Бизнесээ хэрхэн дэвшилтэт технологитой холбох вэ

Бид WiShi цахим үйлчилгээг үүсгэн байгуулагч Клеа О`Ханатай ярилцаж байна. Энэхүү үйлчилгээ нь хэв маяг үүсгэгчийн зөвлөгөөг хүн бүрд түргэн хугацаанд ямар ч үнэ төлбөргүй хүргэдэг онцлогтой. Клеа бидэнтэй цахим ертөнцөд амжилтад хүрч чадсан нууцаасаа хуваалцаж байна.

1. БҮҮ БУУЖ ӨГ
«Энэ уриа цахим эсвэл цахим бус бүх бизнест хамааралтай. Хамгийн гол нь үргэлж урам зоригтой, тууштай ба гаргасан санаандаа үргэлж итгэлтэй байх хэрэгтэй. Тууштай ба хичээнгүй – энэ хоёр зүйл авьяас чадвараас илүү амжилтын суурь болдог».

2. КУРСТ БҮРТГҮҮЛ
«Би эдийн засагч, санхүүчийн боловсрол эзэмшсэн ч миний мэргэжил бол загвар зохион бүтээгч. Би тоон технологийн мэргэжилтэн биш ч надад энэ талыг хариуцсан бизнесийн хамтрагч байдаг. Би энэ салбарт аль болох мэдлэгтэй болж өөрийгөө хөгжүүлэхийг хичээдэг. Хэрвээ чи интернет орчинд амжилттай бизнестэй болмоор байгаа бол интернет-маркетингийн курст хамрагдаж SEO тухай ойлголттой болох, мөн цахим худалдаатай холбоотой блог, нийтлэл тогтмол уншиж, зорилтот хэрэглэгчдийнхээ хэрэглэдэг цахим хуудас, сүлжээний тухай аль болох их мэдээлэл олж авах хэрэгтэй».

3. БЭЛЭН БАЙГАА ХЭРЭГСЛҮҮДИЙГ АШИГЛА
«Сүлжээнд хэдийнээ байгаа бэлэн хэрэгслүүдийг ашиглаж сураарай. Хэрвээ чи борлуулалт хийдэг бол энэ чиглэлэр өөрийгөө хөгжүүлэхэд туслах хэрэгслүүдийн тухай олж мэдэхийг хичээгээрэй. Хэрвээ чи үйлчилгээ санал болгодог бол чамд үйлчилгээгээ сурталчлахад туслах хэрэгсэл хайгаарай. Жишээ нь, загвар зохион бүтээгчээр ажиллах сонирхолтой хэн нэгэн манай туслах хэрэгслийг татаж авч суулгаад өөрийн ур чадвараа сурталчлах боломжтой. Харин олон нийт түүнийг мэргэжлийн түвшнийх гэж үзвэл тэр холбогдох цахим тэмдгийг авах ба энэ нөхцөлд тэр загвар зохион бүтээгч мэргэжлээрээ илүү хялбар орлого олох болно. Мөн Fiver.com гэх мэт маш өргөн сонголттой үйлчилгээг 5 ам.доллараар чөлөөтэй ажиллагч нарт санал болгодог эх үүсвэр, эсвэл хүн бүрийн сонголт ба зорилгод тохиромжтой хэв маягийг санал болгодог 99 designs гэх мэт эх үүсвэрүүд байдаг. Интернетэд зөв ашигласан нөхцөлд бизнесийг хөгжүүлэх хангалттай их хэрэгсэл байдаг».Как подружить свой бизнес с онлайн-технологиями


"Тууштай ба хичээнгүй – энэ хоёр зүйл авьяас чадвараас илүү амжилтын суурь болдог"
4. ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭНД ОР
«Олон нийтийн сүлжээ бол таны бизнесийн хүчирхэг дэмжигч юм. Жишээ нь, WiShi-д бид олон тооны зураг, нийтлэл, тэмцээн уралдаан гэх мэт агууламж нийтэлдэг. Олон нийтийн сүлжээн дахь хуудсаараа дамжуулан бид хүмүүст WiShi гэж юу болох тухай ярьж шинэ хэрэглэгчдийг татдаг».

5. СУПЕР-ХҮЧЭЭ ОЛООРОЙ
«Бизнесийнхээ бусдаас ялгарах хосгүй онцлогийг нь ойлгох маш чухал. Би өөрийн ажлын гараагаар Net-a-Porter-д загвар зохион бүтээгчээр ажиллаж эхлүүлсэн ба тэр үед миний толгой WiShi-тэй адил үйлчилгээ бүтээх санаа орж ирсэн. Харин санаагаа хэрэгжүүлэхээс өмнө би Belstaff брэндэд ажиллаж Дэвид Бэкхэм болон Кэти Пэрри нарын дүр төрхийг бүтээж амжсан. WiShi – энэ бол хүн бүрийн мэргэжлийн загвар зохион бүтээгчээс зөвлөгөө авч болох цахим хэрэгсэл. Бид хэрэглэгчиддээ хоёр зүйл санал болгодог: манайд хүн бүр загвар зохион бүтээгчээс зөвлөгөө авч болохоос гадна өөрөө ч загвар зохион бүтээгч болох боломжтой. Урьд өмнө хэн ч ийм зүйл үйлчилгээ байгаагүй».




Зурвас: Зураг: Clea O'hana