Антикастинг: Тонягийн түүх

Бидний эргэн тойронд маш олон үзэсгэлэнтэй хүн байдаг. Гэвч тэдний гоо үзэсгэлэн нь нэгнээсээ тэс ондоо. 14 настай Тоня үүний тод жишээ юм. Тэрээр энгийн сургуульд сурдаг, зураг зурах дуртай ба гадаад төрхөөсөө огтхон ч ичдэггүй. Үүнийг түүний эргэн тойронд байгаа хүмүүс мэдэрдэг. Бид Тоняг #антикастинг төслийн олон нийтийн сүлжээнээс олж студидээ уриад бусадтай адилгүй байх ямар байдаг тухай ярилцлаа.

Тоня бага байхдаа мэнгэ авахуулах мэс засалд орсон ба харамсалтай нь мэс засал нь амжилтгүй болжээ. 8 настайд нь мэс заслын хүндрэл түүний хараанд нөлөөлж Тонягийн нэг нүд хараагүй болсон байна. Гэвч бусдаас ялгарах гадна төрх, харааны асуудал нь түүнд амьдарч, бүхнээс сайхныг олж харж, аз жаргал мэдэрч бусдад ч бас аз жаргал дулаан мэдрэмж бэлэглэхэд нь саад болоогүй юм.

Өөрийнхөө тухай яриач. Чи юунд дуртай вэ?
Намайг Тоня гэдэг, би 14 настай. Би зураг зурах маш дуртай ба 7 настайгаасаа зураг зурж байна. Манай өвөө зураач байсан. Түүнийг надад зураг зурахыг заагаасай гэж маш их хүсэж байсан ч харамсалтай нь өвөө мань хорт хавдраар нас барсан. Би эмнэлэгт байхдаа далайн гахай зурдаг байсан ба бүх хүмүүст зурагнуудаа бэлэглэдэг байсан. Энэ байдал нилээн удаан үргэлжилсэн. Харин нэг л өдөр найз маань аав ээж нь зураач охинтой танилцуулснаар бид хамтдаа зургийн сургуульд явж эхэлсэн.

Зургийн сургуульд ч бас энгийн сургуульд байдагтай адил чи бусдын анхаарлыг татдаг байх. Тэд чамайг хараад яадаг вэ?
Тэд надад сайн ханддаг ба бид найзалдаг. Би бүх хүмүүстэй сайхан харилцаатай, заримдаа бусад хүмүүсээс ч сайхан харилцаа үүсгэж чаддаг. Надад ямар нэгэн саад тотгор байгаа гэж бодогддоггүй.

Чамд өөрийгөө хөөрхөн гэж мэдэрдэг үү?
Тийм, мэдэрдэг. Миний бодлоор өөрийгөө мэдэрч сурах хэрэгтэй. Жишээ нь, батга гэх мэт дутагдлаа хүртэл гоёд тооцож болно. 

Бусдаас өөр харагдах ямар вэ?
Ерөөсөө ч аймар биш, эсрэгээрээ гоё.

Зурвас: Зураг: Владимир Кочетков