Сайхан сэтгэл ба гоо сайхны хүч

Дэлхийн Хүүхдийн Санг Швед улсын эрхэмсэг хатан хаан Сильвия 1999 онд байгуулсан. Орифлэйм компани – Ах дүү Аф Йокникийн сан нь үүсгэн байгуулагчдын нэг юм. Сангийн зорилго нь хүүхдийн хүчирхийлэл ба хүүхдийн хөдөлмөрийг таслан зогсоох. Шведийн эрхэмсэг гүнж Мадлен Дэлхийн хүүхдийн сангийн итгэмжлэгдсэн зөвлөлийн хүндэт гишүүн болсон юм. Тус сан нь 16 оронд 100 гаруй төсөлд дэмжлэг үзүүлдэг. Бидэнд Шведийн Эрхэмсэг Гүнж Мадлен, Дэлхийн Хүүхдийн Сангийн итгэмжлэгдсэн зөвлөлийн хүндэт гишүүнтэй итгэл, мөрөөдөл ба Дэлхийн Хүүхдийн Сантай хамтын ажиллагааныхаа тухай ярилцах аз завшаан тохиолдсон юм.

«Төрснөөс эхлээд насанд хүрэх хүртэлх хугацааг» хүүхэд нас хэмээн нэрлэдэг. Эрхэмсэг Гүнжийн үзэж байгаагаар хөгжлийн энэхүү хамгийн чухал үед хүүхдүүдэд юу хэрэгтэй байдаг вэ?

Орогнох байр ба идэх хоолноос илүүтэйгээр хүүхдүүдэд хайр, халамж, тогтвортой ба айдасгүй өсөж торних боломж хэрэгтэй. Харамсалтай нь дэлхий даяар олон хүүхдүүд хүчирхийлэлд өртөж бага наснаасаа хөдөлмөр эрхлэхэд хүрдэг тул тэдний хүүхэд насыг аюулгүй ба аз жаргалтай гэж нэрлэхэд бэрх юм.

Дэлхийн Хүүхдийн Сан дэлхий даяарх хүүхдүүдийн энэхүү хамгийн чухал хэрэгцээг хангахын тулд юу хийдэг вэ?

Бид бүх хүүхдүүд хүүхэд насаа зүй ёсоор өнгөрүүлэх эрхтэй гэдэгт итгэдэг: хамгаалагдсан ба аз жаргалтай мэдрэмжтэй, тоглож дэггүйтэж, бүхнийг сонирхож дэлхий ертөнцтэй танилцах. Дэлхий Хүүхдийн Сан дэлхий даяар хэрэгжиж буй 100 гаруй төсөлд дэмжлэг үзүүлдэг. Бид хүчирхийлэлд өртсөн эсвэл өртөж болзошгүй хүүхдүүдэд, мөн уламжлалт бус асаргаанд байдаг хүүхдүүдэд тусалдаг; амьдралд нь хүнд хэцүү үе тулгарсан, орон гэргүй хүүхэд ба гэр бүлүүдэд дэмжлэг үзүүлдэг. Манай сан зөвхөн санхүүгийн тусламж үзүүлдэггүй, бид стратегийн хөрөнгийн ашиглалтыг зохицуулж, хамтран ажиллах боломжуудаа өргөтгөдөг. Бид хамтын ажиллагаа, мэдлэг мэдээлэл дамжуулах ба хүүхдүүдэд туслах зорилготой сайн санааны санаачилгыг дэмждэг ба өөрийн үйл ажиллагаандаа өндөр үр дүн, чанар ба оновчтой зардлын зарчмыг мөрдлөг болгодог. 

“Хүүхэд бүх хайрлуулах эрхтэй”


Орифлэйм компанитай бид хүүхдүүдийг дэмжих хүсэл эрмэлзлээрээ нэгддэг ба бидний тусламж тэдэнд мөрөөдөх боломжийг олгодог гэж үздэг. Эрхэмсэг Гүнжийн бодлоор энэ нь Дэлхийн Хүүхдийн Сангийн үйл ажиллагаатай хэрхэн уялддаг вэ?

Би Орифлэймийн Сангийн хүүхдүүдийг дэмжих үйл ажиллагааг хүндэтгэдэг. Дэлхийн Хүүхдийн Сангийн үүсгэн байгуулагчдын нэгийн хувьд Орифлэйм бидэнтэй 15 гаруй жилийн туршид хамтран ажиллаж байгаа ба энэ хугацаанд тэд 2 сая евро цуглуулаад байна. Орифлэймийн шинэ санаачилга нь тус компанийн хүүхдүүдэд аз жаргалтай бага нас бэлэглэн тэдэнд мөрөөдлөө биелүүлэх боломжийг олгох зорилгыг дахин баталдаг. Хүүхэд бүрд мөрөөдөх ба мөрөөдлөө биелүүлэх боломж байх ёстой.

“Хүүхэд бүр аз жаргалтай дурсамжаа хадгалахын тулд бид хамтдаа бүхнийг хийх болно”


Эрхэмсэг Гүнж та Дэлхийн Хүүхдийн Сангийн ирээдүйг ямраар төсөөлдөг вэ?

Бид дэлхий дээрх илүү олон хүүхдүүдэд тусламжаа хүргэхийн тулд байгууллагын хувьд тасралтгүй хөгжинө гэж найдаж байна. Хүчирхийлэл ба хүүхдийн хөдөлмөр эрхлэлт нийгэм бүрд байдаг. Насанд хүрсэн хүн бүр өөрийн хүрээлэн буй орчинд байгаа хүүхдүүдийг хамгаалах хэрэгтэйг ухамсарлаж, хүүхдүүдэд туслалцаа үзүүлдэг бусад байгууллагуудад өөрийн зүгээс дэмжлэг үзүүлээсэй гэж би хүсдэг. Тийм ч учраас би хүмүүст бага насныхаа хамгийн жаргалтай мөчүүдийг санаж, тэдэнд аз жаргалыг бэлэглэсэн хүмүүст талархсанаа илэрхийлэх боломжийг олгохын тулд «Дэлхийн Хүүхдийн Сангаас баярлалаа» нэртэй кампанит ажлыг эхлүүлсэн юм. Бидний хамтын ажиллагаа хүүхэд бүрийн сэтгэл аз жаргалтай дурсамжуудыг үлдээнэ гэдэгт би итгэлтэй байна.

ХАЙРЫН АМЛАЛТ

Хүүхдийн зөөлөн тэврэлт ба хайр дүүрэн үнсэлт адил цэцэгсийн өгөөмөр, эмэгтэйлэг-ялдам аялгуутай цоморлог сэтгэл зүрхийг догдлуулна. Эрхэмсэг цагаан сараана цэцгийн зөөлөн үнэр зүрхэнд тань үүрд дурсамж үлдээх болно.

 

ТА ХҮҮХДЭД ХАЙР БЭЛЭГЛЭХ БОЛОМЖТОЙ

Tenderly Promise үнэртэй усыг авснаар та сайн санааны тусгай саналын оролцогч болох юм.

Tenderly Promise худалдаж авах



Зурвас: Зураг: Oriflame