ДАРЬЯ МИЛКА
19 настай, загвар өмсөгч
Миний мэргэжлийн тухай нийгэмд хэвшсэн ойлголт байдаг. Жишээ нь, 13 настайдаа загвар өмсөгчийн мэргэжлийн гараагаа эхлүүлэх хэрэгтэй ба 25 нас хүрэхдээ топ модел болж чадаагүй бол тэтгэвэртээ гарах цаг ирлээ гэсэн үг.
Хүмүүс энэ буруу ойлголтыг надад ч бас тулгах үе зөндөө байдаг. Тэдний бодлоор би 16 настайдаа буюу дэндүү орой загвар өмсөж эхэлсэн. Мөн би зураг бүр дээр тэс ондоо төрхтэй гардаг тул олон хүмүүс миний насыг андуурдаг.
Бас нэгэн хэвшмэл ойлголт бол 20 настайдаа дээд боловсрол эзэмших, их сургуульд сурах, ирээдүйгээ бүтээж эхлэх ёстой гэсэн ойлголт юм. Энэ төрлийн шахалт ихэнхдээ аав ээжээс ирдэг. Харин би 30 настайдаа ч их сургуульд боловсрол эзэмшиж, нэгэн зэрэг ажиллаж болно гэж боддог. Одоогоор би аялахыг хүсэж байгаа, мэргэжил маань ч аялах боломжийг олгодог тул би энэ хүслээ биелүүлэхийг хичээж байна, харин цаашид юу болохыг цаг хугацаа харуулах болно. Гэхдээ бүх зүйл сайхан болно гэдэгт би итгэлтэй байна.
ИРИНА ГОРБАЧЕВА
30 настай, жүжигчин, блогер
Нийгэмд настай холбоотой хэвшмэл ойлголт мэдээж байдаг. Харин театрт бүх зүйл маш хялбар: өөр өөр дүрүүдийг бүтээхэд өөр өөр бүтээгдэхүүнүүд хэрэглэдэг. Гол дүрийн насыг мэдэж байгаа тохиолдолд тухайн насанд тохируулж мэргэжлийн будалт хийхэд хангалттай. Харин хөдөлгөөний хувьд, залуу хүний дүрийг бүтээж байгаа бол илүү түргэн, заримдаа эв хавгүй хөдөлдөг бол, арай настай хүний дүр хөдөлгөөн багатай байдаг. Энэ бол гол дүрийн насыг үзэгчдэд харуулах арга юм.
Бодит амьдрал дээр би: «Ира минь, чи хэдийнээ 17...21, 22, 23, 24 ч настай биш шүү дээ...» гэдэг үгтэй маш их тулгардаг. Энэ нь хүмүүсийн сэтгэхүйд нас бүрийг төсөөлөх тогтсон загвар байдаг гэсэн үг юм. Тэгээд юу гэж? Миний дотоод мэдрэмж 17-18 настай. Би «нас» гэж юу байдгийг мэддэггүй тул ийм асуултад юу гэж хариулахаа ч мэддэггүй. Миний хувьд нас байдаггүй, би ийм л хүн. Тийм ээ, иргэний үнэмлэх дээр бичсэн байдаг ч, бодит амьдрал дээр байхгүй. Би ямар нэгэн зүйлийг тодорхой хугацаанд хэрэгжүүлэх гэж тэмүүлдэггүй, зүгээр л амьдралынхаа мөч бүрийг сайхан өнгөрүүлэхийг хичээдэг.
Саяхнаас би нэг мөрөөдөлтэй болсон ба түүнийгээ биелүүлэх хүсэл эрмэлзлээр дүүрэн байна - энэ бол машинаар бүтэн жилийн туршид дэлхийгээр аялах! Дэлхийн бүхий л гайхамшгийг үзэлгүй цаг нь ирэхээр энэ хорвоогоос явна гэдэг бодол надад маш утгагүй санагдсан.
ВИКТОРИЯ ЩУКИНА
41 настай, Орифлэймийн Зөвлөх
«Би 25 настайдаа одоо байгаагаасаа гоо үзэмжгүй харагддаг байсан. Харин өнөөдөр миний дотоод мэдрэмж 25-28 нас хавьцаа байгаа болов уу гэж би боддог. Мэдээж бодит нас маань арай их ч, энэ нь миний хувьд тийм ч чухал биш. Надад насны тухай хэвшмэл ойлголт байдаггүй. Жишээ нь, хүүхэд төрүүлсний дараа хүртэл эргэн тойронд байгаа хүмүүсийн надад үзүүлж байсан дарамт огтхон ч сонин байгаагүй.
Би өөрөө хүсэх л юм бол намайг юу ч зогсоож хүчирхэхгүй ба үүнд хүүхдүүдийн маань 20 насны зөрүү хүртэл орно. Мэдээж нас ахих тусам зарим нэгэн өөрчлөлт гардаг. Анх би энэ өөрчлөлтийг 35 настайдаа мэдэрсэн. 40 нас дөхөхөд хараа, үсний төлөв байдал муудаж болзошгүй. Гэхдээ мэдээж бүх зүйл амьдралын хэв маягаас шалтгаална шүү дээ. Энэ бол яахын аргагүй үнэн, үүнийг би бие дээрээ мэдэрсэн.
Нүүрний гоо сайхны мэс засал хүртэл спорт шиг үр дүн үзүүлдэггүй. Энэ нь настай бус, дотоод мэдрэмжтэй маань холбоотой. Би өөрийгөө өмнө нь тавьсан зорилгууддаа бүгдэд нь хүрсэн гэж үздэг». Би өөрийгөө өмнө нь тавьсан зорилгууддаа бүгдэд нь хүрсэн гэж боддог».
ТАТЬЯНА НЕКЛЮДОВА
61 настай, загвар өмсөгч
«Би өөрийгөө үргэлж дараах маягаар танилцуулдаг: Татьяна Неклюдова, 61 настай, 2 хүүхдийн ээж, 3 ачийн эмээ ба загвар өмсөгч. Би 59 настайдаа загвар өмсөгч болсон. Загвар өмсөгч болтлоо би зураг авахуулах дургүй, өөрийгөө үзэсгэлэнтэй гэж боддоггүй байсан. Харин бичлэг болон зураг авалтын үеэр миний өөртөө хандах хандлага өөрчлөгдөж биеэ барих минь багассан.
Би өөрийгөө хөгжүүлэх бас нэгэн чиглэл олсондоо баяртай байгаа. Дотуур хувцасны зураг авалтын дараа зургуудын маань доор зарим хэрэглэгчид: «Энэ эмээ дотуур хувцас сурталчлахын оронд ач нараа хараад сууж байвал таарна» гэх мэт сэтгэгдэл үлдээж байсан. Гэхдээ энэ бол ховор тохиолдол. Энэ бол ОХУ-д миний насны эмэгтэй дотуур хувцасны сурталчилгаанд тоглосон анхны тохиолдол билээ. Бид бяцхан хувьсгал хийж чадсан. Харин би дотроо: «Бурхан минь, энэ бол жинхэнэ адал явдал юмаа!» гэж бодож байлаа. Гэсэн ч би ийм зүйл туршиж үзсэндээ баяртай байна.
Миний нэг зураг Инстаграмд 3000 лайк цуглуулсан! Харин загварын агентлагийнхантайгаа хамт авахуулсан зургийг маань америкийн алдартай загварын сэтгүүл нийтэлж бид өөрсдийн жишээгээр ОХУ-д гоо үзэсгэлэнд хандах хандлагыг өөрчилж байгаа тухай бичсэн. Миний дотоод мэдрэмж яагаад ч 60 настай биш. Би залуу, эрч хүчтэй байна, йогоор хичээллэж, ач нартайгаа зугаалж, дугуй унаж, өөрөөр хэлбэр эрүүл амьдралын хэв маягийг мөрдөж байна.
Миний гадаад төрх надад таалагддаг, бие өөрийнхөө биед хайртай. Би залуу байхдаа ч өөрөө өөртөө ингэж таалагдаж байгаагүй. Миний бодлоор нас ахих тусам гоо үзэсгэлэн алга болдоггүй, зүгээр л өөрчлөгддөг».