Зуны будалт: хамгийн зоримог бүсгүйчүүдэд зориулсан нүдний хүрээ + нэг бүтээгдэхүүнээр будалт хийх заавар видео

OnColour бол тод өнгө, ая тухтай байдал, орчин үеийн загварлаг байдлын илэрхийлэл юм. Хэд хэдэн асуудлыг нэг дор шийддэг эсвэл хэд хэдэн бүтээгдэхүүнийг нэг дор орлуулдаг гайхалтай нүүр будалтын хэрэгслээс илүү загварлаг зүйл бий гэж үү? Шинэ OnColour 1-д-3 олон үйлдэлт харандаа нь яг л ийм будаг: энэ нь таны уруулын будаг, хацар өнгөлөгч ба зовхины будгийг орлож чадна.

Юун түрүүнд энэ харандаа нь маш зөөлөн тосон найрлагатай - энэ нь арьсыг зуралгүйгээр төгс уусаж түрхэгддэг. Энэ нь маш чухал гэдэгтэй санал нийлж байгаа биздээ. Дараа нь мэдээжийн хэрэг, өнгө! Халуун орны жимсний 4 шүүслэг өнгө нь тод зоримог будалтад төдийгүй, орчин үеийн моно будалтад ч тохиромжтой - нүд, уруул, хацрыг нэг өнгөөр будна гэсэн үг. Энэ нь төгс зохицсон, сэргэг төрхийг бүрдүүлж өгнө. Туршаад үзээрэй!

Нүдний хүрээг зурахдаа сонгодог аргаар болон хамгийн стандарт бус хэлбэрээр гүйцэтгэж болно. Давхар өнгийн хүрээ, уусгалттай нум, богино зураас, тасарсан шугам, долгион, доод зовхины нум зэрэг - бид ердийн сонголтоос бага зэрэг холдож, өнгөний туршилт хийхийг санал болгож байна. Төсөөллөө бүү хязгаарла!

Ингээд зурцгаая!

Эхлээд зовхины арьсыг бэлтгэх хэрэгтэй. Өнгөт хүрээ зурж байгаа үед нүдний праймер эсвэл өө дарагчийг заавал түрхэхийг анхаараарай. Нэгдүгээрт, харандаа хэрэглэх үед илүү хялбар байх болно, хоёрдугаарт, энэ нь хүрээний нумыг зовхинд уусаж арилахаас сэргийлж, зуны халуун цаг агаарт тогтоцтой байлгах болно.

1.  Зөөлөн Амтат гуа өнгийн будалт

Нүдний хүрээтэй хослуулсан ягаан өнгөөр тодотгосон, жишээлбэл хацар өнгөлөгчөөр, арьс нь царайг илүү сэргэг, арчилгаатай, яг л дотроосоо гэрэлтэж буй мэт харагддаг. Нүдний ийм хүрээ гаргахын тулд сормуус ургалтын шугамын дагуу нарийхан хүрээ зурж, нүдний гадна булан руу хүрээг бага зэрэг өргөсгөх хэрэгтэй. Дараа нь ижил гузайлтаар дээгүүр давтаж зураарай. Үзүүрүүдийг холбоод, чамархайн хэсэг рүү чиглүүлнэ. Нүдний дотоод буланг өөрийн хүслээр тодруулж болно.  

2.  Ягаан Личи өнгийн будалт

Ийм өнгийн нүдний хүрээ нь хамгийн энгийн, нюд байгалийн будалтыг ч содон бас сонирхолтой болгож чадна. Дээд зовхийг хүрээлсэн «сүүлтэй» нарийн шугам нь нүдийг өргөж, том харагдуулах нөлөө үзүүлнэ. Өөрөөр хэлбэл нүдийг төгс бүйлсний хэлбэртэй ойртуулж, харцыг илүү нээлттэй харагдуулдаг. Цэгээ зурахдаа ямар ч хэмжээтэй байж болох бөгөөд дээд, доод аль ч зовхинд тавих боломжтой. Олон янзаар туршаарай!  

3.  Шүрэн Папайяа  өнгийн будалт

Тод өнгө биш үү? Содон сонирхолтой хэлбэрийг гаргаарай. Энэ өнгөөр ийм л будалт төгс болно! Дунд зэргийн өргөнтэй хүрээг сормуусны шугамын дээш зурж, дотоод буланг хамар руу, гадна талыг нь чамархай руу чиглүүлнэ. Үзүүр хэсгийг нарийхан, хурц болгохын тулд харандаагаа сайтар үзүүрлэх эсвэл нарийхан багс ашиглах хэрэгтэй. Яг энэ хүрээгээ хөдөлгөөнгүй зовхин дээрээ давтан зураарай.

4. Шаргал Гуава өнгийн будалт

Энэ өнгөөр нүдний хүрээгээ зураад зогсохгүй, түүнчлэн нүдний хөнгөн смоки будалт ч хийх боломжтой. Ийм будалт нь давхраатай, нээлттэй харцтай нүдэнд илүү сайхан зохино. Зовхины дээд давхраанаас хэтрүүлэлгүй цэвэрхэн будаад, доод сормуусны шугамын дагуу хүрээлээрэй. Үзүүр хэсгүүд нь нэг чигт байх ёстойг анхаараарай!

Моно будалт гэж юу вэ?

Өмнө дурьдсанчлан, моно будалт нь нэг бүтээгдэхүүнээр нүүрний хэд хэдэн хэсгүүдийг будахыг хэлнэ. Шинэлэг бас загварлаг! Мөн манай тохиолдолд уруул, нүд, хацарт зориулсан OnColour 1-д-3 олон үйлдэлт харандаа ашиглах болно.

Ингээд, мономейк бүтээх видеог үзээрэй:

Лайфхаки:

   • Ягаан болон шүрэн өнгөнүүд нь будалтыг романтик аястай болгодог.

   •  Хүрэн төрлийн өнгөнүүд нь арьсаа наранд борлуулсан мэт туяа бэлэглэж, дүр төрхийг тачаангуй харагдуулдаг. 

   •  Будгийг түрхэх техник ч бас олон янз байж болно. Будгаа түрхээд хөнгөн уусгах, эсвэл тодорхой шугамын дагуу жигд хэлбэр гаргаж будаж болно

   •  Нүүрний будаг түрхэх техникийг мөн хослуулж болно. Жишээлбэл, бичлэг дээр бид уруул ба хацрын будгийг тарааж уусгаж байгаа бол, нүдний будалтыг жигд тэгш шугамаар гүйцэтгэсэн. Тиймээс ч моделийн дүр төрх маань төгс зохицолтой харагдаж байна.

Ямар өнгө сонгохоо мэдэхгүй байна уу? Бид ч мөн адил, учир нь бүх өнгөнүүд маань олон талт универсал бөгөөд өдөр тутмын дурын будалтад гайхалтай зохицдог. Тийм ч учраас бүгдийг нь туршиж үзэхийг санал болгож байна. Энэ улирлын бьюти-трендүүдийн нэг бол тод өнгөлөг будалт шүү дээ.  OnColour-той хамт тод өнгөлөг байгаарай!