ертөнцийн хэмнэлийг оруулсан. 

Таны удамд грек гарал үүсэл байдаг. Үүнтэй холбоотойгоор та уран бүтээлүүддээ Грекийн баялаг соёл ба домгийн өвийг ашигладаг уу?
Би Эртний Грекийн домгийг сонсож өссөн. Бурхад болон баатруудын тухай сонсоод надад үргэлж бишрэл төрдөг байсан ба Elvie Firefly үнэртэн дээр ажиллаж байхдаа би Хойд Европын орнуудын домгоос санаа авсан. Афинагийн бамбарын чимээний оронд би нууцлаг амьтдаар дүүрэн ойн шивнээ ба нуурын ялдам чимээг төсөөлөхийг илүүд үзсэн. 

Та ид шидэд итгэдэг үү?
Ямар ч эргэлзээгүй!

-----------------------------------------------------------------------------------------------------------------

ҮНЭРТНИЙ МЭРГЭЖИЛТНИЙ 3 ЗӨВЛӨГӨӨ

1. Үнэртнээ түрхэхдээ арьс руу хамгийн ихдээ гурван удаа шүршээрэй (ер нь бол 2 удаа шүрших нь хамгийн зөв).

2. Үнэртнийг бугуйн дотор тал, өвдөгний ар тал ба чихний ард түрхээрэй.  

3. Үнэртнээ нарны туяанаас хол сэрүүн газар хадгалаарай.

 

 





Зурвас: