1. ШИНЭ БОХО ХЭВ МАЯГ
Өвөрмөц хэв маягт дуртай хүмүүст чиг хандлага, материал, өнгөнүүдийн хослолыг зориулж байна. Бохо-г минимализмтай хослуулсан нь таныг бусдаас онцгой харагдуулж, зуны хөнгөн ба тайван хэв маягийг эргүүлж авчрах болно.
Бидний сонголт: Гоо сайхны цүнх-клачтай цоолбортой цүнх, металл бугуйвчнуудын цуглуулга, дугуй багс хэлбэртэй унжлагатай ээмэг, гоёмсог оруулгатай клач-түрийвч.
2. ЯГААН ӨНГИЙН АМЬДРАЛ
Алт болон зөөлөн ягаан өнгийн хослол магадгүй хамгийн романтик чиг хандлага байх. Хэрэв та загварлаг бөгөөд ялдам зүйл хайж байгаа бол ягаан кварц чулуутай аксессуарыг сонирхоорой. Байгалийн чулуу нь таныг загварлаг хэрнээ хэнэггүй харагдуулна, харин ялдам өнгө нь зөөлөн мэдрэмж төрүүлнэ.
Бидний сонголт: навчнуудтай даруулга боолт, ягаан кварц чулуутай ээмэг, ягаан кварц чулуутай бөгж, ягаан кварц чулуутай бугуйвч, торон оруулгатай ороолт.
3. ГОЁЛ ЗҮҮДЭГГҮЙ ХҮМҮҮСТ ЗОРИУЛСАН ГОЁЛУУД
Энгийн зүйлд дуртай юу? Хэрэв тийм бол энгийн, олон үйлдэлтэй гоёлууд танд таалагдана гэдэгт итгэлтэй байна. Арьс болон металл өнгөнүүдийн хослол нь эмэгтэйлэг байдлыг тодотгох болно.
Бидний сонголт: зангилаатай хүзүүний зүүлт, олон үүрэгт ээмэг-бөгж, гоо сайхны цүнх-клачтай зөөлөн цүнх, тэгш бус хэмийн унжлагатай олон үүрэгт хүзүүний зүүлт, тэгш бус хэмийн унжлагатай ээмэг.