Антикастинг: 13 түүх

Бид төслийн 13 гол дүртэй уулзаж гоо үзэсгэлэн гэж юу болох, Амьдрах гоо зүй сэтгүүлийн тусгай дугаарын зураг авалт ямар болж өнгөрсөн тухай асуулаа.

ПАЙЦАР НЕРСЕНЯН, АРМЕН
ГОО ҮЗЭСГЭЛЭН ДОТРООС ГЭРЭЛТДЭГ

Антикастинг» төсөлд намайг найзууд маань нэр дэвшүүлсэн. Тэд хүү бид хоёрын тухай бичсэн. Айк маш ухаантай, зоригтой хүү, тэрээр тархины саажилттай ч энгийн сургуульд сурдаг ба саяхнаас хөлд оруулагчтай ч гэсэн алхаж эхэлсэн! Түүний дараагийн зорилго бол дэмжигчгүй ганцаараа алхаж сурах.

Үзэсгэлэнтэй хүн - энэ бол өөртөө ч, бусдад ч шударга ханддаг хүн. Ёс зүйтэй, хүмүүжилтэй ба ухаантай. Гоо үзэсгэлэн дотроос гэрэлтдэг: энэ бүхэн танд байгаа бол таны царайнаас л харагдана. Жинхэнэ гоо үзэсгэлэн нүдэнд шууд харагддаг! Өөрийгөө байнга арчилдаг хүмүүс байдаг. Тэдний нүд нь ямар ч сэтгэлийн илэрхийлэлгүй хов хоосон, царай нь яг л хана мэт хөдөлгөөнгүй байдаг. Ердийн хүмүүс харьцангуй үзэсгэлэнтэй харагддаг.

ЭЛЬЗА АВКОПАШВИЛИ, ГҮРЖ
ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛ

Би Гүрж улсын Тбилиси хотод гэр бүлийнхээ хамт амьдардаг. Орифлэймд ажиллаад 14 жил болж байна. Антикастинг-д нэр дэвшсэнээ дотны найзаасаа олж мэдсэн. Нэр дэвшүүлнэ гэж бодож байсан ч Варшав явна гэдэг үнэхээр гэнэтийн бэлэг байсан.

Миний бодлоор гоо үзэсгэлэн гэдэг нь юуны түрүүнд бусдын итгэлийг даах, шударга байх ба өөртөө итгэлтэй байхыг хэлнэ. Миний хувьд хүмүүс надаас юу олж харж байгаа нь маш чухал. Тэд намайг өөртөө илүү итгэлтэй болох, тэдний олж харж байгаа зүйлийг өөртөө нээхэд тусалдаг. Аливаа хүний гоо үзэсгэлэн шууд харагддаггүй. Гоо үзэсгэлэн ил гарч хүмүүс олж харах хүртэл тодорхой хугацаа өнгөрөх хэрэгтэй. Би 38 настай ба дотоод мэдрэмж маань ч энэ насандаа байдаг. Толинд харахдаа би өөртөө итгэлтэй бие даасан эмэгтэйг олж хардаг. Өөртөө итгэх итгэл – энэ бол миний гоо үзэсгэлэн. Би хөгшрөхгүй гэж боддог. Миний гэр бүл надаар бахархадаг. Нөхөр маань надад үргэлж итгэж урмын үгээр дэмждэг.

АННА ДУНЕЦ, БЕЛАРУСЬ
ӨӨРӨӨРӨӨ БАЙХЫН ХҮЧ

Өмнө нь би: «Загвар өмсөгч байх хэцүү гэж үү?» гэж боддог байсан. Харин энэхүү сэтгүүлийн зураг авалтын үеэр чанартай ганц зураг ямар их хүчин чармайлт шаарддагийг ойлгосон. Бид бүгд ямар өөр болохыг, энэ л ялгаанд бидний хүч, хувь хүний чанар оршиж байгааг олж харсан. Миний бага дүү Мария намайг нэр дэвшүүлсэн. Надад баярлах, сэтгэл уярах мэдрэмж төрсөн. Эгч дүүсийн хооронд үйл ойлголцол, маргаан байдаг ч, Маша бид 2 нэгнийхээ хамгийн сайн найз нь юм. Намайг нэр дэвшүүлэх нь түүний хувьд намайг гэх сэтгэлээ илэрхийлэх аргуудын нэг байсан. Жинхэнэ гоо үзэсгэлэн шууд харагддаггүй. Миний бодлоор миний гоо үзэсгэлэн энэрэнгүй сэтгэл ба чин сэтгэлд оршдог. Би хүн бүрээс сайн талыг нь олж харахыг хичээдэг.

НАТАЛЬЯ ШМИДТ
ГОО ҮЗЭСГЭЛЭН – ЭНЭ БОЛ ИНЭЭМСЭГЛЭЛ

Би үргэлж жүжигчин болж үзэхийг хүсдэг байсан. Варшавт болсон зураг авалтын үеэр надад яг л киноны од мэт мэдрэмж төрсөн. Сэтгэл догдлол, эргэн тойронд байгаа хөл хөдөлгөөн, анхаарлын төвд байх: мэргэжлийн дүр хувиргагчид, дүр төрх бүрдүүлэгчид ― энэ бүхэн үнэхээр сэтгэл хөдөлгөм, бас таатай байсан. Миний гоо үзэсгэлэн хорвоо ертөнцийг харах үзэл бодолд маань оршдог. Би амьдралаас таашаал авч мөч бүрийг үнэлдэг, хүмүүст анхаарал халамжтай хандаж, гэр бүл, аав ээжийгээ хайрладаг. Жинхэнэ гоо үзэсгэлэн нүдэнд шууд тусдаг. Энэ бол сэтгэл санааны байдал, энэ бол инээмсэглэл. Та инээмсэглэвэл хүмүүс ч бас тан руу инээмсэглэх болно. Төслийн бүх оролцогчид ямар ч эргэлзээгүй үзэсгэлэнтэй хүмүүс. Өөрийн гэсэн бодолтой хүчирхэг. Дэлхий дээр сайхан сэтгэлтэй сайхан хүмүүс олон байдгийг би мэддэг байсан ч тэднийг нүдээрээ харах нь урам хайрладаг.

Зураг авалтын зурагнуудыг үзэж илүү олон түүх уншмаар байна уу? Тэгвэл Амьдрах гоо зүй сэтгүүлийн тусгай дугаарыг аваарай!

Зурвас: Зураг: Агата Поспешинска