Зуны загварын чиг хандлага ба үнэртнүүд

Зуны загварын чиг хандлагыг мөрдөж шүүгээн дэх хувцсаа шинэчлэх цаг ирлээ! Ямар сонголт хийхээ мэдэхгүй байгаа бол манай жасгаалтад анхаарлаа хандуулаарай. Бид чамд зориулж хамгийн дэгжин дөрвөн чиг хандлагыг сонголоо!

Летние тренды

ХУНИАС БА ТОР
Чи фиеста сиеста хоёрын ялгааг мэддэг бол энэ зун Испани хэв маяг яагаад загварын оргилд байгааг хялбархан ойлгох байх. Мөр гарсан далиу мөртэй цамц, хар торон оруулгатай улаан торго ба хэмжээ хязгааргүй олон хуниас – бид энэ улиралд эдгээрийг өмсөх болно! Энэхүү хэв маягийг халуун орны цэцгийн диваажингийн аялгуутай хослуулаад хүн бүрийн анхаарлыг татаарай. 

Чамд таалагдана: Amazing Paradise

ЯЛДАМ РОМАНТИК
Хэрвээ чи эмэгтэйлэг хэв маягийг эрхэмлэдэг бол энэ зун чамд урт даашинз, зөөлөн намирсан үс ба наранд хөнгөн борлосон арьс төгс зохино. Энэ хэв маягт цэцгийн хээ, торон оруулга, салхинд хийссэн хөнгөн даашинз, зөөлөн өнгөнүүд ба цагаан өнгө зонхилдог. Харин чи энэ зун ихэнх цагаа гадуур өнгөрүүлэх бол чамд цэцгийн зөөлөн аялгуутай үнэртэн гайхалтай зохино: сараана, жүржийн цэцэг, цагаан сарнай ба фрезия цэцгийн аялгууг хайгаарай. 

Бидний сонголт: Women’s Collection, Volare Forever ба Eclat Femme Weekend

ДӨРВӨЛЖИН БА СУДАЛ
Судал ба геометрийн дүрс бол энэ улирлын бас нэгэн чухал чиг хандлага юм. Энгийн шийдэлд дуртай бүсгүйчүүдэд энэ чиг хандлагын өнгөний төгс зохицол, эвтэйхэн байдал, ардаа боосон эсвэл шуусан үс гэх мэт онцлогууд заавал таалагдах болно. Энэ хэв маягийг хатан хааны сараана эсвэл хөндийн сараана цэцгийн аялгуутай хослуулахыг оролдоод үзээрэй – тэр чиний төрхөд нарийн мэдрэмж нэмнэ. 

Бид эдгээр үнэртэнд дурласан: Tenderly Promise ба Incognito for Her

ХЭВ МАЯГИЙГ ТОГТООГЧИД
Яг одоо энэ мөчид чи эдгээр мөрийг унших зуур загварын ертөнцийн хэдэн зуун мянган шүтэн бишрэгчид унтлагын хувцасыг гадуур хувцас болгон өмсөж байна. Тийм ээ, чи буруу сонсоогүй. Хэрвээ чи энэ загварыг мөрдөх зоригтой бүсгүй бол шинэ төрхөө цагаан шоколад, тамхи эсвэл ванилийн өвөрмөц аялгуугаар тодруулаарай.

Зоригтой бүсгүйчүүдийн сонголт: Love Potion Secrets ба VIP Only




Зурвас: Зураг: Getty Images