Бид Варшав хотод байрладаг энэхүү байшинг студи болгож 4 өдрийн туршид зураг авалт хийлээ. Жинхэнэ гоо үзэсгэлэнг дэлхий нийтэд харуулах зорилгоор Орифлэйм компани ОХУ, Украин, Беларусь, Гүрж, Армен, Казахстан, Молдав зэрэг улсуудаас 13 хүнийг зураг авалтад урьсан.
Эдгээр хүмүүсийн ихэнх нь анх удаа хил давж үзсэн бол зарим нь Польш улсад анх удаа ирж үзсэн. Тэдний нэг нь ч «Антикастинг» төслийн элч болох гэж байгаагаа мэдээгүй байсан. ОХУ ба Польш мэргэжилтнүүдээс бүрдсэн олон улсын баг оролцогч бүрийн нүүр будалт, үс засалт, хумс будалтыг мэргэжлийн өндөр ур чадвар гарган бүтээсэн. Харин зургуудыг дэлхийд алдартай зурагчин Агата Поспешинска авсан.
Зуны гоёмсог зургийг өвөл ч авч болдог.
Гол дүрүүд маань хайртай дотны хүмүүс, найз нөхөд нь тэднийг Антикастинг төсөлд нэр дэвшүүлсэнд гайхширч, баярлаж, талархсанаа илэрхийлж байсан. Агата Поспешинска дэлхийд алдартай брэндүүдтэй ажиллаж загварын шилдэг сэтгүүлүүдийн нүүрний зургийг авдаг. Зураг авалтын үеэр Агата чөлөөтэй орчин бүрдүүлдэг: «Би загвар өмсөгчдөд ямар ч хөдөлгөөнгүй амьгүй мэт зогсох шаардлага тавьдаггүй. Миний гол үүрэг бол тэднийг байгаагаар нь харуулах юм. Зураг бүр бодит байх ёстой»
Дурсгалын зураг: Анастасия Теплова, Агата Поспешинска, Наталья Шмидт ба Анна Вотинцева нар. Зурагчны дүрд: ТУХН улсуудын харилцааны менежер Екатерина Жарикова.
Бүх зүйл зурагчны ур чадвар ба гол дүрийн эр зоригоос шалтгаална. “Дотоод гоо үзэсгэлэнд нээх амаргүй байдаг ч үр дүн нь үнэхээр гайхамшигтай” Агата Поспешинска дэлхийд алдартай брэндүүдтэй ажиллаж загварын шилдэг сэтгүүлүүдийн нүүрний зургийг авдаг. Зураг авалтын үеэр Агата чөлөөтэй орчин бүрдүүлдэг: «Би загвар өмсөгчдөд ямар ч хөдөлгөөнгүй амьгүй мэт зогсох шаардлага тавьдаггүй. Миний гол үүрэг бол тэднийг байгаагаар нь харуулах юм. Зураг бүр бодит байх ёстой»
Олон улсын зэрэглэлтэй дүр төрх бүрдүүлэгч ба нүүр хувиргагч Евгения Ленц Ирина Горбачевагийн нүүр будалтыг засаж байна. Загвар зохион бүтээгчид оролцогч бүрд гурван дэгжин төрх бүтээж тэдний дундаас хамгийн шилдэг нэгийг нь сонгосон. Ирина Горбачеватай хамт зураг авахуулж амжсан хүмүүсийн зураг одоог болтол Инстаграм дээр "лайк" цуглуулсаар байна. Зураг авалтын гол зорилго бол бүсгүй бүрийн зан чанарыг тодруулах байсан.