Нүүр будалт-2017: гурван супер чиг хандлага

Жил бүр бидний нүдний өмнө зуу зуун гоо сайхны болон загварын чиг хандлага бий болдог. Бүгдийг нь ойн санамждаа санах шаардлага байхгүй ч хамгийн чухал чиг хандлагын талаар мэдлэгтэй байх хэрэгтэй. Бид чамд зориулж зайлшгүй хэрэгтэй гурван чиг хандлагыг сонголоо.

1. ТОДРУУЛСАН ХӨМСӨГ 
Хэрвээ биднээс 2016 оны юу хамгийн тод дурсамж үлдээсэн бэ гэж асуувал бид арчилгаатай хөмсөг гэж хариулах байсан. Азаар энэ хэв маяг 2017 онд үргэлжлэх болно. Магадгүй энэ жилийнх шиг хэт төгс, хэт янзалсан харагдахгүй ч өтгөн бөгөөд хөнгөн замбараагүй мэт байдал нь хэвээр үлдэнэ.  

Чамд хэрэгтэй: хөмсөгний гел ба лав, хэмсөгний энгэсэг ба чанартай багс

2. ТӨРӨЛХИЙН МЭТ ТӨРХ
Үргэлж үнэ цэнэтэй хэв маягийн бас нэгэн чиг хандлага. 2016 онд төрөлхийн мэт харагддаг нүүр будалт загварын тайзнаа чухал байр суурь эзэлсэн бол Алишия Кис ба Кендалл Женнер зэрэг одууд энэхүү чамин хэв маягийг олон нийтийн арга хэмжээн дээр дагасан билээ. Хэт «хэлбэржүүлсэн» царай, хэт тод нүүр будалтаас тэс ондоо энэхүү аргачлал нь царайг сэргэг, энгийн, төрөлхийн үзэсгэлэнтэй харагдуулдаг. 

Чамд хэрэгтэй: гэрэлтүүлэх үр нөлөөтэй энгэсэг, ВВ-тос, гэрэлтүүлэгч.

3. ТОД УРУУЛ
Статистик мэдээллээс харвал 2017 онд эмэгтэйчүүд урьд өмнө байгаагүйгээр их уруулаа тодруулсан нүүр будалт хийжээ. Үүнийг тайлбарлахад маш хялбар учир нь өмнө нь бидэнд ийм олон төрлийн уруулын будаг байгаагүй билээ. Харин өнөөдөр бидэнд толин гялбаатайматтод улаан, чавганы хүрэн гэх мэт маш олон сонголт байна. Тиймээс энэ чиг хандлагыг шинэ онд зоригтойгоор үргэлжлүүлээрэй. Гол дүрмээ бүү мартаарай: тод уруул ширхэг ч өөгүй арьсан дээр хамгийн үзэмжтэй харагддаг. 

Уруул өнгөлөгч, харандаа эсвэл уруулын будаг аль нэгээс сонголтоо хийгээрэй. 





Зурвас: