1. ORIFLAME-ийн САНАЛ БОЛГОДОГ БОЛОМЖУУД ЮУГААРАА ИЙНХҮҮ АНХААРАЛ ТАТДАГ ВЭ?
Манай боломжуудыг хэд хэдэн хүчин зүйл нэгэн зэрэг хаана ч хосгүй болгодог ба тус бүр нь бидний швед үндэс суурьтай хамаатай байдаг. Жишээлбэл, манай боломжууд хүн бүрд нээлттэй гэж бид хэлдэг. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл, Орифлэймийн Зөвлөх болоход ямар нэгэн хөрөнгө оруулалт шаардлагагүй, өөрөөр хэлбэл ямар ч эрсдэл байхгүй гэсэн үг юм. Энэ бол бидний өрсөлдөгчдөөсөө ялгарах давуу тал юм. Үүнд ямар ч нууц томьёо байхгүй! Та хэр хөдөлмөрлөнө тэр зэргээрээ өсөж амжилтад хүрнэ. Миний бодлоор энэ бол бизнесийн маш дэвшилтэт загвар юм.
2. ТА АМЖИЛТЫН ТҮҮХЭЭС БИДЭНД ЖИШЭЭ ТАТНА УУ?
Яг алийг нь ярихаа би өөрөө ч мэдэхгүй байна, яагаад гэвэл амжилтын түүх маш олон байхаас илүүтэйгээр эдгээр түүхүүдийн нь өөр өөрийн гэсэн онцлог нь маш чухал юм. Тэд бүгд нэгнээсээ санхүүгийн, хүний, сэтгэл мэдрэмжийн зэрэг олон үзүүлэлтээрээ тэс ондоо юм. Жишээ нь, би саяхан Польш улсын нэгэн Зөвлөхийн тухай сонслоо. Тэрээр улсын байгууллагад хагас цагаар ажилладаг байсан ба үлдсэн чөлөөт цагаараа ямар нэгэн зүйл хийхийн тулд Oriflame-тэй нэгджээ. Орлого олохоос гадна шинэ хүмүүстэй танилцах, харилцах нь түүний сонирхлыг хамгийн ихээр татаж байсан тул тэрээр оршин суудаг хотынхоо бараг л иргэн бүртэй танилцаж, өөрийн хэрэглэгчдийн асар том сантай болсон байна. Анхандаа түүн өөрийн багтай болох зорилго байгаагүй ба зүгээр л хүмүүстэй харилцаж, орлогоо нэмэгдүүлэх боломж таалагдаж байсан бол өнөөдөр тэрээр амьдралаа бүрэн өөрчилж чадсан ба өөрөөрөө бахархах болсон. Энэ бол амжилтын гайхалтай жишээ юм.
Өөр олон компаниас ялгаатай нь бид Зөвлөхүүдээ бүтээгдэхүүнүүдийг их хэмжээгээр худалдан авах, нөөц үүсгэхээр уриалдаггүй. Их хэмжээний бүтээгдэхүүний нөөцөө бүгдийг борлуулж дуусгах нь тийм амар биш, эрсдэлтэй гэдгийг бид ойлгодог учир энэ хандлагыг бизнесийн менежментийн хувьд тогтворгүй гэж үздэг.
Бас нэгэн жишээ бол Энэтхэгийн нэгэн хос юм. Тэд охиндоо маш сайн боловсрол олгож түүгээрээ амьдралынх нь замыг нь тодорхойлох цорын ганц зорилгоор Oriflame-д нэгджээ. Компанийн ачаар, мөн мэдээжийн хэрэг өөрсдийн хөдөлмөрч зан чанар болоод хичээл зүтгэлийнх нь үр дүнд охин нь АНУ-ын тэргүүлэх их сургуулиудын нэгийг хуульч мэргэжлээр төгсөж өнөөдөр дэлхийд алдартай компанид ажиллаж байна. Харин түүний эцэг эх нь тэр хугацаанд Oriflame-д өндөр цолд хүрч охиноосоо гадна мянга мянган хүмүүст амьдралдаа гайхалтай өөрчлөлтүүд хийхэд нь тусалжээ.
3. ТАМИЛА ПОЛЕЖАЕВА БОЛ ORIFLAME-ийн АМЖИЛТЫН БЭЛЭГ ТЭМДЭГ. ТА ТҮҮНИЙ ТУХАЙ БИДЭНД ЯРИАЧ?
Хэдийгээр Тамила биднийг хэдэн жилийн өмнө орхисон ч, тэрээр түүнтэй хамт ажиллах аз завшаан тохиосон олон мянган Зөвлөхүүдийн хувьд урам зоригийн эх үүсвэр болсоор байгаа билээ. Надад ч бас түүнтэй ажил хэргээр хэд хэдэн удаа уулзах, мөн түүний амжилтыг олон улсын бага хурлууд дээр тэмдэглэх аз завшаан тохиосон. Тэр бол цаглашгүй их эрч хүчний эх үүсвэр байсан. Эерэг, зорилгодоо үнэнч зан чанартай Тамила шиг эсэргүүцэх эсвэл татгалзал асуудлыг шийдвэрлэж чаддаг хүн одоог хүртэл Орифлэймд байхгүй гэж би боддог.
Тамила болоод компанийн удирдлагын хооронд хамтрагчдын харилцаа үүсэж бид хамтдаа маш чухал бизнесийг үүсгэн байгуулсан. Үүний баталгаа бол зөвхөн Тамилад зориулж боловсруулсан амжилтын шатны нэмэлт шатууд юм. Яагаад гэвэл түүний амжилт хэдийнээ үйлчилж байсан хүрээнд багтаж шингэхгүй их байсан.
Түүний тухай ийм түүх яригддаг: нэг удаа залуу Лидерүүдийн нэг түүн дээр очин ийнхүү хэлжээ: “Тамила би танаас илүү амжилттай болох зорилготой тавьсан”. Үүнд Тамила чин сэтгэлээсээ: “Таныг амжилтад хүргэхэд би өөрийн зүгээс яаж туслах вэ?” гэж асуужээ. Залуу Лидер санаа зовж уучлалт гуйгаад тоглоом хийснээ хэлжээ. Харин Тамила: “Гэхдээ би тоглоом хийгээгүй байна. Би танд яаж тусалж чадах вэ?” гэж асуужээ.
Энэ бол Тамила Полежаева хичнээн их урам зориг түгээсэн, бусдад сэтгэл гаргаж чин сэтгэлээсээ санаа тавьдаг хүн болохыг харуулсан гайхамшигтай жишээ юм. Түүнийг нас барсны дараа бизнесийг нь түүний нөхөр Владимир ба охин Снежана нар өвлөн авсан.
4. АМЖИЛТЫН ЖОР ГЭЖ БАЙДАГ УУ?
Жор гэхээс илүүтэйгээр компанийн амжилттай Лидерүүд болоод удирдлагуудын хувьд нийтлэг үйлчлэх амжилт ба хөгжлийн дүрэм гэж байдаг. Утга учир өөрөөрөө бахархахад бус, харин маш хүчирхэг дотоод идэвх юм. Энэ л тохиолдолд хүмүүс өөрийнхөө хамгийн сайн сайхнаараа байдаг. Бодит байдал дээр Oriflame-д амжилтад хүрч чадсан хүмүүс од биш, харин бид бүгдтэй адил ердийн хүмүүс байдаг. Хэзээ ч бууж өгдөггүй, хүнлэг сэтгэлтэй, зорилгодоо үнэнч, аливаа зүйлийг бодитоор сэтгэн боддог энгийн хүмүүс.
5. ORIFLAME-тэй ХАМТАРЧ ХУВИЙН БИЗНЕСТЭЙ БОЛОХЫГ ХҮСЭЖ БУЙ ХҮМҮҮСТ ОДОО БАЙГАА БОЛОМЖУУДЫН ХУВЬД КОМПАНИ ЦААШИД ЯМАР АЛХМУУД ХИЙХ ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ БАЙГАА ВЭ?
Ямар ч эргэлзээгүй энэ бол тоон технологи болоод хэрэгслүүдийн хөгжил юм. Технологийн дэвшилтэт хэрэгслүүд болоод зах зээлийн стратегийг зөв тодорхойлсон байхад бидэнд өсөх асар том боломж байна. Ялангуяа өөрсдийн соёл болоод швед гарал үүсэлтэйгээ хослуулбал энэ боломж бүр ч их нэмэгдэнэ.