Төгс төгөлдрийн эрэлд. Орифлэймийн чанарын стандарт

Oriflame компанийн мөрддөг чанарын стандарт бол өөрийн салбартаа хамгийн дээд зэргийн стандартын нэг юм. Компани чанарын ийнхүү өндөр стандартыг хэрхэн тууштай мөрддөг тухай бид чанар хариуцсан захирал Каталин Герендассигаас асуулаа.

1. ЧАНАР ЯАГААД ИЙНХҮҮ ЧУХАЛ ВЭ?
Аливаа зүйлд чанар зайлшгүй байх хэрэгтэй ч, бидний хувьд нэг талаас бизнес загвар маань ганцаарчилсан зөвлөгөөний системд үндэслэсэн, нөгөө талаас бүтээгдэхүүн маань маш өргөн хүрээний сонголттой учир энэ нь онцгой чухал хүчин зүйл юм. Зөвлөхүүдийн маань нэр хүнд бүтээгдэхүүний чанараас л шалтгаална шүү дээ. 
 
2. ОРИФЛЭЙМИЙН ЧАНАРЫН СТАНДАРТ ХЭР ӨНДӨР ШАЛГУУРТАЙ ВЭ?
Бидний зорилго бол чанартай бүтээгдэхүүн санал болгож хэрэглэгчдийнхээ хэрэгцээ, хүлээлтийг дээд зэргээр хангах юм. Манай стандарт гоо сайхны салбарын хамгийн өндөр стандартын нэгт ордгоор, мөн бүтээгдэхүүнүүд маань зах зээл дээрх гоо сайхны бүтээгдэхүүн дунд хамгийн аюулгүйд тооцогддогоор бид бахархдаг. 

3. ТА БҮХЭН ИЙНХҮҮ ӨНДӨР ЧАНАРЫГ ХЭРХЭН БИЙ БОЛГОЖ ЧАДДАГ ВЭ?
Энэ бол Oriflame компанийн ажиллагсдын хүч хөдөлмөрийн үр дүн. Манай шинэ бүтээгдэхүүн боловсруулалтын баг түүхий эд нийлүүлэгчдээс эхлээд бүтээгдэхүүн худалдаанд гарахаас маш олон сарын өмнөөс сорилд дахин дахин хамруулах шат хүртэл технологийн алхам бүрд анхаарлаа бүхий л нарийвчлалд хандуулдаг. 
Бидний зорилго бол зөвхөн гоо сайхны салбарын чанарын дээд зэргийн түвшинг мөрдөх биш юм. Бид түүнээс ч хатуу чанд өөрийн гэсэн стандартыг боловсруулдаг. Бидний стандарт бүтээгдэхүүний маань үр дүнд үндэслэдэг. Мөн мэдээж бид хэрэглэгчдэдээ зөвхөн хамгийн шилдэг бүхнийг санал болгохын төлөө хичээн ажилладаг. 
 
4. ЧАНАРЫН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ҮНДСЭН АЖИЛ ЮУ ВЭ?
Бид чанарын стандарт бий болгож түүнийгээ бизнесийн бүхий л салбарынхаа үйл ажиллагаанд нэвтрүүлдэг. Өөрөөр хэлбэл бид ажлын чанараа салбар нэгж бүрдээ сайжруулахаар хичээн зүтгэж байна. Энэ бол компанийн маань ажилтан бүрийн ажлын төрөл болон албан тушаалаасаа үл хамаарч гүйцэтгэх ёстой үүрэг юм. Манай ажилд бүх юм хоорондоо уялдаатай байдаг тул зөвхөн хамтын хичээл зүтгэлээр л бид хүссэн үр дүндээ хүрэх боломжтой. 
 
5.  ЭДГЭЭР ЗАРЧИМ НЬ МАНАЙ НИЙЛҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУДЫГ ХАМРАХ УУ?
Бид хамтрагч, нийлүүлэгчдэдээ өндөр шаардлага тавьж, гүйцэтгэсэн ажил нь эдгээр шаардлагыг хангаж байгаа эсэхийг үргэлж хянаж байдаг. Бид бизнесийнх нь хэсэг бүрийг, хүний нөөцийн хэлтсийн бодлогоос эхлээд эцсийн бүтээгдэхүүн хүртэл чанарыг нь шалгадаг. Харин түүхий эд нийлүүлэгчдийн хувьд дараах үндсэн нөхцөлүүд бүрдэлгүйгээр хамтын ажиллагааг төсөөлшгүй: үйлдвэрлэлийн эрүүл ахуйн дээд зэргийн стандарт, гэмтэл доголдолгүй тоног төхөөрөмж ба өөрийн салбартаа мэргэшсэн байх. 
 
Тухайн нийлүүлэгчийн шаардлага хангаж байгааг баталгаажуулсны дараа бид нэмэлт сорил хийдэг. Чанарын ойлголт улсаас хамаарч өөрчлөгддөг ч  бид олон улсын компани тул стандарт маань хаа сайгүй адил байдаг, харин зарим бүс нутгуудад орон нутгийн түвшинд хүлээн зөвшөөрөгддөг хэмжээнээс ч дээгүүр байдаг. 

Түүнээс гадна бид хагас жил тутамд нийлүүлэгчидтэйгээ нэмэлтээр уулзалт зохион байгуулж сорил хийн үр дүнг нь шинжилж цаашдын хамтын ажиллагааныхаа талаар ярилцдаг. 

Зурвас: