БРЭНД ТҮНШИЙН

ГЭРЭЭ

Энэхүү Брэнд Түншийн Гэрээ (цаашид “Гэрээ” гэх), болон Гэрээнд дурдагдсан аливаа бүх баримт бичгүүд нь нэг талаас Монгол Улс, Улаанбаатар 14241, Сүхбаатар дүүрэг, Олимпийн гудамж, Шангри-Ла оффис, 1103-1105 тоот хаягт байрлах, 2700395 регистрийн дугаартай Орифлэйм Монгол ХХК (цаашид “Орифлэйм”, эсхүл “бид” гэх) болон нөгөө талаас Орифлэймийн Брэнд Түнш (цаашид Брэнд түнш эсхүл та гэх; Орифлэйм болон Брэнд түншийг хамтад нь “Талууд” тусад нь “Тал” гэх) –ийн хооронд байгуулсан, заавал биелүүлэх гэрээ бөгөөд Брэнд түншийн дагаж мөрдөх дүрэм, зарчим, эрх, үүргийг тодорхойлно. Энэхүү Гэрээ нь Талуудын хооронд өмнө байгуулсан бүх гэрээ, хэлцэл тохиролцоог орлох болно. Бид энэхүү Гэрээг өөрийн вэб сайт дээр байршуулсныг та үзэж болох ба энэхүү Гэрээ болон Гэрээг бүрдүүлж буй бусад бүх баримт бичгүүдийг хэвлэх буюу нэг хувь хадгалж авахыг зөвлөж байна.

 

  1. НЭР ТОМЪЁОНЫ ТОДОРХОЙЛОЛТ

Дараах нэр томъёонууд нь энэхүү Гэрээнд дараах утгыг илэрхийлнэ. Үүнд:

  1. Ёс Зүйн Дүрэм ба Ёс Зүйн Хэм хэмжээ: Орифлэймийн Амжилтын Төлөвлөгөөний нэг хэсэг болох, Брэнд Түншүүдийн Орифлэйм брэнд,Хэрэглэгчид болон Орифлэймийн бусад Брэнд Түншүүдтэй харилцахад баримтлах зан төлөвийг зохицуулсан заавал дагаж мөрдөх дүрмийн баримт бичгүүд;
  2. Хэрэглэгч: Орифлэймийн хэрэглэгчээр бүртгэгдсэн эсэхээс үл хамааран Орифлэймийн Бүтээгдэхүүнийг онлайнаар (жишээлбэл вэбсайтаар) эсхүл бусад хэлбэрээр (жишээлбэл утсаар) худалдан авдаг, ингэхдээ өөрийн үндсэн ажил, мэргэжлээс үндсэндээ эсхүл гол төлөв гадуур ажилладаг хувь хүн;
  3. Орифлэймийн Катологи, Катологи: Орифлэймийн Бүтээгдэхүүний санал тэдгээрт санал болгох жижиглэнгийнүнэ зэргийг агуулсан Орифлэймээс тогтмол хугацаанд гаргадаг цаасан эсхүл цахим товхимол;
  4. Катологийн Хугацаа: Катологи тус бүрийн нүүр хуудас дээр заасан, Орифлэймийн тухайн Катологийн саналууд хүчинтэй байх хугацаа;
  5. Урамшууллын ХөтөлбөрОрифлэймоос цаг тухай бүрт зарладаг маркетинг, борлуулалт, урамшууллын хөтөлбөрүүд;
  6. Орифлэйм Групп: Орифлэйм Монгол ХХК, түүний толгой компани болон тус толгой компанийн шууд эсхүл шууд бусаар хянадаг аливаа аж ахуйн нэгж;
  7. Орифлэймийн Бүтээгдэхүүн: Орифлэйм Худалдааны тэмдэгтэйгээр худалдахаар санал болгосон гоо сайхны бүтээгдэхүүн, холбогдох дагалдах хэрэгслүүд, мөн тодорхой нэр төрлийн хүнсний болон нэмэлт бүтээгдэхүүнүүд (цаашид “Бүтээгдэхүүн” эсхүл энд зааснаар нэрлэх); Катологи дээр тус Бүтээгдэхүүний онцлог шинж чанаруудыг тайлбарласан байна;
  8. Орифлэймийн Амжилтын Төлөвлөгөө: Орифлэймтэй хамт боломж олж авах талаар тайлбарласан төлөвлөгөө, баримт бичиг. Та Амжилтын Төлөвлөгөө-ний хувийг эндээс татаж авч болно;
  9. Орифлэймийн Худалдааны Тэмдэг: Орифлэймийн нэр, лого, зах зээлд танилцуулсан, худалдаалсан болон түгээсэн Орифлэймийн бүтээгдэхүүн, бүтээгдэхүүний цувралын нэр;
  10. Бодлого, журам: Орифлэймийн Амжилтын Төлөвлөгөө, Урамшууллын Хөтөлбөрийн дагуу олгогдох цалин урамшуулал, үр ашгийг олгох зохицуулалтыг тусгасан бодлого, журам. Та Бодлого, Журмын хувийг эндээс татаж авч болно.
  11. Үнэ: Орифлэймийн тогтоосон, худалдан авах захиалга хийх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж буй үнийн жагсаалтад тусгагдсан Орифлэймийн Бүтээгдэхүүний үнэ;
  12. УлсМонгол Улс;
  13. Хувийн Өгөгдөл: Орифлэймд Брэнд Түншээр бүртгүүлэх үед таны гаргаж өгсөн мэдээлэл, мөн бидэнд цаг тухай бүрд нь гаргаж өгч болох бусад аливаа нэмэлт мэдээлэл;
  14. Хувийн Мэдээлэл: Хэрэглэгчид, Орифлэймийн Брэнд Түншүүд болон бусад гуравдагч талтай шууд болон шууд бусаар холбогдох үед цуглуулсан, мөн Орифлэймтэй харилцах явцдаа бусад байдлаар боловсруулж буй таны мэдээлэл.

2.         БҮРТГЭЛ БА ГИШҮҮНЧЛЭЛ

2.1.      Бид таны хүсэлтийг хүлээн авч, танд дахин давтагдахгүй Брэнд Түншийн дугаар олгосны дараа та Орифлэймийн Брэнд Түнш болж Брэнд Түншийн Гишүүнчлэлд бүртгэгдэнэ. Таныг Орифлэймийн Брэнд Түншээр хүлээн авах нөхцөлийг “Ёс Зүйн Дүрэм”-ийн  хэсэгт заасан болно.

2.2.      Бид Брэнд Түншийн Гишүүнчлэлийн жилийн бүртгэлийн хураамжийг Орифлэймийн вэбсайт дээр заасан дүнгээр авах (бүртгүүлэх үед болон түүнээс хойш жил тутам) эрхтэй ба хэрэв та өөрийн хүсэлтээр, вэбсайт дээр заасан үнэ бүхий эхлэлийн багц сонгосон бол энэхүү Гэрээний дагуу төлөх үүрэгтэй болно. Эдгээр төлбөр нь таны анхны худалдан авалтын нэхэмжлэх дээр нэхэмжилнэ.

2.3.      Дараах тохиолдлуудад таны Брэнд Түншийн Гишүүнчлэл автоматаар дуусгавар болно. Үүнд: (i) энэхүү Гэрээнийн дагуу Брэнд Түншийн Гишүүнчлэлээ шинэчлээгүй тохиолдолд бүртгэл хийгдсэнээс хойш 12 сарын дараа; эсхүл (ii) та дараалсан 12 сарын хугацаанд захиалга өгөөгүй бол.

2.4         Та Брэнд Түншийн Гишүүнчлэлээ сунгаагүй тохиолдолд энэхүү Гэрээ автоматаар дуусгавар болох боловч та Онлайн Хэрэглэгчид, Хэрэглэгчийн Нөхцөл [холбоос] болон Онлайн Хэрэглэгчид, Хэрэглэгчдийн Нууцлалын Бодлого [холбоос]-ын дагуу Орифлэймийн Бүтээгдэхүүнийг үргэлжлүүлэн худалдан авах боломжтой хэвээр байх ба Орифлэймийн Хэрэглэгч гэж бүртгэгдсэн хэвээр үлдэнэ. Брэнд Түншүүд болон Орифлэймийн Хэрэглэгчдийн ангилал ахих болон бууруулах дүрмийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг холбогдох Бодлого [холбоос]-д тусгасан болно.

2.5.        Энэхүү гэрээнд заасанчлан Талууд нь Брэнд Түншийн  Гишүүнчлэлийг хэдийд ч цуцлах эрхтэй байна.

2.6.        Энэхүү Брэнд Түншийн Гишүүнчлэл нь зөвхөн танд хамаарах бөгөөд бид урьдчилан бичгээр зөвшөөрөл өгөөгүй, мөн Ёс Зүйн Дүрэм болон Ёс Зүйн Хэм хэмжээ-д тавигдсан шаардлагуудтай нийцэхгүй тохиолдолд Брэнд Түншийн Гишүүнчлэлийг аливаа гуравдагч этгээдэд шилжүүлэхийг хориглоно.

2.7.      Зөвшөөрөлгүйгээр Брэнд Түншийн бүртгэл хийлгэхийг хориглоно. Та ийнхүү зөвшөөрөлгүй бүртгэл хийлгэсэн тохиолдолд үүсэж болох аливаа нэхэмжлэл, зардлыг бүрэн хариуцах ба Орифлэймийн эсрэг гарч болох аливаа нэхэмжлэл, Орифлэймд учирсан аливаа хохирол, зардлыг бүрэн дүнгээр нөхөн төлөх үүрэг хүлээнэ.

2.8.      Та бүртгэл хийлгэсний дараа:

2.8.1.   Орифлэймийн Бүтээгдэхүүнийг энэхүү Гэрээний дагуу худалдан авах, Орифлэймийн Амжилтын Төлөвлөгөө болон бусад аливаа Бодлого, Журамд заасан бусад урамшууллыг ашиглах, хүлээн авах эрхтэй болно; мөн

2.8.2.   Та энэхүү Гэрээний нөхцөлийг чанд дагаж мөрдөх үүрэг хүлээнэ.

 

3.         ГИШҮҮНЧЛЭЛЭЭС ХАСАЛТ ХИЙЛГЭХ ЭРХ (СОНИРХОЛ БУУРАХ) БОЛОН ГИШҮҮНЧЛЭЛЭЭС ГАРСНЫ ҮР ДАГАВАР

3.1.      Та Гэрээг цуцлах тухай бичгээр үйлдсэн мэдэгдлээ бидэнд ирүүлэх замаар, цуцлах болсон ямар нэг шалтгаан заалгүйгээр өөрийн Брэнд Түншийн Гишүүнчлэлийг хэдийд ч цуцлах боломжтой. Бид таны мэдэгдлийг хүлээн авсан даруйд таныг Брэнд Түншийн Гишүүнчлэлээс хасагдсанд тооцно. Та Брэнд Түншийн Гишүүнчлэлээс хасалт хийлгэх тухай бидэнд мэдэгдэхдээ Гишүүнчлэл Цуцлах Маягт-ыг ашиглаж болно.

3.2.      Хэрэв та бүртгэл хийлгэснээс хойш календарийн 30 хоногийн дотор Гэрээгээ цуцласан бол бид таны төлсөн бүх төлбөр хураамжийг танд буцаан өгөхөөс гадна таны захиалсан боловч хүргэгдэж амжаагүй аливаа Бүтээгдэхүүн, үйлчилгээг цуцласныг хүлээн авах ба таны худалдан авсан бүх Бүтээгдэхүүний буцаалт (сургалт, урамшууллын материал, бизнес гарын авлага, багц гэх мэт)-ыг хүлээн авна. Лац буюу битүүмжлэл алдагдсаны улмаас Бүтээгдэхүүний аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл алдагдах эрсдэл үүссэн бол тэдгээр бүтээгдэхүүнийг худалдан авах үеийн байдлаас өөрчлөгдсөн гэж үзэж, буцаан авахаас татгалзах эрхтэй. Таны худалдан авсан Бүтээгдэхүүний үнийг Бүтээгдэхүүн хүргэгдсэн даруйд, эсвэл Бүтээгдэхүүн хүргэгдээгүй байгаа бол аль болох хурдан буцаан олгоно.

3.3.      Хэрэв та дээр дурдсанаас хойш хугацаанд Гэрээг цуцласан, эсвэл Орифлэйм тус Гэрээг цуцалсан тохиолдолд, та хүсэлт гаргаснаар бид дараах арга хэмжээг авна. Үүнд:

3.3.1.   бид танаас бүх Бүтээгдэхүүнүүдийг дараах нөхцлөөр буцаан худалдан авна. Үүнд:

3.3.1.1           Буцаасан бүтээгдэхүүнүүдийг та Гэрээ цуцлахаас өмнө сүүлийн 12 сарын хугацаанд худалдаж авсан байх, мөн эдгээр Бүтээгдэхүүнүүдийг худалдан авахтай холбоотой бидний зүгээс танд үзүүлсэн аливаа төлбөрийн хөнгөлөлтийг суутгасны дараах анхны цэвэр үнээс 90%-р бодож буцаан төлнө; мөн

3.3.1.2           Буцаасан Бүтээгдэхүүнүүдийг дахин худалдаалах боломжтой байх буюу тухайн Бүтээгдэхүүнүүдийг ямар нэг байдлаар хэрэглээгүй, задлаагүй, хөндөөгүй байх; мөн Бүтээгдэхүүний хадгалах хугацаа дуусаагүй байх, манай Каталоги дээр орсон хэвээр байх; мөн

3.3.2.   Та Брэнд Түнш болохоор, эсвэл Гэрээг сунгуулахаар Гэрээ цуцлахаас 30 хоног хүрэхгүй хугацааны өмнө төлсөн аливаа хураамжийг бид буцаан төлнө.

3.4       Хэрэв та энэ заалтын дагуу гишүүнчлэлээсээ татгалзаж, Брэнд Түншийн Гэрээг цуцалбал таныг Хэрэглэгч гэж бүртгэхгүй.

4.         БҮТЭЭГДЭХҮҮН ХУДАЛДАН АВАХ

A.        ЗАХИАЛГА ӨГӨХ

4.1.      Та худалдан авахыг хүссэн Бүтээгдэхүүнээ сонгон Катологиос захиалга өгч болно. Ийнхүү Захиалга өгсөн нь таныг сонгогдсон Бүтээгдэхүүнийг худалдан авах гэрээний санал гаргасанд тооцно.

4.2.      Дараах алхмуудыг хийсэн тохиолдолд захиалга өгсөнд тооцогдоно. Үүнд:

4.2.1            онлайнаар захиалга өгөх үед “худалдан авах сагс руу нэмэх” сонголтыг ашиглан худалдан авахыг хүссэн Бүтээгдэхүүнээ сонгосон байна. Та сагс дахь Бүтээгдэхүүнүүдийг хэдийд ч шалгах, өөрчлөх, Бүтээгдэхүүний тоо хэмжээг өөрчлөх, Бүтээгдэхүүнийг устгах, сагс дахь бүх бүтээгдэхүүнүүдийг устгах боломжтой;

4.2.2            та хүргэлт хийхэд шаардлагатай Хувийн Өгөгдлийг өгсөн байна;

4.2.3            та өөрт тохирох хүргэлтийн болон төлбөрийн арга хэлбэрийг сонгосон байна.

4.3.      Таны онлайн захиалга хийгдсэн бол вэбсайт дээр уг захиалгыг өөрчлөх боломжгүй болох ба хэрэв захиалгаа өөрчлөх шаардлагатай бол та info@oriflame.mn хаягаар Харилцагчийн Үйлчилгээтэй холбогдох хэрэгтэй.

4.4.      Бид таны захиалгыг хүлээн авсны дараа захиалгын баталгаажуулалтыг тан руу имэйлээр хүргүүлэх ба энэ үед Талуудын хооронд Худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсанд тооцогдоно. Бид ямар нэг шалтгаан заалгүйгээр таны захиалгыг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Хэрэв та тухайн мөчид төлбөрөө төлсөн бол бид аливаа төлөгдсөн төлбөрийг бүрэн дүнгээр буцаан олгох болно.

4.5.      Захиалга баталгаажуулах үед тан руу тээвэрлэгдэж буй Бүтээгдэхүүний тухай дэлгэрэнгүй мэдээлэл болон бусад шаардлагатай мэдээллийг та имэйлээр хүлээн авах болно.

4.6.      Хэрэв та онлайнаар захиалга өгсөн бол дараах зүйлсийг анхаарна уу. Үүнд:

4.6.1    байгуулсан гэрээг баримтжуулах, харах боломжгүй. Гэрээний тодорхой хэсэг нь таны захиалга болон сайт дээрх тус Нөхцөл (хадгалж, эсвэл хэвлэж болно) болон бусад хэлбэрээр бидний зүгээс тантай харилцсан харилцаа байна;

4.6.2    гэрээг Монгол хэл дээр үйлдэж болох ба бусад хэл дээр үйлдэхийг хориглоно; мөн

4.6.3    Орифлэйм нь энэхүү Гэрээний 10-р зүйлд заасан Ёс Зүйн Дүрмийг хүлээн зөвшөөрнө.

4.7.      Захиалга өгч, төлбөр төлөгдсөн тохиолдолд Гэрээний 5-р заалтад зааснаас бусад тохиолдолд та захиалгыг цуцлах эрхгүй байна.

4.8.      Бид Катологи шинэчлэгдэхтэй холбоотойгоор Катологийн Хугацааны хаалтын үед тодорхой хугацаанд хязгаарлалт үүсэхээс бусад тохиолдолд захиалгыг өдрийн аль ч үед захиалгыг хүргэж өгч болно.

4.9       Бүх Бүтээгдэхүүнүүд бүх цаг үед бэлэн байх боломжгүй. Хэрэв аливаа нэг Бүтээгдэхүүн таныг захиалга өгөх үед дууссан байвал бид таны захиалга эцэслэн батлагдахаас өмнө танд энэ талаар мэдээлэл өгөхөөр боломжит хүчин чармайлт гаргаж ажиллах ба ингэснээр та тухайн захиалгыг өөрчлөх эсхүл цуцлах эрхтэй болно.

4.10       Катологи нь зарим тохиолдолд засвар үйлчилгээ хийх болон бусад техникийн шалтгаанаар тодорхой хугацаагаар ажиллахгүй болж болно. Үүнтэй холбоотой Үйлчлүүлэгчид эсвэл бусад хүмүүсийн зүгээс үүсгэж болох аливаа нэхэмжлэлд Орифлэйм хариуцлага хүлээхгүй.

4.11     Бид танд тусгай онлайн хэрэгсэл ашиглан бусдын өмнөөс захиалга хийх онцгой боломжийг олгож болно. Энэ нь Орифлэймийн Амжилтын Төлөвлөгөөнд заасан зөвхөн таны доор ажиллаж буй Брэнд Түншүүдэд хамаарах ба ингэхдээ тэднээс тусгайлан зөвшөөрөл авсан байх шаардлагатай. Хэрэв та энэхүү хэрэгслийг ашигладаг бол зөвшөөрөлгүй захиалга хийсэн, аливаа хувийн мэдээлэлтэй холбоотой зөрчил гарсантай холбоотой үүсэх аливаа нэхэмжлэлийг та дангаар хариуцах ба тус захиалгын улмаас Орифлэйм эсхүл уг захиалгыг хийж өгсөн хүнд учирсан аливаа зардал, хохирлыг та бүрэн хариуцна.

B.         ҮНЭ БА ТӨЛБӨР

4.12     Гэрээнд өөрөөр заагаагүй бол Катологи дээр харуулсан Бүтээгдэхүүний Үнэ нь тухайн захиалга хийгдэх үеийн байдлаарх Бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийг харуулна. Тухайн захиалгын нийт үнийн дүн нь тухайн улсын мөнгөн тэмдэгтээр, НӨАТ орсон дүнгээр илэрхийлэгдэнэ.

4.13     Бид Бүтээгдэхүүний Үнийг Брэнд түнш захиалга өгөхөөс өмнө хэдийд ч өөрийн үзэмжээр өөрчлөх эрхтэй бөгөөд захиалгаа өгөхөөс өмнө таны сонгосон Бүтээгдэхүүний Үнэд аливаа өөрчлөлт орсон бол тантай тусгайлан тохиролцсоноос бусад тохиолдолд уг өөрчлөгдсөн дүнг Талууд харилцан зөвшөөрсөн гэж үзнэ.

4.14     Бүтээгдэхүүний Үнэд тээвэр, хүргэлтийн зардал зэрэг захиалгын явцад тухайн үнэ дээр нэмэлтээр төлөх шаардлагатай гэж тухайлан заасан бусад төлбөр, хураамжууд багтаагүй буюу эдгээр зардлыг та өөрөө хариуцах бөгөөд эдгээр нь таны сонгосон хүргэлтийн арга хэлбэрээс хамааран өөр өөр байж болно.

4.15     Бид үнийг тодорхой хугацаанд хямдруулах боломжтой. Мөн, бид танд зориулж Орифлэймийн Амжилтын Хөтөлбөр болон бусад Бодлого, Урамшууллын Хөтөлбөрийн дагуу нэмэлт хөнгөлөлтүүдийг санал болгож болно. Та Үнийн тооцоололтой холбоотой асууж тодруулах зүйл байвал info@oriflame.mn хаягаар Харилцагчийн Үйлчилгээтэй хэзээд холбогдож болно.

4.16     Төлбөрийг дебит, эсхүл кредит картаар, банкны шилжүүлгээр эсхүл энэхүү Гэрээ болон энэ Гэрээнд заасан холбогдох бусад баримт бичигт заасан бусад арга хэлбэрээр төлж болно. Ихэнх томоохон банкуудын төлбөрийн картыг ашиглах боломжтой.

4.17     Төлбөр барагдуулах үүднээс бид үйлчилгээ үзүүлэх гуравдагч талтай хамтарч ажиллах эрхтэй байна. Та энэхүү гадны үйлчилгээ үзүүлэгчээс төлбөрийн талаар нэхэмжлэх болон бусад хэлбэрийн мэдээлэл хүлээн авч болно. Бүх нэхэмжлэлийн дүнг тухайн нэхэмжлэл дээр заасан хугацаанд төлөх нь дүрэм юм. Төлбөрийн хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд Төв Банкны хүүгээр торгууль тооцох ба холбогдох Бодлогын дагуу тухайн өр төлбөрийг барагдуулахтай холбогдон гарсан зохих зардлыг мөн төлүүлнэ.

4.18     Төлбөрийн арга хэрэгсэл, мөн төлбөр хойшлуулах нөхцөл, зээлийн нөхцөл зэрэг мэдээллийг Бодлого, Журамд тусгасан болно. Хэрэв танд нэмэлт мэдээлэл хэрэгтэй бол info@oriflame.mn хаягаар Харилцагчийн Үйлчилгээтэй холбогдоно уу.

4.19     Карт ашиглан төлж буй бүх онлайн төлбөрийн аюулгүй байдлыг хангах үүднээс төлбөрийн бүх мэдээллийг шифрлэсэн байна. Орифлэйм нь тодорхой эрх бүхий төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчтэй хамтран ажилладаг тул кредит картын мэдээллийг олон улсын төлбөрийн картын салбарын өгөгдлийн аюулгүй байдлын стандартын дагуу зохих ёсоор хамгаална.

4.20     Хэрэв бид картын төлбөрийг давтамжтай хийх боломж олговол та энэхүү төлбөрийн хялбар арга хэрэгслийг ашиглах сонголт хийх, захиалах боломжтой болно. Цаашид гарах төлбөрүүдийг захиалга хийгдсэн цаг мөчид таны төлбөрийн картнаас нэхэмжлэх ба Орифлэйм таны захиалсан бүтээгдэхүүнийг хүргэлтээр явуулах мөчид таны төлбөрийн картаас төлбөрийг суутган авна. Та энэхүү давтамжтай төлбөрийн үйлчилгээг хэдийд ч цуцалж болох ба үүний тулд өөрийн профайл хуудас руу орж төлбөрийн картын хавтас дээр дарахад болно.

4.21     Нэхэмжлэхийг танд цахимаар илгээх бөгөөд та хүлээн авах үүрэгтэй. Та Орифлэймд бичгээр хүсэлт гаргах замаар хэвлэмэл нэхэмжлэхийг хэдийд ч авч болно.

C.        ХҮРГЭЛТ БА ЭРСДЭЛИЙН ШИЛЖИЛТ

4.22     Таны захиалсан барааг зөвхөн тухайн нутаг дэвсгэрт хүргэх болно.

4.23     Бүтээгдэхүүнийг хүргэлтээр хүргэх газрыг та захиалга дээрээ сонгож өгнө.

4.24     Бид таны захиалгыг аль болох хурдан, шуурхай хүргэх зарчмыг баримтлах бөгөөд захиалга баталгаажсанаас хойш 30(гуч) хоногоос хэтрүүлэхгүй хүргэнэ.

4.25     Таны захиалгад заасан хаягт Бүтээгдэхүүн хүргэгдсэн даруйд, Бүтээгдэхүүнийг тохиолдлоор устаж, гэмтсэний эрсдэл болон түүнийг ашиглах эрх танд шилжинэ.

4.26     Та Хувийн Өгөгдлөө буруу эсхүл бүрэн бус өгсний улмаас захиалгын хүргэлт хийгдээгүй, эсхүл буруу хаягт хүргэгдсэн, эсхүл хугацаа хоцорч хүргэгдсэн тохиолдолд Орифлэйм аливаа хариуцлага хүлээхгүй.

4.27     Хэрэв таныг энэхүү Гэрээний аль нэг заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл байвал бид таны өгсөн захиалгыг хэдийд ч дангаар цуцлах эрхтэй байна.

D.        МАНАЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НИЙЦЭЛ

4.28     Орифлэймийн гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг EN ISO 22716:2007 стандартын болон Орифлэймийн Практик Хэм хэмжээний дагуу үйлдвэрлэсэн болохыг бид батална.

5.         ЗАХИАЛГА ЦУЦЛАХ ЭРХ

5.1.      Бид тус Улсад хүчинтэй Бүтээгдэхүүн буцаах дүрэм журмыг хатуу мөрдөж ажиллана (нэмэлт мэдээллийг 5.3-р заалтаас харна уу).

5.2.      Аливаа захиалгыг цуцлах, Бүтээгдэхүүнийг буцаах таны эрхийг хөндөлгүйгээр зөвлөхөд, хүргэлтээр очсон барааг хүлээн авсан даруйд та Бүтээгдэхүүнийг шалгаж, тээврийн явцад гэмтсэн Бүтээгдэхүүн байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Та эсвэл таны өмнөөс Бүтээгдэхүүнийг хүлээн авсан хүн Бүтээгдэхүүнд гэмтэл байгааг мэдсэн даруйд нэхэмжлэл гаргаж, тухайн гэмтэл/согогийг тайлбарлан Харилцагчийн Үйлчилгээтэй холбогдох ёстой. Та нэхэмжлэлээ имэйлээр info@oriflame.mn хаяг руу илгээж болно.

5.3.      Бүтээгдэхүүнийг буцаах, төлбөрийн буцаалт авах эрх

5.3.1    Та бүтээгдэхүүнийг хүлээн авсан өдрөөс хойш хуанлийн 14 хоногийн дотор чанарын стандарт, тоо хэмжээ, хэмжээтэй нийцэхгүй, гэмтэлтэй, дутуу, гэмтсэн тохиолдолд л захиалгаа цуцлах, буцаах эрхтэй. . Бид гэмтэлтэй бүтээгдэхүүний үнэ, хүргэлтийн төлбөр, барааг бидэнд буцааж өгөхөд гарсан боломжийн зардлыг бүрэн хэмжээгээр буцаан олгоно.

5.3.2    Талууд өөрөөр тохиролцоогүй бол бид Төлбөрийн буцаалтыг таны төлбөр төлөхдөө ашигласан кредит карт, дебит карт болон бусад хэлбэрийг ашиглан буцаан олгох ба ямар ч тохиолдолд Төлбөрийн буцаалтын улмаас танд аливаа нэмэлт төлбөр төлөх шаардлага үүсэхгүй.

5.3.3    Таны захиалга цуцлах хуулийн эрх, энэ эрхийг хэрхэн ашиглах талаарх тайлбар, мөн Буцаалтын Маягт зэргийг заалт 4.5-д заасан баримт бичгүүдэд тусгасан болно. Та Буцаалтын Маягтыг мөн эндээс татаж авч болно.

5.3.4    Орифлэйм нь таны захиалгад заасан тоо ширхэгийн дагуу, биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй Бүтээгдэхүүнийг танд нийлүүлнэ. Худалдан авагчийн хувьд та доголдолтой, эсхүл тайлбар буюу хэрэглэх заавраас зөрсөн Бүтээгдэхүүнтэй холбоотойгоор хуульд заасан эрхээ эдэлж болно. Эдгээр хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэх эсэхээс үл хамааран та Гэрээний 5.3 дахь заалтад заасан буцаалтын бодлогын дагуу Төлбөрийн буцаалт авах эрхтэй.

5.4       Бид Орифлэймийн нэр бүхий аливаа Бүтээгдэхүүний чанарт баталгаа гаргах ба эдгээр бүтээгдэхүүнүүдийг бид чанарын хамгийн дээд стандартын дагуу үйлдвэрлэсэн, эсхүл бусдаар үйлдвэрлүүлсэн болохыг батална. Манай хэрэглэгчид манай Бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхдээ сэтгэл ханамжтай байдаг гэдэгт бид итгэдэг. Иймд бид танд бүрэн сэтгэл хангалуун бус байгаа аливаа Бүтээгдэхүүнээ солих, эсхүл төлбөрөө бүрэн буцааж авах Орифлэйм баталгааг гаргаж байна. Энэхүү буцаалтыг авахын тулд та Бүтээгдэхүүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргах шаардлагатай Энэхүү баталгаа нь зориуд сүйтгэсэн эсхүл буруугаар ашигласан зэрэг таны буруутай үйл ажиллагааны улмаас гэмтсэн, дутсан, чанар алдагдсан аливаа Бүтээгдэхүүнд хамаарахгүй. Талууд өөрөөр харилцан тохиролцсоноос бусад тохиолдолд энэ заалтын дагуу хийх аливаа буцаалт, нөхөн төлбөрийг энэхүү 5-р заалтын өмнөх хэсгүүдэд заасан нөхцөлийн дагуу гүйцэтгэнэ.

6.         БРЭНД ТҮНШИЙН ҮҮРЭГ

6.1.      Брэндийн түншүүд ямар ч үед Орифлэймийн төлөөлөгч эсвэл ажилтны үүрэг гүйцэтгэх бус, харин бие даасан хүний хувиар ажиллах ёстой.. Та Орифлэйм болон бусад Брэнд Түншүүд, гуравдагч талуудын хооронд гэрээ байгуулахад зуучлах аливаа эрх эдлэхгүй буюу Орифлэймийг төлөөлөх эрхгүй. Та бидний нэрээр, эсхүл манай нэрийн өмнөөс, эсхүл Орифлэйм Группийн бусад аливаа компанийн нэрээр эсхүл тэдгээр компанийн нэрийн өмнөөс Худалдах-худалдан авах гэрээ, аливаа бусад гэрээг байгуулах эрх эдлэхгүй. Та Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн хүрээнд “худалдааны зуучлагч” биш гэдгээ ойлгож, хүлээн зөвшөөрөх ба Орифлэймтэй тогтоосон Гэрээний харилцаа дууссаны дараа ямар нэг цалин урамшуулал, нөхөн олговор авах эрх эдлэхгүй болно.

6.2.      Хэрэв та Амжилтын хөтөлбөр, Бодлого, Дүрэм, Сурталчилгааны хөтөлбөрийн дагуу бусад үйл ажиллагаанд оролцохоор шийдсэн бол тусгай зөвшөөрөл зэрэг шаардлагатай бүх зөвшөөрөл, өгөгдөл хамгаалах бүртгэл (6.6-р зүйлийг үзнэ үү) зэрэг шаардлагатай бүх бүртгэлийг авах болно. бүртгүүлэх, татварын тайлан гаргах шаардлагатай.. Мөн та тухайн үйл ажиллагааг эрхэлсэнтэй холбоотой аливаа татвар, хураамж, нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх, тайлагнах үүргийг өөрөө хүлээнэ. Та өөрийн Харилцагчийн хувийн өгөгдлийг тус улсын өгөгдөл хамгаалах, нууцлалыг хангахтай холбоотой хуулийн шаардлагуудын дагуу цуглуулах, боловсруулах, ашиглах хариуцлагыг дангаар хүлээнэ (6.6-6.13 заалтуудыг харна уу).

6.3.      Бид танд болон таны Харилцагчдад энэ Гэрээнд заасны дагуу Бүтээгдэхүүнийг буцаах, солих боломж олгоно. Та өөрийн Харилцагчдадаа Бүтээгдэхүүнийг буцаах эрхийн талаар мэдээлэх, тэдний өмнөөс аливаа Бүтээгдэхүүний буцаалтыг хийх үүрэгтэй гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.

6.4.      Та Орифлэймийн нэр хүнд, брэндийг өндөрт өргөх үүрэгтэй. Та Орифлэймийн брэнд эсхүл Бүтээгдэхүүнд сөргөөр нөлөөлөх аливаа мэдэгдлийг хийх, эсхүл аливаа үйлдэл хийхийг хориглоно. Та өөрийн бизнесийг хуулийн дагуу, ёс зүйтэй эрхлэн явуулах бөгөөд Бүтээгдэхүүний талаар эсхүл Орифлэймийн ашиг орлого олох боломжийн талаар аливаа хэтрүүлсэн, худал, буруу ойлголт өгөх мэдээлэл өгөхийг хориглоно.

6.5.      Та Орифлэймийн Худалдааны Тэмдэг, арилжааны нэр, лого, онлайн хэрэгслүүд, өгөгдлийн сан нь Орифлэймийн өмч бөгөөд тэдгээрийг ямар нэг байдлаар зөрчихгүй гэдгээ хүлээн зөвшөөрнө. Эргэлзээ арилгах үүднээс мэдэгдэхэд Орифлэймийн нэр дээрх бүх оюуны өмчийн эрх Орифлэймийн өмч болно. Үүнийг баталгаажуулах үүднээс бидний зүгээс зохих хүсэлт гаргасан баримт бичгүүдэд та гарын үсэг зурна.

6.6.      Брэнд Түнш нь энэхүү Гэрээ болон түүнд дурдагдсан баримт, материал, үүн дотор Орифлэймийн Амжилтын Хөтөлбөр, Арилжааны Хөтөлбөр, Бодлого, Журам, Урамшууллын Хөтөлбөр, манай мэдээллийн сан (үүнд Хувийн Мэдээлэл агуулсан аливаа мэдээллийн сан болон бусад), манай онлайн хэрэгслүүдийн нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрөх ба эдгээр нь манай өмч бөгөөд оюуны өмчийн эрхээр хамгаалагдсан гэдгийг хүлээн зөвшөөрнө. Брэнд Түнш нь энэхүү Гэрээгээр зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа явуулахаас бусад зорилгоор тэдгээрийг, эсхүл тэдгээрийн аливаа хэсгийг ашиглахыг хориглоно.

6.7.      Та холбогдох Арилжааны Хөтөлбөр эсхүл Бодлого, Журмын нөхцөлүүдийн дагуу үр өгөөж хүртэх боломжтой.

6.8.      Та Орифлэймийн Бүтээгдэхүүн, Орифлэймийн бизнесийн боломж болон бусад Бизнесийн Түншүүдэд зориулагдсан аливаа сурталчилгаа, сургалтын төлбөртэй материалыг танилцуулахдаа Ёс Зүйн Хэм хэмжээ, Ёс Зүйн Дүрмийг чанд дагаж мөрдөх үүрэгтэй.

Хувийн Мэдээлэл Хамгаалах Үүрэг

6.9.      Брэнд Түнш болохын хувьд та Хувийн Мэдээллийг цуглуулж, бүртгэж, хадгалж, ашиглаж, шинэчилж болно. Уг Хувийн Мэдээллийг та бие даан хариуцан ажиллах тул та өгөгдөл мэдээлэл хамгаалах, нууцлалыг хангахтай холбоотой холбогдох бүх хуулийг дагаж мөрдөж ажиллах баталгааг гаргаж, зөвшөөрнө. Эдгээр хуулийн дагуу та, хэрэв зохих шаардлагаас чөлөөлөгдсөнөөс бусад тохиолдолд холбогдох Мэдээлэл Нууцлалыг Хангах Байгууллагад бүртгүүлэх шаардлага гарч болзошгүй бөгөөд мэдээлэл хамгаалах зарчмыг заавал дагаж мөрдөж ажиллана. Та тухайн бүртгэлийг хийлгэх хэрэгтэй эсэхийг өөрөө шийдвэрлэх, шаардлагатай тохиолдолд уг бүртгэлийг хийлгэх, өгөгдөл хамгаалах зарчмуудыг дагаж мөрдөж ажиллах үүрэгтэй

6.10.     Хэрэв та Хэрэглэгчийг Брэнд Түнш болгон дэмжин спонсорлох хүсэлтэй бол тухайн Хэрэглэгчийн ийн Хувийн Мэдээллийг цуглуулах, боловсруулах шаардлага гарч болох ба энэ тохиолдолд Хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах үйл ажиллагаанд Хүний Хувийн Мэдээлэл Хамгаалах тухай хууль болон холбогдох журмыг дагаж мөрдөнө.

6.11.    Та Хувийн Мэдээллийг сүлжээгээр дамжуулан блоовсруулах тохиолдолд санамсаргүй, эсвэл хууль бусаар устгах, санамсаргүй алдах, өөрчлөх, зохих эрхгүй хүмүүс үзэх, бусдад задруулах, мөн хууль бус аливаа хэлбэрээр боловсруулахаас хамгаалах үүднээс зохих техникийн болон зохион байгуулалтын хамгаалалтын арга хэмжээг авна. Эдгээр арга хэмжээ нь уг хамгаалах шаардлагатай хувийн мэдээллийн боловсруулалт, төлөв байдалтай холбоотой үүсэх эрсдэлд тохирсон түвшний хамгаалалтыг зохих түвшинд, зохих зардлаар хэрэгжүүлнэ;

6.12.    Хувийн Мэдээлэл санамсаргүй, эсвэл хууль бус байдлаар сүйтгэгдэх, алдагдах, өөрчлөгдөх, эсвэл зөвшөөрөлгүйгээр задрахад хүргэж болзошгүй аюулгүй байдлын аливаа зөрчил байгааг мэдсэн даруйд privacy@oriflame.com хаягаар имэйл бичиж тухайн зөрчлийн шинж чанар, нөлөөлөлд өртсөн байдлын талаар тайлбарлах замаар Орифлэймд нэн даруй мэдэгдэх ёстой;

6.13.     Хэрэв та Хэрэглэгч эсхүл мэдээллийн эзнээс Хүний Хувийн Мэдээллийг Хамгаалах тухай хуульд заасан эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой хүсэлт хүлээн авсан бол хүсэлтийг холбогдох дүрэм, журам эсхүл Орифлэймээс олгосон сургалтын дагуу хуульд заасан хэмжээгээр хангана.

6.14.     Та Хувийн Мэдээллийг зөвхөн Хэрэглэгчид ба/эсхүл Брэндийн Түншүүдэд олгосон нууцлалын мэдэгдлийн дагуу боловсруулж болно. Орифлэймтэй байгуулсан Гэрээний харилцаа дуусгавар болмогц Брэнд Түнш нь Гэрээний хугацаанд цуглуулсан, боловсруулсан, ашигласан, хадгалсан өөрийн эзэмшилд буй бүхий л Хувийн Мэдээллийг нэн даруй устгана.

6.15.    Та өөрийн буруутай үйлдэл/эс үйлдэхүйн улмаас Хүний Хувийн Мэдээллийг Хамгаалах тухай хууль болон холбогдох дүрэм, журам зөрчсөний улмаас танд учирсан аливаа зардал, хохирол, торгууль, нөхөн төлбөр болон аливаа бусад зардлыг бид хариуцахгүй болохыг онцгойлон мэдэгдэж байна.

Маркетинг, Борлуулалтын Харилцаа

6.16.     Та Хэрэглэгчээс Орифлэймийн бүтээгдэхүүний тухай маркетингийн мэдээ мэдээллийг танаас авахыг хүсэж байгаа эсэхийг шууд асуух, тэдэнд эдгээр мэдээ мэдээллийг өгөхийн өмнө зөвшөөрлийг нь заавал авсан байх шаардлагатай. Танаас маркетингийн мэдээ мэдээллийг хүлээн авдаг хүн бүрийн маркетингийн мэдээ мэдээллийн сонголтыг та бүртгэл хийж, хадгалах үүрэгтэй бөгөөд үүнд тухайн зөвшөөрлийг олгосон огноо, мэдээлэл солилцох тохиролцсон хэл зэргийг заана. Таны явуулж буй маркетингийн аливаа мэдээ мэдээлэл нь хүлээн авагчид цаашид мэдээ мэдээлэл авах бүртгэлээс хасалт хийлгэх эрхийнх нь талаар, уг эрхийг хэрхэн хэрэгжүүлэх талаар, үүн дотор уг хүсэлтээ танд имэйлээр мэдэгдэх талаар заасан байх ёстой. Та эдгээр мэдээ мэдээллийг явуулахдаа хүлээн авагчийн хүсэл сонирхлыг хүндэтгэх баталгааг гаргана.

6.17       Манай онлайн хэрэгсэл танд дараах нөхцөлөөр маркетингийн болон бусад борлуулалтын мэдээ мэдээллийг илгээх Хэрэглэгчийн Хувийн Мэдээллийг ашиглах боломж олгоно. Үүнд:

6.17.1   Та өөрөөр тусгайлан тохиролцсоноос бусад тохиолдолд тухайн Хэрэглэгчийг Брэнд Түнш болоход нь дэмжин спонсорлосон байх ёстой;

6.17.2  Маркетингийн болон бусад борлуулалтын мэдээ мэдээлэл нь зөвхөн Орифлэймийн Бүтээгдэхүүний талаар байх ёстой;

6.17.3  Борлуулалтын эсхүл маркетингийн мэдээ мэдээлэл нь тодорхой ялгагдахуйц байх ёстой;

6.17.4   Таны явуулж буй мэдээ мэдээлэлд таны нэр болон холбоо барих мэдээлэл тодорхой тусгагдсан байх, хүчинтэй имэйл хаяг тусгагдсан байх ба үүгээр дамжуулан Хэрэглэгч танд цаашид маркетингийн мэдээ мэдээлэл авахыг хүсэхгүй байгаа талаар мэдэгдэх боломжтой байх ёстой;

6.17.5   Маркетингийн мэдээ мэдээллийг хүлээн авахгүй гэж шийдсэн Хэрэглэгчид руу эдгээр мэдээ мэдээллийг явуулахыг хориглоно;

6.17.6  Урамшууллын санал, үүн дотор хямдрал, хөнгөлөлт, бэлэг зэрэг нь холбогдох хуульд зөвшөөрсөн тохиолдолд бусад мэдээллээс хялбар ялгагдахуйц, уг хөнгөлөлт урамшууллыг авахад тавигдах шаардлага нь тодорхой, давхар далд утга санаа агуулаагүй, хялбар хандах боломжтой байх ёстой;

6.17.7  Тухайн борлуулалтын болон маркетингийн мэдээ мэдээллийн агуулга нь энэхүү Гэрээ болон борлуулалтын мэдээ мэдээлэлтэй холбоотой холбогдох бүх хуулийн шаардлагыг хангасан байна.

6.18     Брэнд Түнш нь ямар ч тохиолдолд Орифлэймийн нэрийн өмнөөс эсхүл Орифлэймийн нэрээр маркетингийн болон бусад борлуулалтын мэдээ мэдээлэл явуулахыг хориглоно.

7.         ОРИФЛЭЙМИЙН ҮҮРЭГ

7.1       Орифлэйм Таны захиалсан, бэлэн байгаа Бүтээгдэхүүнийг хүргэнэ.

7.2       Орифлэйм Бүтээгдэхүүн дууссан, хомсодсонтой холбоотой ямар нэг хариуцлага хүлээхгүй.

7.3       Та Гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу одоо хэрэгжиж буй Орифлэймийн Амжилтын Хөтөлбөрийн дагуу танд очих аливаа хөнгөлөлт, урамшуулал, төлбөрийг Орифлэймээс шууд, эсхүл Орифлэймийн бусад нэгжээс хүлээн авна.

8.         ГЭРЭЭ ЦУЦЛАХ

8.1       Бид дараах тохиолдлуудад таны гишүүнчлэл болон Брэнд Түншийн Гэрээг 1 сарын өмнө, эсвэл шууд цуцалж болно:

8.1.1    Та худал, бодит бус, ноцтой алдаатай мэдэгдэл гаргасан, эсхүл өөрийн Хувийн Мэдээллээ худал мэдүүлсэн;

8.1.2    Таны нэр дээр дампуурлын хэрэг үүсгэх нэхэмжлэл шүүхэд хүргэгдсэн, эсхүл та бидэнд төлөх ёстой төлбөрөө хугацаанд нь төлөх боломжгүй болсон;

8.1.3    Та Гэрээний аливаа заалтыг ноцтой зөрчсөн, эсхүл Ёс Зүйн Дүрэм, Ёс Зүйн Хэм хэмжээний аливаа заалтыг зөрчсөн;

8.1.4    Та Гэрээ болон Гэрээнд заасан баримт бичиг, дүрэм, журмыг зөрчсөн бөгөөд Орифлэймийн зүгээс уг зөрчлийг засаж залруулах боломжтой гэж үзэн 14 хоногийн хугацаа олгосон мэдэгдэл өгсөн боловч энэхүү хугацааны дотор зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй.

8.2         Таны гишүүнчлэл болон энэ Гэрээ энэхүү 8.1-дэх заалтад заасан аль нэг нөхцөлөөр цуцлагдсан бол та Орифлэймийн Хэрэглэгч гэсэн бүртгэлгүй болно.

9.         ГОМДОЛ ШИЙДВЭРЛЭЛТ

9.1.      Орифлэймийн Гомдол Шийдвэрлэх журмыг Ёс Зүйн Дүрэмд тусгайлан заасан болно.

9.2       Та Орифлэймийн Харилцагчийн Үйлчилгээтэй холбогдож аливаа гомдол, санал, хүсэлтээ info@oriflame.mn хаягаар, эсхүл +976 7515 9999 утсаар өгөх боломжтой. Хэрэв танд Орифлэймийн Харилцагчийн Үйлчилгээнээс өгсөн хариу хангалтгүй санагдвал та Шууд Борлуулалтын Холбооны ёс зүйн администраторт хандаж болно.

10.       ЁС ЗҮЙН ДҮРЭМ

Орифлэйм нь тус Улсын хэмжээнд шууд борлуулалт хийхтэй холбоотой холбогдох хууль тогтоомж, Дэлхийн Шууд Худалдааны Холбооны ёс зүйн дүрэм (WFDSA Direct Selling Code of Ethics)-ийг дагаж мөрдөнө. Орифлэймийн зүгээс Брэнд Түншийг Орифлэймийн Ёс Зүйн Дүрэм, Ёс Зүйн Хэм хэмжээ болон холбогдох дүрэм, журмыг сахиж, мөрдөхийг шаардана. Та эдгээр баримт бичгүүдийг info@oriflame.mn хаягаар Харилцагчийн Үйлчилгээний ажилтантай холбогдон авах боломжтой.

11.       АЛДАА, ЗАЛРУУЛГА

Бид энэхүү вэбсайт дээр үнэн зөв мэдээ мэдээлэл оруулах чиглэлээр зохих хүчин чармайлт гаргаж ажилладаг ч тус вэбсайт нь алдаагүй ажиллана гэсэн баталгааг гаргахгүй. Өгөгдөл оруулахтай холбоотой алдаа гарах болон бусад техникийн асуудлуудын улмаас зарим тохиолдолд үнэн зөв бус мэдээлэл вэбсайт дээр гарч болно. Бид өөрсдийн сайт дээрх аливаа үнэн бодит бус мэдээлэл эсхүл бичилтийн алдаа үүн дотор бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ, бэлэн байдлын талаар гарсан аливаа алдааг залруулах эрхтэй. Бид тус сайтын ажиллагаа, мэдээлэл, бүтэц болон контентийг хэзээ ч сайжруулах, өөрчлөх эрхтэй. Хэрэв та үнэн зөв бус гэж үзэж буй мэдээ, мэдээлэл байх тохиолдолд Харилцагчийн Үйлчилгээний албатай холбогдоно уу.

12.       ХОЛБООС

12.1     Бид гуравдагч талын вэбсайт эсхүл нөөц рүү хандах холбоосыг оруулж болно. Ийнхүү холбоос оруулсан нь тухайн холбоосоор дамжин хүрэх аливаа мэдээлэл, бүтээгдэхүүн эсхүл үйлчилгээг дэмжсэн утга илэрхийлэхгүй. Бид тус сайтад холбогдсон байж болох эсхүл тус сайтаар дамжин хүрэх боломжтой бусад вэбсайтууд болон Интернетийн аливаа хэсгийн агуулга, ажиллагааг хариуцахгүй. Энэхүү сайттай холбоотой вэбсайт дээр аливаа алдаа, зохисгүй мэдээ, мэдээлэл  байвал бидэнд мэдэгдэнэ үү.

12.2       Та Хэрэглэгч байх үедээ нэг буюу түүнээс олон онлайн хэрэгслүүд, систем, програм (“Онлайн Хэрэгслүүд” гэх) ашиглан лавлагааны аянуудад оролцох эрхтэй байж болно. Танд таны гишүүнчлэлтэй холбогдуулан Онлайн Хэрэгслүүдийг ашиглах онцгой бус, бусдад шилжүүлэх боломжгүй, хязгаарлалттай зөвшөөрөл олгоно. Лавлагааны аянд оролцох, тэдгээрээс аливаа урамшуулал авахын тулд та энэхүү Гэрээ болон холбогдох аливаа Бодлого, Журмыг дагаж мөрдөх шаардлагатай. Лавлагааны аянтай холбоотой ашиглагдсан Онлайн Хэрэгслүүдийн бэлэн байдал, үнэн зөв байдалд Орифлэйм ямар нэг баталгаа гаргахгүй. Орифлэйм аливаа лавлагааны аян ба/эсхүл аливаа Онлайн Хэрэгслийг ямар нэг мэдэгдэлгүйгээр автоматаар шинэчлэх, сайжруулах, ерөнхий өөрчлөлт оруулах, хасах эрхтэй байна.

13.       ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

13.1.    Таны Брэнд түншийн гэрээг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу зохицуулж, тайлбарлана. Таны Брэнд түншийн гэрээтэй холбоотой болон түүнээс үүдэн гарсан аливаа маргааныг Монгол Улсын шүүхээр шийдвэрлэнэ.

13.2.    Хэрэв энэхүү Гэрээний аливаа зүйл заалт хууль бус, хүчингүй эсхүл бусад аливаа шалтгаанаар хэрэгжих боломжгүй болсон тохиолдолд тус зүйл, заалт хүчингүй болсон нь Гэрээний бусад зүйл заалтын хүчинтэй байдалд нөлөөлөхгүй.

13.3.    Орифлэйм Гэрээний аливаа зүйл, заалтыг хэрэгжүүлээгүй нь тус зүйл заалтыг хэрэгжүүлэх эрхээс татгалзсан гэсэн утга илэрхийлэхгүй.

13.4.    Бие даасан брэндийн түншийн хувьд бид таны Брэнд түншийн гэрээг, түүний дотор эдгээр Нөхцөл, Амжилтын Төлөвлөгөө (Ёс зүйн дүрэм, Ёс зүйн дүрмийг оролцуулан) нэг талын журмаар өөрчлөх, өөрчлөх, өөрчлөх эрхтэй гэдгээ хүлээн зөвшөөрч, зөвшөөрч байна. Бизнесийн хөтөлбөр, бодлого, журам. Таны Брэнд түншийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах боломжтой (i) зах зээлийн нөхцөл байдалд шаардлагатай бол нийцүүлэх; (ii) холбогдох хууль тогтоомжийн өөрчлөлт; (iii) Орифлэймийн урамшууллын хөтөлбөрт гарсан өөрчлөлт; (iv) Орифлэймийн бизнес, борлуулалтын бүтцийг өөрчлөн байгуулах; (v) бүртгэлийн үйл явц болон бүртгэлийн шаардлагын өөрчлөлт; (vi) Орифлэймийн дагаж мөрддөг аливаа шууд борлуулалтын холбооноос гаргасан аливаа код, дүрмийг өөрчлөх; болон (vii) Орифлэймийн бизнесийн загварт нөлөөлөх бусад аливаа өөрчлөлт. Эдгээр нөхцлийн аливаа засвар, өөрчлөлт, нэмэлт, өөрчлөлтийг манай вэбсайтад байршуулах ба/эсвэл таны бүртгэлтэй цахим шуудангаар зохих ёсоор мэдэгдэх бөгөөд нийтэлсэн/мэдэгдлээс хойш 30-аас доошгүй хоногийн дараа хүчин төгөлдөр болно. Та ийм өөрчлөлтүүдийг цаг тухайд нь авч байх үүрэгтэй.

13.5       Гэрээний 13.4 дэх заалтад заасны дагуу Гэрээнд орсон аливаа өөрчлөлтийг та хүлээн зөвшөөрсний үндсэн дээр та Брэнд Түншийн хувиар тус сайтыг цаашид ашиглах, түүн дээр Бүтээгдэхүүн захиалах боломжтой болно. Бид танаас онцгойлон хүлээн зөвшөөрөхийг шаардаагүй тохиолдолд хэрэв тухайн өөрчлөлт орсноос хойш та Бүтээгдэхүүн үргэлжлүүлэн захиалах тохиолдолд тухайн өөрчлөлтийг та хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно. Хэрэв та Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан талаар мэдэгдсэнээс хойш хуанлийн 12 /арван хоёр / сар дотор тухайн нэмэлт, өөрчлөлтийг хүлээн авахгүй бол Гэрээг шууд цуцлах боловч та Онлайн үйлчлүүлэгч, Хэрэглэгчид зориулсан нөхцөл, нууцлалын бодлогын дагуу Орифлэймийн Хэрэглэгчээр бүртгүүлсэн хэвээр байх болно. Хэрэглэгчид Энэ хугацааг та хангалттай гэж үзэж хүлээн зөвшөөрөх ба ийнхүү Гэрээ цуцласантай холбогдуулан ямар нэг нөхөн төлбөр шаардах эрхгүй болно.

13.6     Орифлэйм энэ Гэрээг, эсхүл түүний аливаа хэсгийг, Орифлэйм Группийн аливаа бусад компани руу шилжүүлж болно.

13.7.    Бид танд сануулга, мэдэгдэл, имэйл, шуудан илгээж тантай харилцана. Та биднээс маркетингийн мэдээ мэдээлэл авах хэлбэрээ өөрийн хэрэглэгчийн тохиргоо хэсэг рүү нэвтрэх замаар хэдийд ч өөрчлөх боломжтой. Энэхүү Гэрээг хүлээн зөвшөөрснөөр та Орифлэйм тан руу таны Гэрээ ба/эсхүл таны худалдан авах захиалгатай холбоотой аливаа мэдээлэл/харилцааг цаасаар биш бусад хэлбэрээр (жишээлбэл имэйл эсхүл танд зориулан хаяглагдсан, цаашид урт хугацаанд мэдээллийг хадгалах, шалгах боломж олгох, тухайн мэдээллийг өөрчлөлгүйгээр дахин гаргах боломжийг танд олгох хэлбэрээр) танд ирүүлэхийг хүлээн зөвшөөрнө.

13.8.    Энэхүү Гэрээний дагуу, бүртгэлтэй яаралтай эсхүл нэгдүгээр зэрэглэлийн шуудангаар энэхүү Гэрээнд заасан талын хаяг руу, эсхүл нэг талаас нөгөө тал руу бичгээр мэдэгдсэн бусад хаяг руу аливаа мэдэгдэл хүргэгдсэнээр мэдэгдлийн хугацаа нь (i) яаралтай шуудангаар хүргэгдсэн тохиолдолд тус мэдэгдлийг шууданг өгсөн өдрөөр (ii) хэрэв нэгдүгээр зэрэглэлийн шуудангаар мэдэгдэл хүргүүлсэн тохиолдолд тус мэдэгдлийг шууданд өгсөн өдрөөс хойш ажлын 2 өдрийн хойноос тооцогдож эхлэнэ. Хэрэв мэдэгдлийг бусад хэлбэрээр хүргүүлсэн тохиолдолд тус мэдэгдлийг нөгөө тал хүлээж авсан өдрөөс мэдэгдлийн хугацааг тоолж эхлэнэ.

13.9.    Энэхүү Гэрээ болон Гэрээнд дурдагдсан бусад баримт бичгүүд хоорондоо зөрчилдсөн тохиолдолд Гэрээг давуу хүчинтэйд тооцож, баримтална.

14.       НУУЦЛАЛЫН МЭДЭГДЭЛ

14.1     Бид таны өгөгдлийг хэрхэн боловсруулдаг талаарх мэдээллийг Орифлэймийн Нууцлалын Мэдэгдэл-с харах боломжтой.

14.2.    Бид бүх Хувийн Өгөгдлийн нууцлал, аюулгүй байдлыг хангана (гэхдээ энэ мэдээллийг бид доор дурдсан нөхцөлд задруулах эрхтэй). Бид Хувийн Өгөгдлийг аюулгүй сервер дээр хадгалах ба тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Өгөгдөл Хамгаалах, хэрэглэхтэй холбоотой бүх хууль тогтоомжийг дагаж мөрдөнө.

14.3     Орифлэйм Монгол ХХК-ийн талаарх нэмэлт мэдээллийг доор дурдав:

Нэр: Орифлэйм Монгол ХХК

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар 14241, Сүхбаатар Дүүрэг, Олимпийн Гудамж, Шангри-Ла Оффис, #1103-1105 тоот

Холбоо барих мэдээлэл: Имэйл: info@oriflame.mn

НӨАТ-ийн бүртгэлийн дугаар: 2700395

15.       ХОЛБОО БАРИХ

Хэрэв танд энэхүү Гэрээний нөхцөлийн талаар санал байвал эсхүл Гэрээнд заасны дагуу аливаа мэдэгдэл хүргүүлэх бол бидэнтэй info@oriflame.mn хаягаар, эсхүл +976 7515 9999 утсаар холбогдоно уу. Бид таны асуудлыг шийдвэрлэж, засаж залруулах талаар боломжит бүх арга хэмжээг авах болно.

Сүүлд шинэчилсэн огноо: 2024 он 1 дүгээр сар 01-ний өдөр