Зун болохоор загварлаг байцгаая: шинэхэн аксессуарын цуглуулгатай хослуулах 5 дүр төрх

Таны хувцасны шүүгээ наран шарлагын газар, хотоор зугаалахад эсвэл үдэшлэг дээр зуны ямар ч адал явдалд бэлэн байна.

НАРАН ШАРЛАГЫН ГАЗАРТ
Усан сангийн дэргэд эсвэл цэнхэр далайн эрэг дээр загварлаг харагдахад жижиг зүйлс тусална. Дотроо жижигхэн гоо сайхны цүнхтэй наран шарлагын цүнхэндээ номноос эхлээд тод өнгийн будаг гэх мэт бүхий л хэрэгтэй зүйлсээ багтааж болно. Хоёр талдаа хээтэй биеийн алчуур нь ус шингээж, хурдан хатдаг бөгөөд наран шарлагын газарт таныг бусдаас онцгой харагдуулна. Тунгалаг өнгийн хүрээтэй нарны шил нь хурц нарны туяанаас нүдийг тань хамгаалж, усны хувцасны дурын өнгөтэй зохицно.

ХОТОД
Жийнсэн өмд болон футболк өмсөөд өөр өөр харагдах амархан! Таны харагдах байдлыг аксессуар төгс бүрдүүлж өгнө. Хоёр өөр тод өнгийн бариултай лакан цүнх нь романтик мэдрэмж төрүүлдэг бол, сүлжмэл дугуй цүнх нь зугаалганд үүрэхэд хамгийн тохиромжтой. Хувирдаг алчуурыг хүзүүндээ зүүх эсвэл бүр гэнэтийн пикник зохиохдоо цүнх болгон барихад ч тохиромжтой. Чимэг болгон тод өнгийн оруулгатай ээмгийг хослуулж болох ба илүү даруу байдлыг эрхэмлэж байвал тусад нь зүүгээрэй.


АЛБАН ГАЗАРТ
Хамгийн ажил хэрэгч хувцаслалтыг ч аксессуарын тусламжтай өөрчилж болно. Энгийн сонгодог загварыг шинэлэг талаас нь хараарай: цагирган ээмгийг сувдан унжлагатай зүүж, харин цаг сонгохдоо Миланы сүлжмэл металл оосортойг сонгоорой. Ажлаа тараад найзуудтайгаа кофе уухаар явахдаа зүүх зорилгоор урт зүүлт, тэгш өнцөгт хэлбэрийн унжлагатай ээмэг болон бөгжийг цүнхэндээ хийгээрэй.

БОЛЗООНДОО
Анхны болзоондоо зориулж даашинз, өндөр өсгийт зэргийг сонгохдоо өөрийн бүтээлч чанараа илэрхийлэхээс бүү эмээгээрэй! Бөөрөнхий унжлагатай загварлаг алчуурыг толгойн боолт маягаар зүүгээд, цайвар өнгийн торх хэлбэртэй цүнх эсвэл далайн усны өнгөтэй жижигхэн цүнхээр төгс төрхөө бүрдүүлээрэй. Болзсон залуудаа мартахын аргагүй сэтгэгдэл төрүүлж чадна!


ҮДЭШЛЭГТ
Наран шарлагын газарт, үдэшлэг цэнгээний газарт эсвэл дээврийн үдэшлэг дээр – аль ч бүжгийн талбай дээр бүгдийн анхаарлыг татаж чадна. Тод өнгийн хувцас өмсвөл алтлаг металл загвартай зүүлт сонгож, цулгуй эсвэл эсвэл цагаан цамцтай жинхэнэ тэсрэлт болох цэнхэр өнгийн унжлагатай ээмэг, зүүлтийг хослуулаарай. Одоо та өглөө хүртэл бүжиглэхэд бэлэн боллоо !