Гэрэлтүүлэгч шингэн vs хуурай

Гэрэлтүүлэгчийн шингэн бүтэц нь өдрийн будалтад тохиромжтой. Энэ нь суурь шингэн энгэсэг дээр төгс "сууж өгдөг" бөгөөд яг л хоёр дахь арьс адил нөлөө үзүүлдэг. Тослогжих хандлагатай арьсанд харин тогтоц муутай байх бөгөөд харин хуурай арьстай хүмүүст төгс тохиромжтой байдаг. Хуурай бүтэц нь үдшийн эсвэл тод будалт хийхэд тохиромжтой. Гэрэл зураг, видео зураг авалтын хувьд хосолсон сонголтыг хийх нь хамгийн сайн арга юм - шингэн дээр хуурай бүтэцтэйг давхарлаж болдог.

Гэрэлтүүлэгч нь зөвхөн нүүрэн дээр төдийгүй биеийн бүх хэсгийг (товгор хэсгүүдийг) төгс тодотгоход тусалдаг. Жишээлбэл, шингэн гэрэлтүүлэгчийн тусламжтайгаар та эгэмний яс болон шилбэ зэргийг тодруулж болно. Зуны улиралд гялалзсан хөл нь маш гоё харагдах болно. 

Лайфхак: та шингэн гэрэлтүүлэгчээс нэг дуслыг өө дарагчтай хольж, нүднийхээ доор түрхэж, сэргэг төрхтэй харагдуулах боломжтой.

Шингэн гэрэлтүүлэгчийг ямар ч шингэн бүтэцтэй хольж, тэр дундаа серум, тос, суурь шингэн энгэсэг, бүр өө дарагчтай ч хольж, арьсыг гэрэлтсэн харагдуулж болдог. Хамгийн гол нь ердөө хэдхэн дуслыг л нэмэх хэрэгтэйг бүү мартаарай. Эс бөгөөс тослог гялалзсан арьсны үр нөлөөг бий болгох эрсдэлтэй.