Үнэртэн
Үндсэн

Түрхсэн даруй таныг зунд аваачих үнэртнүүд

Published: 2024.05.23 | Author: Oriflame

Зарим үнэртнүүд зуныг цацруулдаг: цэцэгсийн талбай, далайн салхи, наранд борлосон арьс. Зун дуусахаас өмнө дуртай үнэртнээ сонгоод зуны дулаан өдрүүдийг дахин нэг мэдрэхэд бэлдээрэй.

Амралт, тэмдэглэлт үйл явдлууд, юу ч хийхгүй зүгээр л амрах. Зуны улирал урт бөгөөд аз жаргалтай мөчүүдээр дүүрэн байдаг. Харин энэ мөчүүдийг зөв сонгосон үнэртэн улам таатай болгоно. Чихэрлэг үнэрээс сэтгэл сэргэм давслаг үнэр хүртэл зуны нарлаг үнэртнүүдийг гайхамшигтай ертөнцөөр аялцгаая.

Нарны туяа адил үнэртдэг үнэртнүүд

Цэлмэг тэнгэр адил тод, нарны туяа адил дулаан, амтат коктэйл адил сэтгэл сэргэм - энэ бүгд нэг үнэртэнд нэгдсэн гээд төсөөлөөд үзээрэй. Нарны туяа адил сэтгэл сэргэм үнэртэй нарлаг үнэртнүүд залуу насыг санагдуулж өөрийн эрхгүй инээмсэглэх хүсэл төрүүлнэ. Infinita My Sunshine үнэрт усыг үнэртэж үзэхэд л бидний ярьж буй нарлаг үнэрийг та мэдрэх болно.
Infinita My Sunshine үнэрт усны сэтгэл сэргээх эмэгтэйлэг үнэртэн нь өөдрөг мэдрэмжийг цацруулна. Бергамот ба бэрсүүт жүржийн цитрусийн тод үнэр нь үхрийн нүдний булцууны чихэрлэг хэмнэлтэй холилдон үнэртэнэ. Нарны туяаг шингээсэн мэлрэг цэцэг, халуун орны франжипани цэцэг, зандан модны сүүн аялгууд ба давсны дэд өнгөнүүд энэхүү гайхамшигтай үнэртэнд нэгджээ.

Далайг санагдуулам цэнгэг үнэртэн

Амралт зугаалга таны хувьд байгальд гарах гэсэн утгыг агуулдаг бол цэнгэг үнэртнүүд танд байгалийг дээд зэргээр санагдуулна. Цэнгэг үнэртнээс хөрс ба далай хоёул үнэртдэг. Эдгээр үнэртнүүд нь эрдэс бодис, хөвд ба модны аялгуудаас бүрддэг. Харин дээд аялгууд нь ногоо өвс ургамал эсвэл цитрусээс бүрддэг. Жишээлбэл 'Nordic Waters Infinite Blue Eau De Perfume' сэтгэл сэргээх үнэртэн дэх лийрийн аялгуу нь диваажинд очсон мэт мэдрэмж төрүүлдэг.
'Nordic Waters Infinite Blue үнэртний найрлага дахь далайн нэгдлүүд танд далайн гүний нууцлаг ертөнцийг мэдрүүлнэ. Лийр ба нэрсний дээд аялгууд нь шүүдэр адил цэнгэг ногоон аялгуудтай нэгдэж гайхалтай сэргээлтийг бэлэглэнэ. Далайн гүний гэрэл цацруулсан хэмнэл нь таны өмнө үл мэдэгдэх оньсого адил ертөнцийн үүд хаалгыг нээх болно. Түүнчлэн сарнай ба бадамлянхуа цэцгийн тэсрэлт адил аялгууд, эрдсийн нууцлаг хэмнэл нь хуш модтой нэгдэж өвөрмөц зохиомжийг бий болгоно. Энэ бол байгалийг сэтгэл зүрхэндээ мэдрэхийг хүссэн үед төгс тохирох үнэртэн юм.

Зуны цэцэрлэгт таныг умбуулах цэцэгсийн үнэртэн

Цэцэг нь хүн бүрийн хувьд хамгийн дуртай үнэрийн нэг бөгөөд, ургаммлын сэргэг үнэрийг нэмснээр гайхалтай байдлыг илэрхийлнэ. Цитрусын нероли, бүлээн мэлрэг цэцэг, тансаг булцууны дур булаам ноотуудыг анхаарч үзээрэй - тэдгээр нь бүгд сэтгэл татам үнэрийг мэдрэхэд хувь нэмэр оруулдаг.Энэ зун "Miss Giordani Floral Eau de Parfum"-ийн гайхамшигт ертөнцөд шумбаарай.
Нүдээ аниад, цэцэгсийн мэдрэмжинд автаарай. 'Miss Giordani Floral Eau de Parfum' нь цэцэглэж буй цэцгийн мөн чанарыг шингээсэн дэгжин бөгөөд эрч хүчтэй үнэр юм. Энэ нь мандарины анхилуун шинэлэг байдлаас эхэлж, цэцэглэж буй нероли цэцгийн баглаагаар таныг бүрхэж, эрч хүч өгөх цагаан гаа нь халуун ногоо мэт мэдрэмж нэмдэг.Иланг-илангийн суурь ноотууд нь нарийн модлог болон ванилийн өнгөнүүдтэй нийлж, дулаахан, удаан үргэлжилсэн өнгөлгөөг танд үлдээх бөгөөд энэ нь таныг цагаан цэцэг, анхилуун үнэрт неролигаар дүүрэн зуны цэцэрлэгт хүргэх үнэртэй.

Бүтээгдэхүүн

Урам зоригийн хэсэг

Other categories