Заавал ярих хэрэгтэй! Гэхдээ ямар мундаг болохоо бусдад гайхуулах зорилгоор биш, тухайн үйлдлийг яг ямар үр дүнд хүрэхийн тулд хийснээ ярих чухал. Сайн үйлийн тухай ярина гэдэг хэн нэгнийг хүчилнэ гэсэн үг биш юм. Энэ нь яг л буухиа дамжуулж байгаа юм шиг байдаг: ингэж л хүмүүс нэгдэж, сайн үйлийн байгууллагууд үүсдэг. Сайн үйл эрч хүчээ авч байгаа өнөө цагт хүмүүс хийсэн сайн сайхан зүйлээ хүмүүстэй аль болох их хуваалцсанаар тэдэнд энэ нь ердийн зүйл гэдэг ойлголт бий болох юм
ОЛОН ХҮМҮҮС ӨӨРСДӨӨС НЬ ЮУ Ч ШАЛТГААЛАХГҮЙ, ГАНЦ ХҮНИЙ ХҮЧИН ЧАРМАЙЛТ ЭНЭ ДЭЛХИЙД САЙХАН ӨӨРЧЛӨЛТ АВЧРАХГҮЙ ГЭЖ БОДДОГ.
Сайн үйл бол тодорхой хугацааны дараа дэлхийн хэмжээнд хүрэх бяцхан үйлдэл юм. Би зоогийн газрын бизнестэй байсан бүсгүйн түүхийг дурдъя. Тэрээр хамаатных нь хүүхэд хүнд өвчилж эмчилгээнд нь маш яаралтай мөнгө хэрэгтэй байгааг олж мэдэж туслахаар шийдсэн. Тэр энэ нь боломжгүй зүйл, цуглуулж барахгүй мөнгө, түүнд хэн ч итгэхгүй гэж огтхон ч бодоогүй. Түүний хичээл зүтгэл, хүмүүст хандах чин сэтгэлийг хүн бүр мэдэрч чадсан. Эцэст нь тэрээр тусламжийн мөнгийг хоёр дахин богино хугацаанд цуглуулж хүүхдийг мэс засалд явуулж чаджээ. Энэ түүх үүгээр төгсөөгүй! Бүсгүй зоогийн газрын бизнесээ орхиж өөрийн сайн үйлийн сангаа үүсгэн байгуулахаар шийдсэн. Тэгэхээр сайн үйлийн төсөл бүрийн ард ямар нэгэн үйл явдлын дараа хэн нэгний бодол бүрэн өөрчлөгдсөн түүх байдаг.
ТОВЧИН ДЭЭР ЕРДӨӨ Л ХОЁР УДАА ДАРААД ХАНДИВ ХИЙЖ БОЛДОГ МАШ ОЛОН САНГУУД БАЙДАГ. ТАНЫ БОДЛООР САЙН ҮЙЛД ГАР БИЕ ОРОЛЦОХ ХЭР ЧУХАЛ ВЭ?
Надад «Сайн үйл - сэтгэлийн ариун цэвэр» хэллэг таалагддаг. Би энэ нь зөв гэж боддог. Хийх үү эсвэл болих уу гэж бодохын оронд танд хэрэгцээ болон боломж нь байгаа бол бусдад туслах хэрэгтэй. Зарим хүмүүс сайн үйлийг шууд аргаар хийдэг. Тэд асрамжийн газарт туслахыг хүссэн ч биеэрээ очих боломжгүй хүмүүсийг хайж олох үүрэгтэй. Манайд энэ нь шинэхэн зүйл ч, бусад улсуудаас харвал хүүхдүүдэд сургуульд байхаас нь эхлээд бусдад туслах, сайн дураар ажиллах нь энгийн зүйл гэдгийг ойлгуулдаг байна.
ТА ТОМ ЗҮЙЛИЙГ БҮРДҮҮЛЭГЧ ЖИЖИГ ҮЙЛДЛҮҮДИЙН ТУХАЙ ЯРЬЖ БАЙГАА НЬ БИДЭНД МАШ ОЙР СЭДЭВ ЮМ. БИД АЛЬ БОЛОХ ОЛОН ИЙМ ТҮҮХ ЦУГЛУУЛЖ ЭНЭ ДЭЛХИЙД САЙХАН ӨӨРЧЛӨЛТ ХИЙХ НЬ САНАГДАЖ БАЙГАА ШИГ ХЭЦҮҮ ЗҮЙЛ БИШ ГЭДГИЙГ ХАРУУЛАХ ХҮСЭЛТЭЙ БАЙГАА…
Энэ бол яг л хөршийн харилцаа шиг байдаг: өнөөдөр би чамд тусалсан, дараа нь чи надад тусална. Би «хандив» үгнээс «тусламж» үгийг илүүд үздэг, яагаад гэвэл энэ нь үнэхээр хөрш хөршдөө тусалж байгаатай адил юм. Танд ч бас нэг өдөр тусламж хэрэгтэй болохыг үгүйсгэх арга байхгүй шүү дээ. Бид өрөвч сэтгэлтэй, бусдад туслах дуртай хүмүүс, гэхдээ үүнийгээ бодолтой хийх хэрэгтэй. Сайн үйлийг системтэй хийсэн нөхцөлд л илүү олон хүнд хүргэх боломжтой».