Эмэгтэйчүүдийн нүдээр эрэгтэй үнэртнүүд

Giordani Gold Notte гэх мэт онцгой уран бүтээлээрээ олон нийтэд танигдсан үнэртэн зохион бүтээгч Натали Лорсон эрчүүдэд хэрхэн үнэртэн сонгох тухай нууцаа бидэнтэй хуваалцлаа.

Giordani Gold Notte үнэртнийг зохион бүтээхдээ та юунаас урам авсан бэ?
Энэхүү үнэртэн нь амьдралаас хүссэн бүхнээ авч жинхэнэ таашаал мэдэрч чаддаг орчин үеийн дур булаам эрчүүдийн төлөөлөл юм. Би халуухан бөгөөд нарийн мэдрэмжтэй итали эрчүүдийн төрхөөс урам авсан. 

Giordani Gold Notte – энэ бол миний Орифлэймд зориулж бүтээсэн гурав дахь үнэртэн. Түүний найрлагад миний хамгийн дуртай орц болох Реюньон арлаас түүн олборлосон хар ветиверийн тосны хэмнэл болон бусад нэн ховор орцууд орсон.  Энэ бол ургамлын аялгуу болон утаат аялгууг хослуулсан хөрсний-модны хэмнэл юм. Нууцлаг, хурц, хамба хилэн мэт тансаг. 

Энэ үнэртний ямар аялгууд нь хамгийн тод үнэртдэг вэ?
Giordani Gold Notte – энэ бол төгс тэнцвэртэй аялгуудтай, маш эрэмгий бөгөөд халуухан үнэртэн юм. Эхлээд хар чинжүүний ааглаг аялгатай итали нимбэгийн аялгуу үнэртэнэ. Харин зүрхэн дэх шинэхэн нунтагласан хар кофе, башир цэцэг болон боловсорсон чавганы аялгууд нь дулаацуулж уран сэтгэмжийг сэргээнэ. Гэвч хамгийн гол хэсэг бол дагалдах үнэр нь юм. Боловсруулсан шир болон пачулийн соронзон мэт татах аялгатай хар ветиверийн модны-утаат дагалдах үнэр. Миний бодлоор үнэртэнд итали нимбэг, хар кофе болон хар ветиветрийн аялгууд хамгийн тод үнэртдэг. 

Эмэгтэй хүний хувьд эрэгтэй үнэртэн бүтээх ямар вэ?
Урлаг – энэ бол миний уриа. Эрэгтэй үнэртэн бүтээх эмэгтэй үнэртэн бүтээхээс тэс ондоо байдаг. Орцын сонголт болон анхан шатны материалын сонголтод маш анхааралтай хандах хэрэгтэй. Үнэртний орц бүр эрэмгий байх ёстой. Giordani Gold Notte үнэртэнд би баялаг, эрэмгий, мөн мэдээж итали хэв маягийг санагдуулдаг орцуудыг сонгосон. 

Хайртай залуудаа үнэртэн сонгож буй эмэгтэйд та ямар гурван зөвлөгөө өгөх вэ?
1. Боломжтой бол арьсан дээрээ түрхэж үзээрэй. Хэдэн минут, хэдэн цаг, болж өгвөл өдрийн туршид яаж үнэртэхийг нь туршаад үзээрэй.
2. Хайртай залуугийнхаа хэв маягт тохирох үнэртэн сонгоорой: чамин, спортлог, халуухан эсвэл дур булаам. 
3. Мэргэжилтэнд хандаарай -  Гоо сайхны зөвлөх чамд үнэртний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. 

Зөв сонголт хийхэд бидэнд юу туслах вэ?
1. Бэлэг өгөх гэж буй хүнийхээ хувийн онцлогийг нь харгалзаж үзэх хэрэгтэй. 
2. Ийм онцлогтой хүнд зохих брэндийг сонгоорой.
3. Эцэст нь түүнийг ямар үнэртэй байгаасай гэж хүсэж байгаагаа төсөөлөөд үзээрэй: спортлог, орчин үеийн, халуухан гэх мэт. 




Зурвас: