ОНЛАЙН ХЭРЭГЛЭГЧИД БА
БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭГЧДИЙН
ГЭРЭЭНИЙ НӨХЦӨЛ
Энэхүү Брэнд Түншийн Гэрээ (цаашид “Гэрээ” гэх), болон Гэрээнд дурдагдсан аливаа бүх баримт бичгүүд нь нэг талаас Монгол Улс, Улаанбаатар 14241, Сүхбаатар дүүрэг, Олимпийн гудамж, Шангри-Ла оффис, 1103-1105 тоот хаягт байрлах, 2700395 регистрийн дугаартай Орифлэйм Монгол ХХК (цаашид “Орифлэйм”, эсхүл “бид” гэх) болон нөгөө талаас Орифлэймийн Брэнд Түнш (цаашид “Хэрэглэгч” эсхүл “та” гэх; Орифлэйм болон Брэнд түншийг хамтад нь “Талууд” тусад нь “Тал” гэх) –ийн хооронд байгуулсан, заавал биелүүлэх гэрээ бөгөөд Брэнд түншийн дагаж мөрдөх дүрэм, зарчим, эрх, үүргийг тодорхойлно.
Энэхүү Гэрээ нь Талуудын хооронд өмнө байгуулсан бүх гэрээ, хэлцэл тохиролцоог орлох болно. Бид энэхүү Гэрээг өөрийн вэб сайт дээр байршуулсныг та үзэж болох ба энэхүү Гэрээ болон Гэрээг бүрдүүлж буй бусад бүх баримт бичгүүдийг хэвлэх буюу нэг хувь хадгалж авахыг зөвлөж байна.
- ХУУЛЬ ЁСНЫ БАЙДАЛ
- 1.1.Сайт дээр бидний худалдаж буй бүтээгдэхүүнүүд нь насанд хүрээгүй хүмүүст худалдах зориулалтгүй болно. 18 насанд хүрээгүй хүмүүс зөвхөн эцэг эх, хууль ёсны асран хамгаалагчийн хяналт, зөвшөөрлийн дагуу тус Сайт руу орж болно.
- 1.2.Та эдгээр Нөхцлүүдийг хүлээн зөвшөөрч үүрэг хүлээх, баталгаа гаргах бүрэн боломжтой, чадвартай, мөн эдгээр Нөхцлүүдийг дагаж мөрдөнө гэдгээ нотлоно.
- 1.3.Та кредит карт болон тус Сайтын ашиглахыг зөвшөөрсөн төлбөрийн бусад хэрэгслийг ашиглан төлбөр төлөх боломжтой гэх баталгааг гаргана.
- ТАНЫ ДАНС
Хэрэв та тус Сайтыг ашиглан манайд бүртгүүлсэн (цаашид “Хэрэглэгч” гэх) бол та 6 тэмдэгтээс багагүй урттай аюулгүй нууц үг сонгон ашиглах, дансны болон нууц үгийн нууцлалыг хадгалах, өөрийн компьютер бусад төхөөрөмж рүү бусад хүмүүсийг нэвтрүүлэхгүй байх, өөрийн данс эсвэл нууц үгийг ашиглан хийгдсэн бүх үйл ажиллагааны хариуцлагыг хүлээх үүрэгтэй. Бид өөрсдөө бие даан үйлчилгээ үзүүлэхээс татгалзах, дансыг хаах, устгах, агуулгыг өөрчлөх, захиалгыг цуцлах эрхтэй байна.
- БҮТЭЭГДЭХҮҮН
“Орифлэймийн Бүтээгдэхүүн” эсвэл “Бүтээгдэхүүн” гэдэг нь Орифлэмийн худалдааны тэмдгийн дор худалдаалагдаж буй гоо сайхны бүтээгдэхүүн, холбогдох дагалдах хэрэгсэл, түүнчлэн зарим хоол хүнс, хүнсний нэмэлтүүд юм. Тус Сайт дээр тавигдсан бүх Бүтээгдэхүүн, үнэ, санал, урамшуулал нь зөвхөн заасан хугацаанд эсвэл хэрэв хугацаа заагаагүй бол таны үзэх явцад хүчинтэй бөгөөд заавал дагаж мөрдөх ёстой. Тус Сайт дээрх бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээлэл нь тухайн Бүтээгдэхүүний үндсэн шинж чанаруудын тайлбарыг агуулдаг.
Манай каталог эсвэл вэбсайт дээрх бүтээгдэхүүний зураг нь зөвхөн дүрслэх, тайлбарлах зорилготой. Танд хүргэж буй бүтээгдэхүүний хэлбэр, өнгө, хэмжээ нь манай каталог эсвэл вэбсайт дээрх жишээнүүдээс ялгаатай байж болох бөгөөд эдгээр нь бүтээгдэхүүний доголдол биш юм.
4. ЗАХИАЛГА ӨГӨХ
4.1. Та худалдан авахыг хүссэн Бүтээгдэхүүнээ сонгон Каталогоос захиалга өгч болно. Ийнхүү Захиалга өгсөн нь таныг бидэнд сонгогдсон Бүтээгдэхүүнийг худалдан авах санал өгч гэрээний санал гаргасанд байна гэж тооцогдоно.
4.2. Дараах алхмуудыг хийсэн тохиолдолд захиалга өгсөнд тооцогдоно. Үүнд:
4.2.1 Онлайнаар захиалга өгөх үед “худалдан авах сагс руу нэмэх” сонголтыг ашиглан худалдан авахыг хүссэн Бүтээгдэхүүнээ сонгосон байна. Та сагс дахь Бүтээгдэхүүнүүдийг хэдийд ч шалгах, өөрчлөх, Бүтээгдэхүүний тоо хэмжээг өөрчлөх, Бүтээгдэхүүнийг устгах, сагс дахь бүх бүтээгдэхүүнүүдийг устгах боломжтой.
4.2.2 Та хүргэлт хийхэд шаардлагатай Хувийн Өгөгдлийг өгсөн байна.
4.2.3 Та өөрт тохирох хүргэлтийн болон төлбөрийн арга хэлбэрийг сонгосон байна.
4.3. Таны онлайн захиалга хийгдсэн бол вэбсайт дээр уг захиалгыг өөрчлөх боломжгүй болох ба хэрэв захиалгаа өөрчлөх шаардлагатай бол та info@oriflame.mn хаягаар Харилцагчийн Үйлчилгээтэй холбогдох хэрэгтэй.
4.4. Бид таны захиалгыг хүлээн авсны дараа захиалгын баталгаажуулалтыг тан руу имэйлээр хүргүүлэх ба энэ үед Талуудын хооронд Худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсанд тооцогдоно. Бид ямар нэг шалтгаан заалгүйгээр таны захиалгыг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Хэрэв та тухайн мөчид төлбөрөө төлсөн бол бид аливаа төлөгдсөн төлбөрийг бүрэн дүнгээр буцаан олгох болно.
4.5. Захиалга баталгаажуулах үед тан руу тээвэрлэгдэж буй Бүтээгдэхүүний тухай дэлгэрэнгүй мэдээлэл болон бусад шаардлагатай мэдээллийг та имэйлээр хүлээн авах болно.
4.6. Хэрэв та онлайнаар захиалга өгсөн бол дараах зүйлсийг анхаарна уу. Үүнд:
4.6.1 Таны захиалгыг хүлээн авч, баталгаажуулалтыг таны имэйл рүү илгээснээр Талуудын хооронд Худалдах-худалдан авах гэрээ байгуулсанд тооцно гэрээг баримтжуулах, харах боломжгүй. Гэрээний тодорхой хэсэг нь таны захиалга болон сайт дээрх энэхүү Гэрээ (хадгалж, эсхүл хэвлэж болно) болон бусад хэлбэрээр бидний зүгээс тантай харилцсан харилцаа байна;
4.6.2 гэрээг Монгол хэл дээр үйлдэж болох ба бусад аливаа хэл дээр үйлдэхийг хориглоно; мөн
4.6.3 Орифлэйм нь энэхүү Гэрээний 18.3-р зүйлд заасан Ёс Зүйн Дүрмийг хүлээн зөвшөөрнө.
4.7. Захиалга өгч, төлбөр төлсөн тохиолдолд 8 болон 9-р заалтад зааснаас бусад тохиолдолд та захиалгыг цуцлах эрхгүй байна.
4.8. Бид тус каталогийг шинэчлэгдэхтэй холбоотойгоор каталогийн хугацааны хаалтын үед тодорхой хугацаанд хязгаарлалт үүсэхээс бусад тохиолдолд өдрийн аль ч үед захиалгыг хүргэж өгч болно.
4.9 Бүх Бүтээгдэхүүнүүд бүх цаг үед бэлэн байх боломжгүй. Хэрэв аливаа нэг Бүтээгдэхүүн таныг захиалга өгөх үед дууссан байвал бид таны захиалга эцэслэн батлагдахаас өмнө танд энэ талаар мэдээлэл өгөхөөр боломжит хүчин чармайлт гаргаж ажиллах ба ингэснээр та тухайн захиалгыг өөрчлөх эсхүл цуцлах эрхтэй болно.
4.10 Тус Каталоги нь зарим тохиолдолд засвар үйлчилгээ хийх болон бусад техникийн шалтгаанаар тодорхой хугацаагаар ажиллахгүй болж болно. Үүнтэй холбоотойгоор Хэрэглэгч эсхүл бусад хүмүүсийн зүгээс үүсгэж болох аливаа нэхэмжлэл, тэдгээр учирсан/учирч болзошгүй хохирол, зардалд Орифлэйм ямар нэг хариуцлага хүлээхгүй.
4.11 Бид танд тусгай онлайн хэрэгсэл ашиглан бусдын өмнөөс захиалга хийх онцгой боломжийг олгож болно. Энэ нь Орифлэймийн Амжилтын Төлөвлөгөөнд заасан зөвхөн таны доор ажиллаж буй Хэрэглэгчдэд хамаарах ба ингэхдээ тэднээс тусгайлан зөвшөөрөл авсан байх шаардлагатай. Хэрэв та энэхүү хэрэгслийг ашигладаг бол зөвшөөрөлгүй захиалга хийсэн, аливаа хувийн мэдээлэлтэй холбоотой зөрчил гарсантай холбоотой үүсэх аливаа нэхэмжлэлийг та дангаар хариуцах ба тус захиалгын улмаас Орифлэйм эсхүл уг захиалгыг хийж өгсөн хүнд учирсан аливаа зардал, хохирлыг та бүрэн хариуцна.
5. ҮНЭ БА ТӨЛБӨРИЙН НӨХЦӨЛ
5.1 Гэрээнд өөрөөр заагаагүй бол Каталоги дээр харуулсан Бүтээгдэхүүний Үнэ нь тухайн захиалга хийгдэх үеийн байдлаарх Бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийг харуулна. Тухайн захиалгын нийт үнийн дүн нь тухайн улсын мөнгөн тэмдэгтээр, НӨАТ орсон дүнгээр илэрхийлэгдэнэ.
5.2 Бид бүтээгдэхүүний үнийг Хэрэглэгч захиалга өгөхөөс өмнө хэдийд ч өөрийн үзэмжээр өөрчлөх эрхтэй бөгөөд захиалгаа өгөхөөс өмнө таны сонгосон Бүтээгдэхүүний үнэд аливаа өөрчлөлт орсон бол тантай тусгайлан тохиролцсоноос бусад тохиолдолд өөрчлөгдсөн дүнг талууд харилцан зөвшөөрсөн гэж үзнэ.
5.3 Бүтээгдэхүүний үнэд тээвэр, хүргэлтийн зардал зэрэг захиалгын явцад тухайн үнэ дээр нэмэлтээр төлөх шаардлагатай гэж тухайлан заасан бусад төлбөр, хураамжууд буюу эдгээр зардлыг та өөрөө хариуцах бөгөөд эдгээр нь таны сонгосон хүргэлтийн арга хэлбэрээс хамааран өөр өөр байж болно.
5.4 Бид үнийг тодорхой хугацаанд хямдруулах боломжтой. Мөн, бид танд зориулж Орифлэймийн Амжилтын Хөтөлбөр болон бусад Бодлого, Урамшууллын Хөтөлбөрийн дагуу нэмэлт хөнгөлөлтүүдийг санал болгож болно. Та Үнийн тооцоололтой холбоотой асууж тодруулах зүйл байвал info@oriflame.mn хаягаар Харилцагчийн Үйлчилгээтэй хэзээд холбогдож болно.
5.5 Төлбөрийг дебит эсхүл кредит картаар, банкны шилжүүлгээр эсхүл энэхүү Гэрээ болон энэ Гэрээнд заасан холбогдох бусад баримт бичигт заасан бусад арга хэлбэрээр төлж болно. Ихэнх томоохон банкуудын төлбөрийн картыг ашиглах боломжтой.
5.6 Бүтээгдэхүүн, үйлчилгээний төлбөртэй холбогдуулан бид төлбөрийн үйлчилгээ үзүүлэх гуравдагч талтай (цаашид “Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч” гэх) хамтарч ажиллах эрхтэй байна. Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч нь таны худалдан авсан бүтээгдэхүүн, үйлчилгээний төлбөрийн нэхэмжлэх болон холбогдох бусад мэдээллийг Орифлэймийн нэрийн өмнөөс танд илгээж болох бөгөөд та уг нэхэмжлэхийг хүлээн авснаас хойш нэхэмжлэх дээр дурдсан хоногийн дотор төлөх үүрэгтэй. Хэрэв та нэхэмжлэхийг хугацаанд нь төлөөгүй бол Орифлэйм нь хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5% алданги тооцож авах эрхтэй.
5.7 Төлбөрийн арга хэрэгсэл, мөн төлбөр хойшлуулах нөхцөл, зээлийн нөхцөл зэрэг мэдээллийг Бодлого, Журамд тусгасан болно. Хэрэв танд нэмэлт мэдээлэл хэрэгтэй бол info@oriflame.mn хаягаар Харилцагчийн Үйлчилгээтэй холбогдоно уу.
5.8 Карт ашиглан төлж буй бүх онлайн төлбөрийн аюулгүй байдлыг хангах үүднээс төлбөрийн бүх мэдээллийг шифрлэсэн байна. Орифлэйм нь тодорхой эрх бүхий төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчтэй хамтран ажилладаг тул кредит картын мэдээллийг олон улсын төлбөрийн картын салбарын өгөгдлийн аюулгүй байдлын стандартын дагуу зохих ёсоор хамгаална.
5.9 Хэрэв бид картын төлбөрийг давтамжтай хийх боломж олговол та энэхүү төлбөрийн хялбар арга хэрэгслийг ашиглах сонголт хийх, захиалах боломжтой болно. Цаашид гарах төлбөрүүдийг захиалга хийгдсэн цаг мөчид таны төлбөрийн картнаас нэхэмжлэх ба Орифлэйм таны захиалсан бүтээгдэхүүнийг хүргэлтээр явуулах мөчид таны төлбөрийн картаас төлбөрийг суутган авна. Та энэхүү давтамжтай төлбөрийн үйлчилгээнээс хэзээ ч хэдийд ч цуцалж болох ба үүний тулд өөрийн профайл хуудас руу орж төлбөрийн картын хавтас дээр дарахад болно.
5.10 Нэхэмжлэхийг танд цахимаар илгээх бөгөөд та хүлээн авах үүрэгтэй. Та Орифлэймд бичгээр хүсэлт гаргах замаар хэвлэмэл нэхэмжлэхийг хэдийд ч авч болно.
6. ХҮРГЭЛТ БА ЭРСДЭЛИЙН ШИЛЖИЛТ
6.1 Таны Захиалсан Бүтээгдэхүүнийг зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хүргэнэ.
6.2 Хэрэглэгч нь захиалга хийхдээ Бүтээгдэхүүнийг хүргэлтээр хүлээн авах хаягийг үнэн зөв, тодорхой бичих үүрэгтэй.
6.3 Бид таны захиалгыг аль болох хурдан, шуурхай хүргэх зарчмыг баримтлах бөгөөд захиалга баталгаажсанаас хойш 30(гуч) хоногоос хэтрүүлэхгүй хүргэнэ. Бид өөрсдийн хүсэл зориг, хяналтаас гадуурх, урьдчилан таамаглах боломжгүй давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын /тухайлбал: газар хөдлөлт, хүчтэй салхи шуурга, гал түймэр, аянга, үер, ган зэрэг байгалийн бусад аюулт үзэгдэл, цацраг идэвхт бодисын хордуулалт, олон улсын шинжтэй хилийн боомт хаагдах, хөдөлмөрийн маргаанаас үүдсэн өргөн хэмжээний эмх замбараагүй байдал, ажил хаялт, үймээн самуун, цэргийн болон хууль бус булаан эзлэлт, тахал, дайн, дайн бүхий байдал, засгийн газрын хориг арга хэмжээ, хорио цээр, өмчийг хууль бусаар булаан авах, улсын орлого болгох, террорист үйл ажиллагаа, өмч хөрөнгийг нийгэмчлэх, цахилгаан эрчим хүний тасалдал, телефон холбоо эвдрэх, гэмтэл саатал, тасалдал бий болох зэрэг нийгмийн онцгой байдал гэх мэт/ улмаас хүргэлт саатсан тохиолдолд Гэрээнд заасан аливаа хариуцлагааас чөлөөлөгдөнө.
6.4 Таны захиалгад заасан хаягт Бүтээгдэхүүн хүргэгдсэн даруйд, Бүтээгдэхүүнийг тохиолдлоор устаж, гэмтсэний эрсдэл болон түүнийг ашиглах эрх танд шилжинэ..
6.5 Та Хувийн Өгөгдлөө буруу эсхүл бүрэн бус өгсний улмаас захиалгын хүргэлт хийгдээгүй, эсхүл буруу хаягт хүргэгдсэн, эсхүл хугацаа хоцорч хүргэгдсэн тохиолдолд Орифлэйм аливаа хариуцлага хүлээхгүй.
6.6 Хэрэв таныг энэхүү Гэрээний аль нэг заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл байвал бид таны өгсөн захиалгыг хэдийд ч дангаар цуцлах эрхтэй байна.
7. МАНАЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НИЙЦЭЛ
Орифлэймийн гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг тус Улсын холбогдох хууль болон Орифлэймийн Практик хэм хэмжээний дагуу үйлдвэрлэсэн болохыг бид батална.
8. ЗАХИАЛГА ЦУЦЛАХ ЭРХ
8.1. Бид тус Улсад хүчинтэй Бүтээгдэхүүн буцаах дүрэм журмыг хатуу мөрдөж ажиллана (нэмэлт мэдээллийг 9.1-р заалтаас харна уу).
8.2. Хэрэглэгч нь Бүтээгдэхүүнийг хүлээж авах үедээ Бүтээгдэхүүн нь захиалгад заасан тоо, хэмжээний дагуу бүрэн байгаа эсэх, доголдолтой эсэхийг шалган авах үүрэгтэй. Хэрэв Бүтээгдэхүүнд гэмтэл эсхүл доголдол илэрсэн тохиолдолд ийнхүү мэдсэн даруйд энэ уг доголдлын талаарх дэлгэрэнгүй тайлбарыг Харилцагчийн Үйлчилгээний ажилтанд info@oriflame.mn хаягаар т мэдэгдэх ба Бүтээгдэхүүний доголдлыг арилгуулах, доголдолгүй тухайн төрлийн Бүтээгдэхүүнээр солиулах эрхтэй. Хэрэглэгч нь Бүтээгдэхүүнийг хүлээн авах үедээ нэн даруй шалгах үүргээ биелүүлээгүй, доголдлын талаар мэдсэн болон мэдэх болможтой байсан тохиолдолд Бүтээгдэхүүнийг буцаах эрхгүй.
9. ЗАХИАЛГА ЦУЦЛАХ, БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ БУЦААХ, ТӨЛБӨРИЙН БУЦААЛТ АВАХ ЭРХ
9.1 Бүтээгдэхүүнийг буцаах, төлбөрийн буцаалт авах эрх
9.1.1 Та бүтээгдэхүүнийг хүлээн авсан өдрөөс хойш хуанлийн 14 хоногийн дотор чанарын стандарт, тоо хэмжээ, хэмжээтэй нийцэхгүй, гэмтэлтэй, дутуу, гэмтсэн тохиолдолд л захиалгаа цуцлах, буцаах эрхтэй. Бид гэмтэлтэй бүтээгдэхүүний үнэ, хүргэлтийн төлбөр, барааг бидэнд буцааж өгөхөд гарсан боломжийн зардлыг бүрэн хэмжээгээр буцаан олгоно.
9.1.2. Талууд өөрөөр тохиролцоогүй бол бид Төлбөрийн буцаалтыг таны төлбөр төлөхдөө ашигласан кредит карт, дебит карт болон бусад хэлбэрийг ашиглан буцаан олгох ба ямар ч тохиолдолд Төлбөрийн буцаалтын улмаас танд аливаа нэмэлт төлбөр төлөх шаардлага үүсэхгүй.
9.1.3. Таны захиалга цуцлах хуулийн эрх, энэ эрхийг хэрхэн ашиглах талаарх тайлбар, мөн Буцаалтын Маягт зэргийг заалт 9-д заасан баримт бичгүүдэд тусгасан болно. Та Буцаалтын Маягтыг мөн эндээс татаж авч болно.
9.1.4 Орифлэйм нь таны захиалгад заасан тоо ширхэгийн дагуу, биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй Бүтээгдэхүүнийг танд нийлүүлнэ. Худалдан авагчийн хувьд та доголдолтой, эсхүл тайлбар буюу хэрэглэх заавраас зөрсөн Бүтээгдэхүүнтэй холбоотойгоор хуульд заасан эрхээ эдэлж болно. Эдгээр хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэх эсэхээс үл хамааран та Гэрээний 5.3 дахь заалтад заасан буцаалтын бодлогын дагуу Төлбөрийн буцаалт авах эрхтэй.
9.2 Бид Орифлэймийн нэр бүхий аливаа Бүтээгдэхүүний чанарт баталгаа гаргах ба эдгээр бүтээгдэхүүнүүдийг бид чанарын хамгийн дээд стандартын дагуу үйлдвэрлэсэн, эсхүл бусдаар үйлдвэрлүүлсэн болохыг батална. Манай хэрэглэгчид манай Бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхдээ сэтгэл ханамжтай байдаг гэдэгт бид итгэдэг. Иймд бид танд бүрэн сэтгэл хангалуун бус байгаа аливаа Бүтээгдэхүүнээ солих, эсхүл төлбөрөө бүрэн буцааж авах Орифлэйм баталгааг гаргаж байна. Энэхүү буцаалтыг авахын тулд та Бүтээгдэхүүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргах шаардлагатай Энэхүү баталгаа нь зориуд сүйтгэсэн эсхүл буруугаар ашигласан зэрэг таны буруутай үйл ажиллагааны улмаас гэмтсэн, дутсан, чанар алдагдсан аливаа Бүтээгдэхүүнд хамаарахгүй. Талууд өөрөөр харилцан тохиролцсоноос бусад тохиолдолд энэ заалтын дагуу хийх аливаа буцаалт, нөхөн төлбөрийг энэхүү 5-р заалтын өмнөх хэсгүүдэд заасан нөхцөлийн дагуу гүйцэтгэнэ.
10. ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ БА НУУЦЛАЛ
10.1. Хэрэв та тус Сайт дээр мэдээлэл оруулж байгаа бол шаардлагатай газар нь өөрийн үнэн зөв, одоо цаг үеийн, бүрэн гүйцэд мэдээллийг оруулах, мөн шаардлагатай тохиолдолд уг мэдээллийг шинэчлэх (“Хувийн Мэдээлэл” гэх)-ийг хүлээн зөвшөөрнө. Бид тус Сайтаар дамжуулан өөрсдийн цуглуулсан Хувийн Мэдээллийг холбогдох хууль, Орифлэймийн Нууцлалын Мэдэгдэл.-ийн дагуу ашиглаж, хамгаална.
10.2 Та бусад хүмүүсийг Орифлэймийн Гоо Сайхны Хамт Олонд нэгдэхийг урьж болох ба тэр хүмүүс (Хэрэглэгч болж, эсвэл Брэнд Түнш болж) нэгдсэн тохиолдолд та бие даасан мэдээлэл хянагчийн хувиар таны болон тэдгээр хүмүүсийн Гоо Сайхны Хамт Олны гишүүнчлэлтэй холбоотой зорилгоор, эсвэл тэдгээр хүмүүсийн зөвшөөрөлтэйгээр онлайн маркетингийн зорилгоор тэдгээр хүмүүсийн Хувийн Мэдээлэлд хандаж болно. Уг Хувийн Мэдээллийн бие даасан мэдээллийн хянагчийн хувиар та:
10.2.1 холбогдох бүх өгөгдөл хамгаалал, нууцлалын хуулийг дагаж мөрдөх баталгааг гаргана;
10.2.2 тус Хувийн Мэдээллийг сүлжээгээр дамжуулан блоовсруулах тохиолдолд санамсаргүй, эсвэл хууль бусаар устгах, санамсаргүй алдах, өөрчлөх, зохих эрхгүй хүмүүс үзэх, бусдад задруулах, мөн хууль бус аливаа хэлбэрээр боловсруулахаас хамгаалах үүднээс зохих техникийн болон зохион байгуулалтын хамгаалалтын арга хэмжээг авна. Эдгээр арга хэмжээ нь уг хамгаалах шаардлагатай хувийн мэдээллийн боловсруулалт, төлөв байдалтай холбоотой үүсэх эрсдэлд тохирсон түвшний хамгаалалтыг зохих түвшинд, зохих зардлаар хэрэгжүүлнэ;
10.2.3 Хувийн Мэдээлэл санамсаргүй, эсвэл хууль бус байдлаар сүйтгэгдэх, алдагдах, өөрчлөгдөх, эсвэл зөвшөөрөлгүйгээр задрахад хүргэж болзошгүй аюулгүй байдлын аливаа зөрчил байгааг мэдсэн даруйд privacy@oriflame.com хаягаар имэйл бичиж тухайн зөрчлийн шинж чанар, нөлөөлөлд өртсөн байдлын талаар тайлбарлах замаар Орифлэймд нэн даруй мэдэгдэх ёстой;
10.2.4 Хэрэв та Хувийн Мэдээллийг нь боловсруулдаг хүнтэй холбоотой, мэдээлэл хамгаалах хууль тогтоомжийн дагуу эрх хэрэгжүүлэх хүсэлт хүлээн авсан бол уг хүсэлтийг холбогдох хууль болон Орифлэймээс цаг тухай бүрт танд гаргаж өгсөн аливаа бодлого, журам, сургалтын дагуу заасан хэмжээнд уг зөвшөөрлийг олгоно;
10.2.5 Хувийн Мэдээллийг зөвхөн Хэрэгдэгчид ба/эсвэл Орифлэйм Брэндийн Түншүүдэд олгосон нууцлалын мэдэгдлийн дагуу боловсруулж болно. Орифлэймтэй харилцаагаа дуусгасны дараа та өөрийн эзэмшилд эсвэл хяналтад байгаа бүх Хувийн Мэдээллийг хугацаа алдалгүй устгах баталгааг та гаргана.
10.3. Холбогдох өгөгдөл хамгаалах, нууцлалын хуулийг зөрчсөний улмаас танд учирсан аливаа зардал, хохирол, торгууль хураамж болон бусад зардлыг бид хариуцахгүй болохыг онцгойлон мэдэгдэж байна.
11. ХЭРЭГЛЭГЧ
11.1. Та Орифлэйм сайтаар дамжуулан Хэрэглэгч болон бүртгүүлж болно. Хэрэглэгч болсноор та Хэрэглэгчийн Урамшууллын Хөлбөр [холбоос]-ийн шагнал урамшууллыг хүртэх эрхтэй болох юм.
11.2 Орифлэйм Хэрэглэгчдэд зориулагдсан аливаа Хөтөлбөрт хамрагдах боломж, хүчинтэй хугацаанд ямар нэг баталгаа олгохгүй бөгөөд тухайн Хөтөлбөр Хэрэглэгчдэд орлогын болон бусад тодорхой түвшний үр дүн гаргана гэх баталгаа өгөхгүй. Орифлэйм нь аль ч үед, өөрийн шийдвэрээр Хэрэглэгчдэд зориулагдсан аливаа Хөтөлбөрийг шинэчлэх, өөрчлөлт оруулах, устгах, түр хүчингүй болгох, аливаа хөнгөлөлт урамшуулалтыг нь өөрчлөх, шинэ хөнгөлөлт урамшуулал нэмэх эсвэл шинэ хөтөлбөр зарлах эрхтэй. Хэрэглэгчдэд зориулагдсан аливаа Хөтөлбөр шинэчлэгдсэн, өөрчлөгдсөн тохиолдолд манай вэбсайт дээр нийтлэгдэх ба/эсвэл таны бүртгэлтэй имэйл хаяг руу зохих ёсоор мэдэгдэл очно. Мөн энэ өөрчлөлт нь вэбсайт дээр эсвэл тухайн мэдэгдэлд заасан өдөр хүчин төгөлдөр болох ба ийнхүү мэдэгдэх хугацаа нь 14 хоногоос багагүй байна. Та аливаа өөрчлөлтийн талаарх мэдээллийг хүлээн авч, өөрт байгаа мэдээллийг шинэчлэх үүрэгтэй. Олон Нийтийн Хэрэглэгчдийн Шагналын Хөтөлбөр болон Хэрэглэгчдэд зориулагдсан бусад аливаа хөтөлбөрт өөрчлөлт орсон тохиолдолд та бүртгэлтэй Хэрэглэгчийн хувьд тус сайтыг цаашид ашиглах, сайт дээр Бүтээгдэхүүн захиалах зэрэг бүртгэлтэй Хэрэглэгчийн эрх үүргийг цаашид үргэлжлүүлэн эдлэхийн тулд та уг өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөх шаардлагатай. Бид танаас уг өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхийг тусгайлан шаардаагүй тохиолдолд та өөрчлөлт орсны дараа Бүтээгдэхүүн үргэлжлүүлэн захиалсан бол тухайн өөрчлөлтүүдийг та хүлээн зөвшөөрсөн гэж тооцно.
11.3 Брэнд Түншүүд болон Хэрэглэгчид нь бие даасан этгээд бөгөөд Орифлэймийн ажилтан, агент эсвэл төлөөлөгч биш ба бидний өмнөөс ямар нэг үйлдэл хийх эрхтэй хүмүүс биш болно. Таны танилцуулсан бусад Хэрэглэгчид эсвэл Харилцагчид Орифлэймээс бүтээгдэхүүн худалдан авахдаа Орифлэймийн зарласан үнээр авна. Тэр хүмүүс өөрсдөө бүтээгдэхүүнээ сонгох ба танаар дамжуулалгүй шууд захиалгаа өгөх юм. Та Орифлэйм болон өөрийн танилцуулсан Хэрэглэгч эсвэл Харилцагчдын дунд гэрээ байгуулахад зуучлах үүрэг гүйцэтгэх ямар нэг эрх эдлэхгүй. Та бидний нэрээр, эсвэл манай нэрийн өмнөөс, эсвэл Орифлэйм Группийн бусад аливаа компанийн нэрээр эсвэл тэдгээр компанийн нэрийн өмнөөс худалдах, худалдан авах, аливаа гэрээг байгуулах эрх эдлэхгүй.Та тухайн Улсын холбогдох хууль тогтоомжийн хүрээнд “худалдааны зуучлагч” биш гэдгээ ойлгож, хүлээн зөвшөөрөх ба Орифлэймтэй тогтоосон харилцаа дууссаны дараа ямар нэг цалин урамшуулал, нөхөн олговор авах эрх эдлэхгүй болно.
11.4 Брэнд Түншүүд манай Ёс Зүйн Дүрэм, Ёс Зүйн Нормыг дагаж мөрдөх үүрэг хүлээнэ. Та аль нэг Брэнд Түнш шударга бус, түрэмгий эсвэл аливаа хэлбэрээр зүй бус авир гаргасан тохиолдолд манай харилцагчийн үйлчилгээний багт мэдэгдэнэ үү. Та Хэрэглэгчийн хувьд аливаа Хэрэглэгч эсвэл Харилцагчийг Орифлэймд танилцуулах үедээ Брэнд Түншийн Ёс Зүйн Дүрэм, Ёс Зүйн Нормыг дагаж мөрдөх үүрэгтэй.
11.5 Та өөрийгөө Орифлэймийн Брэнд Түншээр хэзээ ч бүртгүүлж болно. Та Орифлэймийн Брэнд Түншээр бүртгэгдсэн даруйд таны Хэрэглэгчийн бүртгэл автоматаар хүчингүй болно. Брэнд Түнш эсвэл Хэрэглэгчээр бүртгүүлэхтэй холбоотой зохицуулалтыг холбогдох Бодлогод дэлгэрэнгүй тусгасан болно [ХОЛБООС].
12. ХУДАЛДААНЫ ТЭМДЭГ, ЗОХИОГЧИЙН ЭРХ
12.1 Орифлэйм, бидний үйлдвэрлэж, зах зээлд гаргаж, худалдсан эсвэл түгээсэн Бүтээгдэхүүн болон Бүтээгдэхүүний цуврал дахь манай лого болон нэрс нь Орифлэйм Группийн худалдааны тэмдэг болно. Тус Сайт дээр ашиглагдсан бусад бүх худалдааны тэмдэг, үйлчилгээний тэмдэг, лого нь тухайн худалдааны тэмдэг, үйлчилгээний тэмдэг эсвэл логоны өмчлөгчдөд харъяалах ба эдгээр нь Орифлэймтэй ивээн тэтгэлэг болон бусад ямар нэг холбоо хамааралтай эсвэл хамааралгүй байж болно. Тус Сайт дээр харагдаж буй аливаа тэмдгийг ашиглах ба/эсвэл хуулбарлахын тулд холбогдох эзнээс нь урьдчилан зөвшөөрөл авсан байх шаардлагатай.
12.2 Тус Сайт дээрх бүх контент, үүнд програм хангамж, дижитал код, скрипт, текст, урлагийн бүтээл, фото зураг, график, лого, товчны дүрс, хөдөлгөөнт эсвэл хөдөлгөөнгүй дүрс, видео болон аудио клип, дата цуглуулга зэрэг (“Контент” гэх) нь Орифлэйм, түүний Контент нийлүүлэгчид эсвэл Орифлэймтэй ямар нэг хамааралтай, хамааралгүй, Орифлэймийн ивээн тэтгэдэг болон тэтгэдэггүй бусад холбогдох эздийн өмч болно. Манай өмчлөлийн бус контентуудыг өмчлөгчид нь бидэнд зохих зөвшөөрлөөр ашиглуулж буй бөгөөд зохиогчийн эрх, худалдааны тэмдэг, олон нийтэд танилцуулах болон бусад холбогдох хууль, олон улсын гэрээний дагуу зөвшөөрөлгүй ашиглах, хуулбарлах, цааш дамжуулахыг хориглоно.
12.3 Бид тусгайлан бичгээр зөвшөөрөл өгснөөс бусад тохиолдолд аливаа Контентийг хэсэгчлэн, эсвэл бүхэлд нь хуулбарлах, дахин хийх, шилжүүлэх, худалдах, зөвшөөрлөөр ашиглуулах, өөрчлөх, санаа авах, олон нийтэд дахин гаргах, буцаах инженерчлэл хийх, аливаа веб сайт/систем рүү оруулах, өөрчлөх, нийтлэх, дамжуулах, олон нийтэд дэлгэх, хүрээлэх, холбоос хийх, түгээх болон бусад хэлбэрээр ашиглахыг хориглоно. Энэхүү Гэрээнд эсвэл тус Сайт дээр тусгагдсан аливаа мэдээллийг биднээс эсвэл тус Контентийг эсвэл тус Сайт дээр буй оюуны өмчийг өмчлөгч аливаа гуравдагч талаас урьдчилан зөвшөөрөл авалгүйгээр ашиглах аливаа эрх, зөвшөөрөл шууд эсвэл шууд бусаар олгосон гэж тайлбарлаж болохгүй.
12.4 Энэхүү Сайт нь зохиогчийн эрхээр хамгаалагдсан. Тус Сайтыг дахин хийх, хуулбарлах, худалдах, дамжуулан худалдах, арилжаалахыг хатуу хориглоно.
12.5 Энэхүү Гэрээнд зөвшөөрснөөс бусад аливаа хэлбэрээр Контентийг ашиглах нь тус Нөхцлийг зөрчсөн зөрчилд тооцогдох ба зохиогчийн эрх ба/эсвэл дизайны эрх ба/эсвэл патентийн зөрчилд тооцогдож болзошгүй. Та тус Контентийг аливаа хууль бус зорилгоор ашиглахгүй, бидний болон бусдын эрхийг зөрчихгүй байх нөхцлийг хүлээн зөвшөөрнө. Та тус Сайтыг бусад талууд ердийн байдлаар ашиглах (тус Сайтын захиргааны хэсгийг ашиглахыг оруулна)-д саад болохгүй (таны бүртгэлийг гуравдагч тал ашиглахыг зөвшөөрнө) гэдгийг хүлээн зөвшөөрнө.
13. ЦУЦЛАХ, ӨӨРЧЛӨХ
13.1 Та энэхүү Нөхцлийг дагаж мөрдөж байгаа эсэхийг бид өөрсдөө, аль ч цаг үед бие даан тогтооно. Тус Нөхцлийг зөрчсөн тохиолдолд таны тус Сайтыг хэсэгчлэн болон бүхэлд нь ашиглах хандах эрхийг хязгаарлахад хүрч болзошгүй.
13.2 Хэрэв бид таныг энэхүү Гэрээний дагуу хүлээсэн аливаа үүргээ биелүүлэхийг шаардаагүй бол, эсвэл бид таны эсрэг өөрсдийн эдлэх эрхийг хэрэгжүүлээгүй бол, эсвэл тухайн эрхийг цаг хугацаанд нь хэрэгжүүлээгүй бол энэ нь бид таны эсрэг ашиглаж болох өөрсдийн эрхээс татгалзсан гэсэн үг биш бөгөөд та эдгээр үүргийг биелүүлэх албагүй гэсэн утга илэрхийлэхгүй.
13.3 Бид энэ Сайтыг, эсвэл түүний аливаа хэсгийг танд эсвэл аливаа гуравдагч талд урьдчилан мэдэгдэлгүйгээр өөрчлөх эсвэл хаах эрхтэй.
14. АЛДАА, ЗАЛРУУЛГА
Бид энэхүү вэбсайт дээр үнэн зөв , мэдээ мэдээлэл оруулах чиглэлээр зохих хүчин чармайлт гаргаж ажилладаг ч тус вэбсайт нь алдаагүй ажиллана гэсэн баталгааг гаргахгүй. Өгөгдөл оруулахтай холбоотой алдаа гарах болон бусад техникийн асуудлуудын улмаас зарим тохиолдолд үнэн зөв бус мэдээлэл вэбсайт дээр гарч болно. Бид өөрсдийн сайт дээрх аливаа үнэн бодит бус мэдээлэл эсхүл бичилтийн алдаа үүн дотор бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ, бэлэн байдлын талаар гарсан аливаа алдааг залруулах эрхтэй. Бид тус сайтын ажиллагаа, мэдээлэл, бүтэц болон контентийг хэзээ ч сайжруулах, өөрчлөх эрхтэй. Хэрэв та үнэн зөв бус гэж үзэж буй мэдээ, мэдээлэл байх тохиолдолд Харилцагчийн Үйлчилгээний албатай холбогдоно уу.
15. ХОЛБООС
15.1 Бид гуравдагч талын вэбсайт эсхүл нөөц рүү хандах холбоосыг оруулж болно. Ийнхүү холбоос оруулсан нь тухайн холбоосоор дамжин хүрэх аливаа мэдээлэл, бүтээгдэхүүн эсхүл үйлчилгээг дэмжсэн утга илэрхийлэхгүй. Бид тус сайтад холбогдсон байж болох эсхүл тус сайтаар дамжин хүрэх боломжтой бусад вэбсайтууд болон Интернетийн аливаа хэсгийн агуулга, ажиллагааг хариуцахгүй. Энэхүү сайттай холбоотой вэбсайт дээр аливаа алдаа, зохисгүй мэдээ, мэдээлэл байвал бидэнд мэдэгдэнэ үү.
15.2 Та Хэрэглэгч байх үедээ нэг буюу түүнээс олон онлайн хэрэгслүүд, систем, програм (“Онлайн Хэрэгслүүд” гэх) ашиглан лавлагааны аянуудад оролцох эрхтэй байж болно. Танд таны гишүүнчлэлтэй холбогдуулан Онлайн Хэрэгслүүдийг ашиглах онцгой бус, бусдад шилжүүлэх боломжгүй, хязгаарлалттай зөвшөөрөл олгоно. Лавлагааны аянд оролцох, тэдгээрээс аливаа урамшуулал авахын тулд та энэхүү Гэрээ болон холбогдох аливаа Бодлого, Журмыг дагаж мөрдөх шаардлагатай. Лавлагааны аянтай холбоотой ашиглагдсан Онлайн Хэрэгслүүдийн бэлэн байдал, үнэн зөв байдалд Орифлэйм ямар нэг баталгаа гаргахгүй. Орифлэйм аливаа лавлагааны аян ба/эсхүл аливаа Онлайн Хэрэгслийг ямар нэг мэдэгдэлгүйгээр автоматаар шинэчлэх, сайжруулах, ерөнхий өөрчлөлт оруулах, хасах эрхтэй байна.
16. ГОМДОЛ ШИЙДВЭРЛЭЛТ БА МАРГААН
16.1 Орифлэймийн Гомдол Шийдвэрлэх журмыг Ёс Зүйн Дүрэмд тусгайлан заасан болно.
16.2. Та Орифлэймийн Харилцагчийн Үйлчилгээтэй холбогдож аливаа гомдол, санал, хүсэлтээ info@oriflame.mn хаягаар, эсхүл +9767515 9999 утсаар өгөх боломжтой. Хэрэв танд Орифлэймийн Харилцагчийн Үйлчилгээнээс өгсөн хариу хангалтгүй санагдвал та Шууд Борлуулалтын Холбооны ёс зүйн администраторт хандаж болно.
17. ХОЛБОГДОХ ХУУЛЬ, ШҮҮХ
Энэхүү Нөхцөл нь тус Улсын хуульд захирагдах ба тус Нөхцөлтэй холбоотой үүссэн аливаа маргааныг тус Улсын зохих шүүхээр шийдвэрлүүлнэ.
18. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
18.1. Таны имэйл хаяг руу дамжуулах зурвас, мэдэгдлийг шуудангийн серверийн администраторууд блоклох, эсвэл таны компьютер дээр суулгасан програм имэйлийг устгах, блоклох тохиолдолд Орифлэйм хариуцлага хүлээхгүй.
18.2. Орифлэйм нь тус Улсын хэмжээнд шууд борлуулалт хийхтэй холбоотой холбогдох хууль тогтоомж, Дэлхийн Шууд Худалдааны Холбооны ёс зүйн дүрэм (WFDSA Direct Selling Code of Ethics)-ийг дагаж мөрдөнө. Орифмлэйм нь өөрийн Брэнд Түншүүдийг Орифлэймийн Ёс Зүйн Дүрэм, Ёс Зүйн Хэм Хэмжээнд зааснаар хатуу дагаж мөрдөхийг шаардана.
18.3 Бид өөрсдийн гэрээгээр хүлээсэн эрх, үүргийг өөр байгууллага руу шилжүүлж болох ба энэ нь энэхүү Гэрээний дагуу хүлээсэн таны эрх, үүрэгт нөлөөлөхгүй.
18.4 Та энэхүү Гэрээний дагуу хүлээсэн өөрийн эрх, үүргийг зөвхөн бид бичгээр зөвшөөрсөн тохиолдолд бусад этгээд рүү дамжуулж болно. Хэрэв та Бүтээгдэхүүнийг бэлэг болгон худалдан авсан бол та 7-р заалтад заасан манай баталгааг тухайн бэлгийн хүлээн авагч руу бидний зөвшөөрлийг авалгүйгээр шилжүүлж болно.
18.5 Бүх гэрээг бид тантай байгуулна. Бусад аливаа этгээд гэрээний аливаа нөхцлийг шаардах эрхгүй. Гэхдээ та Бүтээгдэхүүнийг хэн нэг хүнд бэлэглэсэн тохиолдолд хүлээн авагч нь 7-р заалтад заасан манай баталгааны үр дүнг мөн эдлэх боловч энэхүү Гэрээнд аливаа өөрчлөлт оруулах, цуцлах тохиолдолд бидэнд болон танд тэрхүү бэлэг хүлээн авагчийн зөвшөөрөл шаардлагагүй.
18.6. Хэрэв энэхүү Гэрээний аливаа зүйл заалт хууль бус, хүчингүй эсвэл бусад аливаа шалтгаанаар хэрэгжих боломжгүй болсон тохиолдолд тус зүйл заалт хүчингүй болсон нь тус Гэрээний бусад зүйл заалтын хүчинтэй байдалд нөлөөлөхгүй.
18.7. Орифлэйм энд дурдсан аливаа зүйл заалтын хэрэгжилтийг хангаагүй нь тус зүйл заалтыг хэрэгжүүлэх эрхээс татгалзсан гэсэн утга илэрхийлэхгүй.
18.8. Хэрэв та өөрөөр шийдвэрлээгүй бол бид танд сануулга, мэдэгдэл, имэйл, шуудан илгээж тантай харилцана. Та биднээс маркетингийн мэдээ мэдээлэл авах хэлбэрээ өөрийн хэрэглэгчийн тохиргоо хэсэг рүү нэвтрэх замаар хэзээ ч өөрчлөх боломжтой. Энэхүү Нөхцлийг хүлээн зөвшөөрснөөр та Орифлэйм тан руу таны гэрээ ба/эсвэл таны худалдан авах захиалгатай холбоотой аливаа мэдээлэл/харилцааг цаасаар биш бусад хэлбэрээр (жишээлбэл имэйл эсвэл танд зориулан хаяглагдсан, цаашид урт хугацаанд мэдээллийг хадгалах, шалгах боломж олгох, тухайн мэдээллийг өөрчлөлгүйгээр дахин гаргах боломжийг танд олгох хэлбэрээр) танд ирүүлэхийг хүлээн зөвшөөрнө.
18.9. Энэхүү Гэрээний дагуу, бүртгэлтэй яаралтай эсвэл нэгдүгээр зэрэглэлийн шуудангаар энэхүү Гэрээнд заасан талын хаяг руу, эсвэл нэг талаас нөгөө тал руу бичгээр мэдэгдсэн бусад хаяг руу аливаа мэдэгдэл хүргэгдсэнээр мэдэгдлийн хугацаа нь (i) яаралтай шуудангаар хүргэгдсэн тохиолдолд тус мэдэгдлийг шууданг өгсөн өдрөөр (ii) хэрэв нэгдүгээр зэрэглэлийн шуудангаар мэдэгдэл хүргүүлсэн тохиолдолд тус мэдэгдлийг шууданд өгсөн өдрөөс хойш ажлын 2 өдрийн хойноос тооцогдож эхлэнэ. Хэрэв мэдэгдлийг бусад хэлбэрээр хүргүүлсэн тохиолдолд тус мэдэгдлийг нөгөө тал хүлээж авсан өдрөөс мэдэгдлийн хугацааг тоолж эхлэнэ. Энэ нь 9-р заалтын дагуу бидэнд буцаалтын талаар мэдэгдэх хугацаанд үйлчлэхгүй бөгөөд буцаалтын хугацаа нь таны зүгээс бидэнд Бүтээгдэхүүнийг буцаах хүсэлтэй байгааг мэдэгдсэн өдрөөс тооцогдож эхлэнэ.
18.10. Орифлэйм Монгол ХХК-ийн холбогдох мэдээллийг доор оруулав.
Нэр: Орифлэйм Монгол ХХК
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар 14241, Сүхбаатар дүүрэг, Олимпийн гудамж, Шангри-Ла оффис, #1103-1105 тоот
Имэйл: info@oriflame.mn
НӨАТ төлөгчийн регистрийн дугаар: 2700395
19. ХОЛБОО БАРИХ
Хэрэв танд тус Сайт эсвэл энэхүү Гэрээний талаар хэлэх шаардлагатай зүйл байвал бидэнтэй info@oriflame.mn хаягаар холбогдоно уу. Бид таны асуудлыг шийдвэрлэж, засаж залруулах талаар боломжит бүх арга хэмжээг авах болно.
Сүүлд шинэчилсэн огноо: 2024 оны 1-р сарын 30