ТҮВШИН АХИХ, ТҮВШИН БУУРАХ БА ДАХИН БҮРТГҮҮЛЭХ ЖУРАМ
ХЭРЭГЛЭГЧ
- Хэрэглэгчийн бүртгэл бүртгүүлсэн/түвшин буурсан огнооноос хойш эсвэл сүүлийн захиалга байршуулсан огнооноос хойш (аль үйлдэл хамгийн сүүлд болсноос хамаарч) хуанлийн 3 жилийн хугацаанд Oriflame-ийн системд идэвхтэй байна.
- Хэрэглэгч 6 сарын туршид идэвхгүй байсан эсвэл адил хугацаанд нэг ч захиалга байршуулаагүй бол, өөрийн нэр, мэйл хаяг болон гар утасны дугаараараа шинэ Спонсорын доор дахин бүртгүүлэх боломжтой ба ингэхдээ өмнөх бүртгэлийн дугаар, захиалга түүх зэрэг мэдээллээ сэргээх боломжтой.
Энэ тохиолдолд өмнөх бүртгэл (Заалт 1-д заасны дагуу идэвхтэй байгаа бүртгэл) устаж, доод эгнээний брэнд түншүүд нь спонсорын анхдагч эгнээнд хадгалагдаж үлдэнэ.
- Хэрэглэгч хүссэн үедээ Oriflame-ийн цахим хуудсанд заасан бүртгэлийн хураамжийг төлж Брэнд Түнш боло боломжтой.
- Брэнд Түнш болох хүсэлтийг гаргасан даруй бүртгэлийн төлбөр таны сагсанд нэмэгдэх бөгөөд төлбөр төлөгдсөний дараа таны хүсэлт идэвхэжнэ. Брэнд Түншийн Гэрээгээр эдлэх аливаа давуу талууд тухайн захиалгатай хамт идэвхэжнэ.
БРЭНД ТҮНШ
- Жилийн бүртгэлийн хураамжийг Oriflame-ийн цахим хуудсанд заасан хэмжээгээр (бүртгүүлсэн даруй болон жил бүр бүртгүүлсэн өдөр) авна. Уг төлбөрийг эхний худалдан авалтаар нэхэмжилнэ.
- Дараах нөхцөлд Брэнд Түншийн гишүүнчлэлийн хугацаа автоматаар дуусгавар болно: (i) Брэнд Түншийн Гэрээний нөхцөлүүдийн дагуу бүртгэлийг шинэчлээгүй нөхцөлд бүртгүүлсэн өдрөөр; эсхүл (ii) Брэнд Түнш дараалсан 12 сарын хугацаанд нэг ч захиалга байршуулаагүй нөхцөлд.
- Брэнд Түнш нь гишүүнчлэлээ шинэчлээгүй бол Брэнд Түншийн Гэрээ нь автоматаар цуцлагдах ч, тэрээр Онлайн Хэрэглэгч ба Гишүүдийн нөхцөлүүд, Онлайн Хэрэглэгч ба Гишүүдийн Нууцлалын Журмын дагуу Oriflame-ийн Гишүүн хэвээр үлдэх бөгөөд энэ нөхцөлд Oriflame-ийн бүтээгдэхүүнүүдийг худалдан авах эрхтэй байна. Түүнчлэн, түүний доод эгнээний Брэнд түншүүд спонсорын нэгдүгээр эгнээнд хэвээр үлдэнэ.