Улирлын чанартай материал
Үндсэн

2024 оны зун наран шарлагын газар руу авч явах топ 5 зүйлсийн жагсаалт!

Published: 2024.03.25 | Author: Molly Bladskog

Зуны урин дулаан цаг ирж байгаа энэ үед биднийг халуун салхи болон уртасгасан өдрөөр угтдаг. Та амралтаа хэдийд ч төлөвлөсөн байсан далайн эрэг дээр цөөн гэлтгүй хоног өнгөрүүлэх нь гарцаагүй байх. Цэлмэг хөх тэнгэрийг угтан далайн эрэг дээр амрахад хэрэгтэй бүх зүйдсээ бүрэн бэлдэх нь нэн чухал юм. Нарны малгай, нарны шилнээс эхлээд далайн эргийн адал явдалд зориулсан гоёмсог нүүр будалтын бүтээгдэхүүнүүд хүртэл танд хэрэгтэй топ-5 бүтээгдэхүүн үзэсгэлэнтэй бөгөөд хамгаалагдсан мэдрэмж бэлэглэнэ. Зуны шинэлэг бүтээгдэхүүнүүдтэй танилцахгүйгээр цүнхээ бүү баглаарай!

Үзэх

1. Наран шарлагын газар руу авч явах цүнх

Зуны амралт зугаалгыг багтаамж сайтай цүнхгүйгээр төсөөлшгүй. Загварлаг байдлыг хэрэглээтэй байдалтай хослуулсан манай цүнхэнд танд хэрэгтэй бүхэн багтана. Чамин хэрнээ хэрэглээтэй цүнх амралтыг тань улам тухтай болгоно.

Үзэх

2. Нарны шил

Нарны шил нь нүдийг нарнаас хамгаалахаас гадна дэгжин харагдуулах загварлаг аксессуар билээ. Таны хэв маяг, онцлогт тохирсон хэлбэрийг сонгоорой. Манай ретро загварын орчин үеийн нарны шил нарлаг өдрүүдэд таныг хамгийн дэгжин харагдуулна.

3. Том хэмжээтэй усны сав

Нарлаг халуун өдрүүдэд загварлаг, том хэмжээтэй усны сав таны хамгийн сайн найз болно. Усны сав нь таны усны хэрэгцээг өдрийн туршид хангахаас гадна загварлаг аксессуар болж өгдөг. Анхаарал татам загвар, 2 литрийн багтаамжтай энэхүү сав нь нь таныг сэргэг ба загварлаг байлгах гайхалтай аксессуар юм.

4. Анхаарал татам нүүр будалт

THE ONE хамгийн сүүлийн үеийн бүтээгдэхүүнүүдтэй хаана ч явсан анхаарлын төвд байгаарай. Толин гялбаатай хумсны будгаас хацар өнгөлөгч-хэлбэржүүлэгч хүртэл, Colour Unlimited Ultra Fix дээд зэргийн тогтоцтой "мат" уруулын будгаас гялбаатай шингэн зовхины будаг хүртэл өнгө тус бүр нь далайн эрэг дээрх жаргаж буй нарны туяаны тусгал адил төрхийг тань улам үзэсгэлэнтэй болгоно.

5. Хумс арчилгааны иж бүрдэл

Энэхүү зайлшгүй хэрэгтэй иж бүрдэээр хөлөө толигор, булбарай зөөлөн болгоорой. Хөлийн хуурай болон хумс арчилгааны иж бүрдэл бүхий педикюрийн цуглуулгатай та зуны гоёмсог шаахайгаа өмсөхөд хэзээд бэлэн байх болно.
Наран шарлагын газарт хамгийн хэрэгтэй гол бүтээгдэхүүнүүд, нүүр будалтын, гоо сайхны өнгөлөг хэрэгслүүдтэй зуны улирал руу шумбан оръё. Мөч бүр загварлаг байгаарай. Нар мандахаас нар жар хүртэл аз жаргал, адал явдал мэдрээрэй.
бүтээгдэхүүн худалдаж авах

Урам зоригийн хэсэг

Other categories