Шинжлэх ухаанар батлагдсан: NovAge эрэгтэй сахлын бүтээгдэхүүн

Жинхэнэ эрчүүдэд зориулсан давуу тал, бясалгал, зан үйл. Хусах нь үс засалт хийх ердийн үеэс илүү юм. Oriflame нь NovAge эрэгтэй цувралд шинэ ая тухтай сахлын технологийг танилцуулж байна. Арьс, өтгөн, сахал зэргийг төгс гөлгөр - Өөртөө үнэнч бай эсвэл шинэ NovAge Men хэрэгслийн тусламжтайгаар хэв маягаа амархан өөрчилж болно.

 

Ironman талбарт өөрийгөө сорихыг хэзээнээс шийдсэн бэ?

Амьдралын нэг тодорхой мөчлөгт би боломжгүй зүйл хийхийг хүссэн. Би хэзээ ч спортоор хичээллэж байгаагүй тул сонголт маань Ironman дээр тогтсон юм. Би огт сэлж чаддаггүй байсан. Балчир наснаасаа дугуй уналгүй 20 жил болсон. Гүйхийг хичээсэн ч гэрийнхээ ойролцоо 2 километр гүйхэд л хангалттай санагдаж байв. Энэ гүйлтээс яг гурван жилийн дараа Ironman санаа төрсөн юм.

Хамгийн хүнд зүйл нь – 30 насандаа сэлж сурах явдал. Энэ нь яг л нисэж сурахтай адил. Амьдралын минь эхний 30 жил ус намайг ёроол руу татдаг байсан бол – одоо би усыг залуурдах хэрэгтэй болсон. Одоо хүлээстэй гартай ч усан дээр тогтож, хөдөлж чаддаг болсон. Үнэхээр догь!

Эхлэх бэлтгэлээ амьдралынхаа өдөр тутмын хэв маягтай хэрхэн зохицуулж чадсан бэ?

Чадаагүй, ерөнхийдөө бусад зүйлст огт цаг хугацаа гараагүй. Долоо хоногт зургаан удаа хэдэн цагийн турш үргэлжлэх бэлтгэлтэй, усны хувцас, дугуй. Энэ маш их ачаалал юм. Энэ бүгдийг тэвчсэн эхнэртээ маш их талархаж байна: энэ нь ганц миний Ironman бус бас түүнийх мөн. 

Та эхэлсэн өдрөө санаж байна уу?

Би живэхээс маш их айж байсан. Учир нь цаг агаар халуун байсан тул биднийг усны хувцсаа тайлахыг хүссэн юм. Усны хувцасгүйгээр нууранд сэлэх маш хүнд, цэвэр ус тогтоодоггүй шүү дээ. Харин миний хувьд үнэндээ гуравхан жилийн өмнө л сэлж сурсан байдаг. Тэгээд гэнэт 2000 гараанаас гарахад ус буцалж байгаа мэт болсон: бүгд л эргэн тойрноо харах сөхөөгүй гар ба хөлөөрөө усыг цохиж байсан. Би маш ихээр сандарч эхэлсэн: нүд томорч, амьсгалж чадахаа больж, дотроо дүүрэн айдастай. Живэхээ шахсан ч, айдастайгаа тэмцэн цааш сэлсэн. Эдгээр тэмцээнүүд нь миний амьдралд тохиосон тод, дурсамжтай үйл явдлууд болон өнгөрсөн. Амьдрал дээр ийм л байдаг шүү дээ: хамгийн сонирхолтой сэтгэл хөдөлгөм мөчүүд айдсын цаана нуугдсан байдаг. Зогсох хэрэггүй, цааш үргэлжлүүлэн урагшлах хэрэгтэй!

Би Ironman хийх талаар найзуудтайгаа хуваалцсан боловч тэд итгээгүй ба энэ нь намайг дэмжлэгээс илүү бүр ч түлхэж, зоригжуулж байсан юм. Ironman -ны дараа би бүхнийг чадна гэдгээ ухаарсан. Урдаа зорилго тавьсан бол бусад бүх хүмүүс ч мөн адил чадна. Дурын зорилгодоо шүү!

Та өдөр тутамд сахлаа авахдаа хэр хугацаа зарцуулдаг вэ?

Би өдөр тутамдаа триммер буюу эрчүүдийн илүүдэл үс авагч ашигладаг. Ингэснээр, бага зэргийн сахал үлдээсэн төрхтэй байхыг илүүд үздэг юм. Харин төгс харагдахыг хүссэн үедээ сахлаа юу ч үлдээлгүй цэвэрхэн хусдаг.

Би өөрийн хэрэглэдэг хөөсөө шинэ NovAge сахлын гелээр солих болно: гайхалтай мэдрэмж төрүүлж байна! Тэрээр миний үндсэн арьс арчилгааг нөхөх болно.

Виктор Афонины амжилтын дүрэм: ямар дүрмүүд байх байсан бол?

Та бүхнийг чадна. Үргэлж хөдөлгөөнтэй байж, шинэ туршлага хуримтлуулж байгаарай. Үргэлж санаарай: амьдрал дээр байгаа бүх зүйлс – утга учиртай байх ёстой. Хэрэв та яах гэж, юуны төлөө гэдгээ мэдэж байгаа бол тулгарсан ямар ч асуудал ба бэрхшээлийг ажралгүй давна. Амьдрал – яг одоо , яг энд өрнөж байна. Юуг ч хойш нь тавих хэрэггүй, юуг ч хүлээх хэрэггүй. Амьдралын бүх зүйлээс таашаал ав. Дуртай зүйлээ хийж, өдөр бүр олдож буй боломждоо таларх.

Гадаад төрх дотоод мэдрэмжид хэрхэн нөлөөлдөг вэ?

Би бараг 8 жилийн өмнөөс сахлаа хусахаа больсон. Өмнө нь би ойр ойрхон хусдаг байсан боловч дараа нь сахал надад зохиж байгааг ойлгосон юм. Тиймээс илүү цаг үрэхгүйг шийдсэн. Харин хувцас ямар байх нь дотоод мэдрэмжид хамаагүй илүү нөлөөтэй: би хослол өмссөн үед, нуруу маань хүртэл шууд тэгширч эхэлдэг. Хослолын ачаар би анх дэвшигдэж байлаа. Би Лондонд оюутан байхдаа кейтеринг хийдэг компанид барменээр ажилладаг байсан. Нэг өдөр хямдхан дэлгүүрээс хэдхэн копейкоор хослол авч өмссөн юм. Зүгээр л оффистоо ороход ажлынхан маань: “Алекс, энэ чи мөн үү!” гэсэн. Харин ердөө долоо хоногийн дараа намайг event-менежер болгон дэвшүүлсэн. Гадаад төрхөө болон бусдад ямар сэтгэгдэл төрүүлж болохоо дутуу үнэлэх хэрэггүй!

Таны өглөө хэрхэн өнгөрдөг вэ?

Өглөө 7-д босоод хагас цагийн дараа гарах хэрэгтэй болдог – багийгаа цэцэрлэгт хүргэж өгдөг. Өглөөний угаалгын өрөөний цагт шүд угаана, үсээ самнана, NovAge Men иж бүрэн арчилгааг түрхэнэ – чин үнэнээсээ! Ялангуяа, зовхины тосыг идэвхтэй түрхдэг, учир нь түүний хүйтэн бөмбөлгөн түрхэгч нь маш сайн үр дүнтэй санагддаг.

Би сахлаа тусад нь арчилдаггүй, энэ миний хараахан хүрээгүй байгаа арчилгааны дараагийн алхам. Харин одооноос эхэлнэ дээ: NovAge тайвшруулагч тос-гел түргэн шингэдэг, наалдамхай биш, сайхан үнэртэй. 

Таны зан чанар карьераа босгоход хэрхэн нөлөөлсөн бэ?

Би Лондонд сурч байхдаа ядуу оюутан байлаа. Гудамжинд хог шүүрдэж байв – энэ миний анхны ажил байсан. Дараа нь нэг кейтерингийн компанид орж, event-менежер болоод, арга хэмжээ зохион байгуулдаг байгууллагуудад бие даасан байдлаар ажиллаж байгаад Орифлэймд хүрсэн юм. Орифлэймд арга хэмжээ зохион байгуулах нь зүгээр нэг маркетингийн нэг суваг бус, харин бизнес-загварынх нь нэг хэсэг байдаг. Уг байдалдаа арга хэмжээ зохиох ажлын талбар нь надтай огт холбоогүй, учир нь би мэргэжлийн хувьд ердийн интроверт шүү дээ. Үнэндээ, энэ нь давуу тал маань байх – эргэн тойрон буцалж, тамын тогоо адил бүгд гүйлдэж байхад би бүрэн тайван байдлыг хадгалж, огт сандардаггүй. Ядрахдаа хүртэл бага ядардаг, яагаад гэвэл үргэлж өөртөө зориулж нөөц эрч хүч үлдээдэг бөгөөд түүнийгээ хэнтэй ч хуваалцдаггүй.

Таны хувьд амжилт гэж юу вэ?

Өөрийн дуртай зүйлээ хийх. Би аз жаргалтай байна. Одоо ч, таван жилийн өмнө ч, бүр арван жилийн өмнө ч. Ийм арга барил юм: нэг бол чи өөрийн дуртай зүйлээ хийнэ, нэг бол хийж буй зүйлдээ өөрийгөө хүчлэн дурлана. Мэдээж эхний хувилбар нь илүү дээр – яг энэ нь миний тохиолдол. Би ирээдүй рүү урагш тэмүүлдэг, өнгөрснийг төдийлөн боддоггүй ба одоо энд л амьдрахыг хичээдэг.

Баатруудын сонголт

Иж бүрэн арчилгаан дээрээ хоёр төрлийн сахлын арчилгаа нэмээрэй. Razor Glide технологи ба эрдэс бодисын иж бүрдэлтэй NovAge Men сахлын хамгаалагч гел нь сэрүүцүүлэгч гелээс өтгөн хөөс болон хувирна, арьсыг цочроолгүй ба тайвшруулан сахлыг дээд зэргийн толигор ба цэвэрхэн хусахад тусална. Эрдэс бодисын иж бүрдэлтэй Coffea Bengalensis ургамлын эсийн өсгөврийн ханд дээр суурилсан технологи ба гааны найрлагатай NovAge Men сахал хуссаны дараах тайвшруулагч тос-гел нь хормын дотор сэрүүцүүлнэ, зөөлрүүлнэ, гүн чийгшүүлнэ, нөхөн сэргээнэ ба хуурайшиж цочруулахаас сэргийлнэ.

Өдөр тутмын арчилгааны зан үйлээ #бизөвлөжбайна хэштегтэйгээр нийтэлж, шинэ NovAge Men бүтээгдэхүүний тусламжтай сахлаа хэрхэн төгс хусах талаарх нууцаасаа бусадтай хуваалцаарай!

Зурвас: Зураг: Владимир Кочетков