Новогодний шопинг

Шинэ жилийн худалдан авалт: бэлэг сонгох

Баярын бэлтгэлийн өдрүүдийг ямар бэлэг сонгохоод мэдэхгүй ядарч, цаг алдаж өнгөрүүлэхгүйн тулд шинэ жилийн худалдан авалтын энгийн гурван дүрмийг мөрдөхөд хангалттай.

Бид бүгд Шинэ жилийн баярт дуртай ба түүнийг тэсэн ядан хүлээдэг. Гэвч 12 сарын 31 болохоос өмнө бид төгс бэлэг хайж, түгжрэлд хүлээж, олон дэлгүүрээр хэсэж, мөнгө маань хүрэхгүй байхвий хэмээн санаа зовсоор маш их ядарсан байдаг.
Хэт их завгүй байж юу сонгохоо мэдэхгүй эргэлзсээр шинэ жилийн баяр дээр ямар ч эрч хүчгүй болохгүйн тулд баяр болохоос өмнө бид бүхэнд тулгардаг гурван үндсэн асуудлыг авч хэлэлцээд тус бүрд нь шийдэл олохыг хичээе.

АСУУДАЛ 1. «ЧАМД ЗӨВХӨН ШИЛДЭГ БҮХЭН ЗОХИНО»Новогодний шопинг
Бүх хүмүүс, ялангуяа Шинэ жилийн үеэр, бид хамгийн шилдэг, хамгийн тансаг, хамгийн үнэт зүйлийг авах ёстой гэж үздэг. Учир нь ингэвэл л бид илүү мундаг болно гэсэн ойлголт байдаг. Гэвч хэлээд байгаа тэр «хамгийн шилдэг» бүхнээ авах боломжгүй болмогц «угаасаа надад тэгтлээ ч их таалагдаагүй байсан» гэх өөрийгөө хамгаалах механизм ажиллаж эхэлдэг. Бид өөрсдийн хэрэгцээ, хүслээ үл тоомсорлоход хүрч улмаар сэтгэлээр унах, тэр байтугай сэтгэл санааны хямралд орж болзошгүй.

Шийдэл: Шилдэг байх – сайн байхын дайсан
Сэтгэл зүйчдийн хэлж байгаар стрессэсс зайлсхийхийн тулд сонголтоосоо татгалзах эсвэл зөвхөн «хамгийн сайныг» нь авахын оронд «хангалттай сайныг» сонгож сурах хэрэгтэй. Үнэ, брэнд гэхээс илүүтэйгээр өөрийн бодит хэрэгцээ ба эд зүйлсийн шинж чанарт анхаарлаа төвлөрүүлээрэй.

Жишээнүүд:
1) Чи дэрвийлгэгч сормуусны будаг хайж байна уу эсвэл «нэг оройн зоогтой тэнцэх үнэтэй ч найзууд чинь хараад атаархаж үхэх сормуусны будаг» хайж байна уу? Өөртөө The ONE Eyes Wide Open сормуусны будгийг, найзууддаа — The ONE Wonderlash ба The ONE Volume Blast сормуусны будгуудийг аваад хамтдаа зоогийн газар оройн зоог бариарай.
2) Чамд шөнийн тос, дүүд чинь тослог гялтгарыг дарагч тос, харин ээжид чинь хөгшрөлтийн эсрэг тос хэрэгтэй байгаа. Тансаг брэндийн нэг тос авахын оронд өөртөө ба дүүдээ Optimals цувралын «Хүчилтөрөгч» тосноос хоёр төрлийг, харин ээждээ «Толигор арьс» 2 ширхэг жижиг савлагаатай тосны цуглуулгыг аваарай. 

АСУУДАЛ 2. МӨНГӨӨ ЯАЖ ХҮРГЭХ ВЭ?
Бэлэг, худалдан авалтууд, үдэшлэг, гадна төрх – энэ бүгд өөрийн гэсэн үнэтэй байдаг. Чи өөрийгөө юу, дүүгээ юу, хүүхдээ юу аав ээжийгээ юу, найз бүсгүйгээ юу найз залуугаа юу гэж тотмол бодож сонголт хийхээс өөр аргагүй болдог. Энэ жагсаалтаас хэт өндөр зардалтайг нь хасвал чиний баяр хөөр урам хугаралаас солигдох болно. «Өөрийгөө баярлуулах» сонголтыг хийвэл чи хэт амиа хичээсэн мэт мэдрэмж төрнө. «Бусдыг баярлуулах сонголтыг хийвэл» - чи золиос мэт мэдрэмж төрнө. Шийдэл байхгүй мэт санагдаж байна уу?

Новогодний шопингШийдэл: Хэмнэлт
Өөртөө анхаарал тавих нь ердийн хэрэгцээ юм. Өөрийгөө хайрладагггүй хүн бусдад ч мөн сэтгэл гаргаж чаддаггүй. Дотны хүмүүсээ халамжлах ч мөн бас нэгэн ердийн хэрэгцээ юм. Сэтгэл зүйн тайван, сэтгэл хангалуун байхын тулд энэ хоёр хэрэгцээг хоёуланг хангах хэрэгтэй. Үүний шийдэл маш хялбар: сэтгэл хөдлөл ба сэтгэгдэл дээр хэмнэлт хийхийн оронд онцгой шаардлагагүй зардал дээр хэмнэлт хий.

Жишээнүүд:
1) Баярын арга хэмжээ бүрийн өмнө 12 эсвэл 1 сард гоо сайхны салонд маникюр хийлгэж болно. Эсвэл The ONE тогтоц сайтай хумсны будгийн цуглуулгыг худалдаж аваад өдөр бүр супер загварлаг маникюрээрээ гялалзаад, харин хэмнэсэн мөнгөөрөө шинэ жилийн даашинз эсвэл өндөр өсгийт аваарай. Power Shine уруул өнгөлөгч авах мөнгө хүртэл үлдэнэ.
2) Хамтран ажиллагсаддаа бяцхан бэлэг авах гэтэл хүүхэддээ амласан цаныг нь авч чадахгүй болоод байна уу? Тэмдэглэлийн үнэтэй дэвтэр авахын оронд (ухаалаг утасны энэ эринд утгагүй зүйл) Love Nature гарын тосны цуглуулгыг сонгоорой.

АСУУДАЛ 3. ЭНЭ БҮГДИЙГ ЯАЖ АМЖУУЛАХ ВЭ?Новогодний шопинг
Хотын өөр өөр хэсгүүдэд байрлах худалдааны төвүүдээр орж амжих, бүх хуваарийг судалж үзвэр, үдэшлэгийн тийз авах, хүнсээ цуглуулах, гацуур мод ба гэрийн чимэглэл авах – энэ бүхнийг бодонгуут унтаад баярын дараа ажилдаа явахын тулд сэрмээр санагдах байх.

Шийдэл: Тэд таныг амраахын тулд ажиллаж байгаа
Тэд – энэ бол олон тооны цахим дэлгүүрүүд, цахим үйлчилгээ ба хүргэлтийн компаниуд. Боломжоороо тэднийг хэрэглэж, гадуур дэлгүүр хэсэх явдлаа багасгаарай. Өдрөө хүргэлт хүлээн авахаар дүүргэхгүйн тулд хорин өөр хаягаас бүтээгдэхүүн захиалахгүй байхыг хичээгээрэй.

Жишээнүүд:
Үеэлдээ – мөхөөлдөсний хэв, нөхөрт нь – загасны уурга, найздаа- ороолт, дүүдээ – теннисний цохиур, эхнэрт нь – үнэртэй ус. Харин одоо энэ бүхнийг авахын тулд хичнээн их цаг зав зарцуулахаа төсөөлөөд үзээрэй. Хүн бүрийн зан араншин ба сонирхолд нь тохирсон бэлэг сонгох илүү хялбар арга байдаг – үнэртэн бэлэглэх. Амттан дуртай үеэлдээ — Lovely Garden, загасчлах дуртай түүний нөхөрт — Midsummer Man, уран бүтээлч найздаа — Tenderly Promise, тамирчин дүүдээ — Eclat Homme Sport, амьдралын баяр баясгалангаар дүүрэн эхнэрт нь — Lucia Starlight.

Зөв зохицуулж чадвал бүх зүйл хялбар ба тэгтлээ ч аймшигтай биш юм. Өндөр үр дүнтэй энэхүү гурван техникийг холбож хэрэглэвэл чи өөртөө ба дотны хүмүүстээ сэтгэлээ зовоолгүй, хүч чадлаа алдалгүй, илүү зардал гаргалгүй ид шидээр дүүрэн жинхэнэ баяр бэлэглэж чадна.

Зурвас: