Үнэртэн
Үндсэн

Таны ордод ямар үнэртэн зохих вэ?

Published: 2024.01.19 | Author: Valeria Solonari

Лангуун дээрх ердийн үнэртнүүдийг мартаарай – огторгуйн оршихуйтай тань зохицох үнэртнээ олохын тул оддоос чиглэл аваарай. Бид үнэртний ордуудын нууцыг тайлсан бөгөөд яг таныг төрөх тэр цаг мөчид төгс тохирох үнэртнүүдийг олж доорх хэсэгт танилцуулж байна.

Дэлгэрэнгүй

Хонины орд (03.21-04.19)

Хүчирхэг хүсэл зоригтой, эрч хүчтэй Хонины ордныхонтой танилцаарай. Гал мэт дүрэлзсэн зан чанар, хүсэл тэмүүлэлтэй тэдэнд зүрхэндээ халуухан хув болон ванил агуулсан гүн аялгуутай үнэртэн зохино. Олибанумын аялгуутай So Fever Ecstatic үнэртэн нь таны доторх галыг дүрэлзүүлж таны дотоод эрч хүчний төгс тусгал нь болно.

Үхрийн орд (04.20 – 05.20)

Өгөөмөр, үнэнч, тэвчээртэй зан чанараараа танигдсан Үхрийн ордныхон тууштай, найдвартай найз байж чаддаг. Тансаг бүхнийг сонгож чаддаг, хувь хүний хувьд өндөр мэдрэмжтэй танд Amber Elixir үнэрт ус төгс зохино. Тус үнэртний хувын дулаан аялгууд нь таны ордны газрын элементийг зөөлөн өнгө аясаар халамжилна.

Дэлгэрэнгүй

Ихрийн орд (05.21 – 06.20)

Ихрийн ордныхон урьдчилан тооцоолох аргагүй хүмүүс байдаг! Гэвч Буд гарагийн онцлог зан чанар нь бусдын хайрыг татам хязгааргүй дур булаам байдлыг бий болгодог. Хөгжилтэй, дэггүй ихрийн ордныхон Wake Up Feel Good үнэртнээс өөрийгөө олох болно.

Үзэх

Мэлхийн орд (06.21 – 07.22)

Сарны эрхшээлд байдаг Мэлхийн ордныхон ганцаараа байх дуртай ч хамгийн үнэнч найз байж бас чаддаг. Хөнгөн үнэртнийг илүүд үздэг тэдэнд ялдам зөөлөн Volare Forever үнэрт ус төгс тохирно. Тус үнэртний цагаан сарнай болон нарлаг цэцэгсийн зөөлөн холимог нь таныг хайр дүүрэн зөөлөн аурагаар бүчнэ.

Арслангийн орд (07.23 – 08.22)

Өөрийн гэсэн үзэл бодолдоо хатуу зогсдог Арслангийн ордныхон үргэлж тэргүүлэгч байж маргаан үүсэхээс хэзээ ч эмээдэггүй зоримог чанартай. Харин ийнхүү зан чанарын цаана хайр дүүрэн, өгөөмөр хүмүүс нуугдаж байдаг. All or Nothing Amplified үнэртэн Арслангийн ордныхонд төгс тохирно. Тансаг булцуут цэцэг ба зоримог улаан өнгийн цагаан гаатай тус үнэртэн нь та хаана ч байсан өрөө тасалгааг тансаг үнэрээр дүүргэж мартагдашгүй сэтгэгдэл үлдээнэ.

Охины орд (08.23 – 09.22)

Охины ордныхон бол бүх зүйлээс төгс төгөлдрийг эрэлхийлэгчид юм. Дүн шинжилгээ хийх ба ажиглах чадвар өндөртэй тэд бусдад маш найдвартай хөтөч болж чаддаг. Таны ухаалаг зан араншин нь орчин цагийн эмэгтэйн мөн чанар болон хязгааргүй хүч чадлын бэлгэ тэмдэг мэлрэг грандифлорум зүрхэн аялгуутай Infinita үнэртэнтэй төгс нийцнэ.

Жинлүүрийн орд (09.23 – 10.22)

Аливаа юманд тэнцвэртэй ханддаг энэ ордныхныг зүгээр ч нэг жинлүүрээр илэрхийлдэггүй билээ. Сугар гарагийн эрхшээлд байдаг жинлүүрийн орд нь амьдралын бүх талбарт үргэлж гоо зүйг эрэлхийлдэг. Залуу нероли жүрж, баяр хөөртэй цээнэ ба нарийн мэдрэмжит булцуут цэцгийн аялгуудын төгс нийцэлтэй Miss Giordani Floral үнэртэн энэ ордныхонд гайхалтай зохино. Тус цоморлог нь таны хэв маягийг төгс илэрхийлж хаа ч явсан дэлбээлж буй цэцэгисйн анхилам үнэрийг үлдээнэ.

Хилэнцийн орд (10.23 – 11.21)

Зоригтой, итгэл даах чадвартай Хилэнцийн ордныхон маш шийдэмгий (бас зөрүүд!) байдаг. Нууцыг хадгалж чаддаг, гаднаа маш тайван харагддаг тэд дотроо халуухан зан чанарыг нууж байдаг. Eclat Nuit үнэрт усны гүн пачулигаар хүрээлүүлсэн татгалзахын аргагүй таатай үнэртэй мэлрэг цэцэг нь таны бусдаас онцгой хувь хүний зан чанарыг төгс илэрхийлнэ.

Нумын орд (11.22 – 12.21)

Адал явдалд дуртай, эрч хүчтэй энэ ордныхонд Greater үнэртэй ус ямар ч эргэлзээгүй тохирно. Аз хийморьтой Бархасбадь гарагийн эрхшээлд байдаг Нумын ордныхон шинийг эрэлхийлэх эцэс төгсгөлгүй хүсэл эрмэлзэлтэй үргэлж эерэг байдаг хүмүүс юм. Цэцэгсийн аялгуудтай Greater үнэртэн бол яг л тэдэнтэй адил эерэг мэдрэмжүүдийг сэргээж өдөр бүр урмаар тэтгэх аураг мэдрүүлнэ.

Матрын орд (12.22 – 01.19)

Уламжлалт бүхнийг эрхэмлэгч Матрын ордныхон үргэлж эрх чөлөөтэй, өндөр стандартыг тогтоогч хүмүүс байдаг. Тиймээс тэдэнд цаг хугацааг үл хамаарах хэмжээлшгүй чанартай Giordani Gold Good as Gold үнэрт ус шиг тэдэнд тохирох үнэртэн бий гэж үү? Ааглаг гүргэм цэцэгтэй холилдсон жүржийн модны цэцэг нь матрын ордныхны өөртөө итгэлтэй, бардам зан чанарыг төгс илэрхийлнэ.

Хумхын орд (01.20 – 02.18)

Чин үнэнийг үргэлж эрхэмлэгч Загасны ордныхон оюун ухаан ба бие даасан байдлаараа онцгой. Цог жавхаатай, дур булаам, уриалагхан зан араншинтай тэдэнд Nordic Water үнэрт ус гайхалтай тохирно. Нимбэгийн охь ба мэлрэг цэцгийн сэтгэл сэргэм үнэр нь Nordic Water хэмнэлтэй холилдож арьсанд тань далайн цэнгэг ус хүрсэн мэт мэдрэмж төрүүлнэ.

Загасны орд (02.19 – 03.20)

Загасны ордныхон гоо зүйтэй, тайван орчинд жинхэнэ тайтгарлыг мэдэрдэг. Та мэдрэмжүүдээ чөлөөтэй илэрхийлдэг ба заримдаа энэ нь таныг гэнэн мэт харагдуулдаг. Joyce Turquoise үнэртэй усны эв нэгдэл, урам зоригоор тэтгэгч аялгуу нь усны цагаан цэцгийн тайван хэмнэлтэй холилдож уран бүтээлч сэтгэлгээтэй загасны ордныхны мөн чанарыг илэрхийлдэг.
бүтээгдэхүүн худалдаж авах
So Fever Ecstatic Her үнэрт ус
(13)
So Fever

So Fever Ecstatic Her үнэрт ус

ТӨГ 65,500

ТӨГ 126,000

Урам зоригийн хэсэг

5 төрлийн эмэгтэйлэг, цэцгийн аялгуу ба тэдний түүх
Үнэртэн
5 төрлийн эмэгтэйлэг, цэцгийн аялгуу ба тэдний түүх

Чамин бөгөөд цог жавхаатай, ялдам ба дулаан, нарийн мэдрэмжтэй ба халуухан – эмэгтэй бүр зөвхөн өөртөө онцгой эмэгтэйлэг чанарын цоморлогтой байдаг.

Read now

Other categories

Гоо сайхны сургууль
Гоо сайхны сургууль