Өвөл ч, зун ч – ердөө ганцхан сормуусны будаг л таны гоо сайхны цүнхэнд байна уу? Таны сормуусны будгийн цуглуулгыг дүүргэх нэг дор гурван шалтгаан бид оллоо. Эдгээр бүтээгдэхүүнүүд бүгд The ONE брэндийн цувралынх юм. Манай мэргэжлийн нүүр хувиргагчийн зөвлөгөөг даган хэрэгжүүлээрэй!
ӨДӨР ТУТАМД
1-д-5 Олон үүрэгт сормуусны будаг – Орифлэймийн жинхэнэ домог бүтээгдэхүүн. Түүнд бүгд өөр өөрийн тохирсон хэмжээгээр багтсан: уртасгана, дэрвийлгэнэ, өтгөрүүлнэ, ширхэг бүрээр салгана ба арчилна. Нэг давхарлан будахад төрөлхийн мэт хөвсгөр нөлөө үзүүлнэ – мөн дээрээс нь давхарлаж бас болно. Эвтэйхэн силикон сойз нь сормуусыг сайтар самнахад туслан, дээд зовхинд будаг хүргэн завааруулахгүй – тийм шүү, огт хүргэхгүй!
Орифлэймийн албан ёсны нүүр хувиргагч Алена Терещенко: “1-д-5 Домогт сормуусны будаг нь өдрийн ч, оройны ч төрхийг бүрдүүлэхэд тохиромжтой. Сойзны онцгой хэлбэр нь шаардлагатай хэмжээнд уртасгана, өтгөрүүлнэ ба ширхэг бүрээр салгана. 1-д-5 сормуусны будгийн тусламжтай та ямар ч цагт зуун хувь төгс харагдах болно! ”
ҮЙЛ ЯВДЛААР ДҮҮРЭН ӨДӨР
Өнөөдөр та хурал дээр үг хэлж, болзоонд явж, дараа нь спорт зааланд хичээллэнэ: та ямар ч нөхцөлд сайхан харагдах хэрэгтэйгээс гадна, мянган ажил амжуулах ёстой. Супер бүсгүйд – супер сормуусны будаг л хэрэгтэй! Супер өтгөрүүлэгчтэй The ONE Wonder Lash XXL сормуусны будаг – энэ таны дуртай 1-д-5-ын бага дүү нь юм. Шинэчлэгдсэн сойз 49%-иар илүү өтгөн болгож, наргил модны самрын тосонд суурилсан Pro Lash технологи нь эрчимтэй арчилна. Сойзны үснүүд нь зүгээр ч нэг өөр өөр урттай биш юм. Эхлээд сормуусыг угаас нь өргөж, богино үснүүд нь сормуусыг илүү өтгөрүүлж, харин урт үснүүд нь дэрвийлгэн ширхэг бүрээр салгахад тусална.
The ONE Beauty Award нүүр хувиргагчийн тэмцээний ялагч Галина Ильина: “Өөрийн бүтцийн тусламжтай сайтар шингэж, гайхалтай тараагдан, хиймэл сормуусны нөлөөтэй будаг. Урт ба богино үснүүдтэй онцгой сойз нь сормуусыг бүх талаар нь будан, гурав дахин илүү өтгөн харагдуулна”.
СУПЕР ӨТГӨН
Энгийн сормуусыг мартъя! The ONE Tremendous сормуусны будгийн тусламжтай өдрийн турш та сэтгэл санаагаа маш хялбар өргөх болно: Орифлэймийн том хэмжээтэй сойзоор хэдхэн удаа түрхэхэд итгэмээргүй өтгөн болгоно. Будаагүй сормуустай харьцуулахад 6 дахин илүү өтгөн! Яруу тод харц, зоримог төрх – та ертөнцийг байлдан дагуулахад бэлэн.
Оддын нүүр хувиргагч Ирина Митрошкина: “Сормуусны будаг нь аль ч нүүр будалтын үндсэн хэрэглээний бүтээгдэхүүнүүдийн нэг. Миний хувьд, төрөлхийн мэт харагдах, тод яруу харцад дурладгийн хувьд The ONE Tremendous нь итгэмээргүй өтгөрүүлдэг нь гайхалтай санагдаж байна. Том хэмжээтэй сойзтой, түүнд нь 300 ширхэг үстэй! Хэдхэн хөдөлгөөнөөр олон тооны сормууст хүрч, будалтыг илүү төрөлхийн мэт харагдуулах боломжийг олгон, гайхалтай үр дүнг бий болгоно ”.