Их сэлэлт

Wellness бүтээгдэхүүн спортын дэлхийн рекордыг тогтооход тусалдаг, бүр 60 настай байхад ч – далайн усны марафоны дэлхийн найман удаагийн аварга, Орифлэймийн түнш Василий Бочкарёвын хувийн жишээ батална.

Та хэдийнээс эхлэн спортоор хичээллэж эхэлсэн бэ?

Би бүр багийн их хөдөлгөөнтэй хүү байлаа. Ийм хүүхдүүдийг бүр “өтсөн мэт хөдөлгөөнтэй хүүхэд” гэж ч нэрлэдэг. (инээв) Гэвч би өсвөр насандаа спортын нэг ч төрлөөр мэргэжлийн түвшинд хичээллэж байсангүй. Зөвхөн 53 насандаа өөрт тохирох зүйлээ олж, далайн усны марафоныг сонирхож эхэлсэн.

Чухам яагаад та усан сэлэлтийг сонгосон юм бэ?

Спортын үндсэн дэгээс давсан байж боломгүй хүч чадал, тэвчээр, хурд ба чадвараа харуулж байгаа хүмүүсийн хараад би үргэлж биширдэг байсан. Усанд удаан хугацаагаар тэвчээртэй байж чадах чадвартайгаа бүр 15 настай байхдаа олж мэдэж байлаа. Тэр үед би Мещерское нуурыг сэлэлтээр гаталж чадсан. Би өөрөө сэлж сурсан хэдий ч, надад спортын техник, арга барил огт байгаагүй. Би  далай тэнгис, махчин загас, халим ба шумбагч төхөөрөмжөөр яг л өвчилсөн мэт байсан ба би яг л Интиандр шиг сэлэхийг хүсдэг байлаа. Миний биелэшгүй мэт санагдаж байсан багын мөрөөдөл маань миний төсөөлж болохоос илүү харьцангүй том хэмжээнд биеллээ олсон. Би Килиманжаро ба Эльбрус оргилд хүрээд, уулын хүйтэн оргил миний хүсэл биш, харин халуун орны далай тэнгис  гэдгийг эцэслэн ойлгосон юм.  



Аль дээд амжилтыг давах хамгийн хэцүү байсан бэ?

Маш их хөдөлмөрөөр дээд амжилтуудаа тогтоосон. Мы марафоны сэлэлтийг давтсан 11 хүнээс аль нь ч миний тогтоосон амжилтыг одоогоор эвдэж чадаагүй. Хамгийн хүнд давсан нь 58 насны ойн дээрх Бора Бора арлыг тойрох сэлэлт байсан. Би 12 цаг 49 минутын хугацаанд, номхон далайн харьцангуй хүйтэн усанд 26,92 км замыг тасралтгүй туулан сэлж байлаа. Сэлэх явцад далайн шуурга ч, хуй салхи ч, айдас төрүүлэм давалгаанууд ч, загасны торууд ч гээд бүх зүйл намайг сорьж байгаа мэт санагдсан.    

Та хооллолтдоо хэр анхаардаг вэОнцгой нэгэн дэглэм барьдаг уу?

Хооллолт бол миний бие махбодын байдал болоод сэтгэл санааны гол хүчин зүйл. Хэрэв би өөрийн хооллолтын онцгой арга барилтай байгаагүй бол далайн усны марафоны ямар ч дээд амжилтын тухай яригдахгүй байх байлаа. Энгийн хүмүүс эсвэл спортоор хичээллэдэг хүмүүстэй ижил хоол идээд ийм амжилтанд хүрнэ гэдэг бол бие махбодын хувьд боломжгүй. Миний баримталдаг иж бүрэн арга бол: амьсгаа, Wellness-н бүтээгдэхүүнүүд дээр суурилсан хооллолт, уух юмны дэглэм, биеийн хүчний дасгалууд.  



Бие махбодоо ийм түвшинд хадгалж барихад Wellness цуврал бүтээгдэхүүн танд хэрхэн тусалдаг вэ? Дуртай бүтээгдэхүүн бий юу?

  Wellness цуврал бүтээгдэхүүнд дуртай болсон хамгийн анхдагчдын нэг бол би. Хэдийн 12 жилийн турш би энгийн хоолны дэглэмдээ энэхүү бүтээгдэхүүнүүдийг нэмж, халуун орны аялалдаа авч явдаг болсон. Хамгийн дуртай бүтээгдэхүүн маань уургаар баялаг амттан юм. Би аль багын чихэрлэг зүйлс идэх дуртай нэгэн. Wellness бүтээгдэхүүний уургаар баялаг амттанг би бүх аялагч найзууд болон спортоор хичээллэж буй хүмүүст өгөхийг хичээдэг. 

Та өөрийн бизнес болон спортын сонирхлоо хэрхэн зохицуулж, аль алиныг нь амжуулаад байна вэ?

Би 20 жилийн турш Орифлэймтэй түншлэн, өөрийн хувийн, спортын, нийгмийн амьдралаа гайхалтай хялбар байдлаар зохицуулж байна. 

Таны ойрын ирээдүйн зорилго юу вэ?

Миний хүч чадал байгаа цагт, би үргэлжлүүлэн далайн усны марафоноор шинэ амжилтуудыг тогтоох зорилготой байна. Би одоо тэтгэвэрт гарсан, 61 настай, хөгширч буй хөдөлмөрийн ахмад ч, өшөө хорь-гучин жил би дэлхийг гайхуулсан хэвээр байх болно. 

Василий Бочкаревын дээд амжилтууд:

Тайландын Ко Чанг арлыг тойрох 52 км үргэлжлэх марафон сэлэлтийг 25 цаг 57 минутад гүйцэтгэсэн.
Нуруун дээрээ хэвтээ байрлалаас хүнд жин өргөх – 4222 өргөлтийг 3 цаг 33 минутад.
Скандинавын хойгийн урт замын таягтай ганцаарчилсан марафон алхалт – 108 км замыг 22 цаг 3 минутад.  

 
 

 

Зурвас: Зураг: Oriflame