Энэ таны үдэшлэг
Найз нөхдийн хамт зуслангийн байшинд өнгөрүүлэх, гэр бүлийн дотны хүмүүсээрээ цугларах, клубын үдэшлэг эсвэл романтик амралтын өдрүүд – та аль ч хувилбарыг сонгосон, баярын бэрхшээлүүдийн талаар бага бодож, аль болох их зугаацаарай. Ямар нэг зүйл лавтай төлөвлөгөөний дагуу явахгүй, гэсэн хэдий ч бүх зүйл дууссаны дараа та үүнийг огт санах ч үгүй! Харин сэтгэлд дулаан дурсамжтай мөчүүд болон баярын зургууд л өвлийн хүйтэн үдшээр таныг баясгах болно.
Хамгийн чухал нь бэлэг биш, харин ...
Өвлийн өвөөгийн дүрд орж үзэх таатай боломж жилд ердөө ганцхан удаа л тохиодог! Эцсийн мөчид нэг худалдааны төвөөс нөгөө рүү хэсэхийн оронд, сайхан халуун цай өөртөө бэлдээд, дулаан нөмрөгт хучигдаад, гэрээсээ гаралгүй бэлгээ сонгоорой. Энэ тун ч хялбар байх болно!
Загварлаг чиг хандлага
Жилийн хамгийн чухал үдшийг хаанаас өнгөрүүлэхээс таны төгс хэв маяг хамаарна. Тансаг зэрэглэлийн ресторанд бойтог загварын гутал эсвэл дулаан үстэй өмд төдийлөн зохицохгүй нь мэдээж – харин цасаар байлдаж буй нөхцөлд ийм хувцастай та жинхэнэ од нь байх бөгөөд хүйтнээс огт ажрахгүй юм!
Ирэх 2021 оныг угтахад саарал, хөх, хул, цагаан өнгөнүүд хамгийн оновчтой – тиймээс эдгээр өнгүүдийг пастел өнгүүдтэй зохицуулж болохоос гадна, хэрэв та энэ үдэш гялалзахыг хүсэж байвал мөнгөлөг өнгийг сонгоорой. Хөнгөн унасан материал, том өргөн ханцуй, дунд зэргийн урттай даашинз ба хөнгөн зөөлөн материалтай цамц зэргээс илүүтэй сонголтоо хийгээрэй. Мөнгөлөг өнгийн металл аксессуараа бас мартуузай – хэрэв та хувирдаг цуглуулгыг, сонгосон бол, үдшийн турш хэв маягаа өөрчлөөд байх бололцоотой юм. Хамгийн чухал дүрэм бол – өмссөн туфли нь хөл бариад тухгүй байгаа талаар бодолгүй, баярын үдшээс дээд зэргийн таашаал авч зугаацахын тулд биедээ хамгийн эвтэйхэн хувцсыг сонгох явдал юм.
Гялалзаарай!
Хүйтний улирал нь арьсны хувьд, ялангуяа мэдрэмтгий арьсанд, жинхэнэ сорилт болдог. Арьсаа зохих ёсоор халамжлаарай. Учир нь шинэ жилийн баярын дүр төрхийг бүрдүүлэхэд арьс тань голлох үүргийг гүйцэтгэдэг шүү дээ. Чийгшүүлэгч тосыг итгэлтэйгээр түрхэж болно. Түүнийг өвлийн улиралд зайлшгүй түрхэх шаардлагатай! Чийгшүүлэгч тосыг түрхээд, 40 минутын турш сайтар шингээсний дараа л гадагш гараарай. Гарын арьсаа бас мартаж болохгүй шүү. Тослог бүтэцтэй тос ба бээлийг бүү мартаарай – эдгээр нь таны сайн найзууд байх болно.
Энэ жилийн баярын будалтдаа алтлаг өнгийг сонгохыг зөвлөж байна. Энэхүү өнгө нь бүх төрлийн нүдийг чимж өгнө. Хэдий алтлаг өнгө үрчлээг тодотгодог гэдэг тогтсон яриа байдаг ч, огт тэгэхгүй гэдэгт итгэлтэй байж болно. Oriflame-н гоо сайхны мэргэжилтэн Галина Ильина хэрхэн алтлаг өнгийг ашиглаж будалт хийснийг сонирхоорой.
Хэрэв та нүүрээ огт будаж чаддаггүй эсвэл будах дургүй бол, гайхалтай хялбар гүйцэтгэж болох будалтын хэдэн санааг та эндээс хараарай. Эхний арга – нүдний урд үзүүрт алтлаг өнгийн будгаас бага зэргийн түрхэж өгөөрэй. Ингээд л шууд харц тань гэрэлтэх болно. Эсвэл уруулаа будсаны дараа будаг дээрээ алтлаг өнгийн будаг бага зэргийг түрхвэл, уруул илүү том хэмжээтэй харагдана. Бас нэг арга – нүүрний шанаа хэсэгт алтлаг өнгийн будаг ашиглах. Мөн эрчимтэй хар өнгөтэй Mystic Black THE ONE 5-in-1 Wonder Lash XXL Mascara сормуусны будаг нь нүүрний будалтыг төгс болгоно.