Шинэ чиг хандлага: гибрид нүүр будалт

Хэрвээ чи гоо үзэсгэлэнд бидэнтэй адил дурласан нэгэн бол шинэ гоо сайхны чиг хандлага чамайг бишрүүлэх болно. Гибрид буюу хоёр шинж чанарыг нэг дор хослуулсан нүүр будалт гэж юу болох, дэлхий даяарх гоо үзэсгэлэнд дурлагсдыг яагаад шүтэн бишрүүлснийг бид тайлбарлаж байна.

ГИБРИД НҮҮР БУДАЛТ ГЭЖ ЮУ ВЭ?
Гибрид нүүр будалт – энэ бол ердийн нүүр будалтын бүтээгдэхүүнтэй харьцуулбал сайжруулсан шинж чанар, бүтэцтэй бүтээгдэхүүнээр будалт хийхийг хэлнэ. Жишээлбэл, супер хөнгөн бүтэцтэй хирнээ бат бөх бүрхүүл үүсгэгч суурь шингэн энгэсэг, уруулын чийгшүүлэгч бальзам эсвэл SPF хамгаалалттай энгэсэг орно. Өөрөөр хэлбэл энэ бол арьсыг арчлахад дэмжлэг үзүүлэгч тогтоц сайтай нүүр будалт юм. 

ГИБРИД НҮҮР БУДАЛТ ХИЙХЭД ЯМАР БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГТЭЙ ВЭ?
Гибрид нүүр будалт хийхэд чамд туслах зорилгоор бид онцгой шинж чанартай хэд хэдэн бүтээгдэхүүнийг сонголоо. Чамд дараах бүтээгдэхүүнүүд хэрэг болно:

1. Giordani Gold эрдэс бодист шахмал энгэсэг
Ер бусын хөнгөн бүтэцтэй, антиоксидант ба SPF 15 хамгаалалттай эрдэс бодист энгэсэг нь арьсыг эрт хөгшрөлтөөс хамгаалж төрхийг дэгжин, чамин харагдуулна. 

2. The ONE Aqua Boost чийгшүүлэгч суурь шингэн энгэсэг
Gel Technology технологи, SPF 20 хамгаалалт ба байгалийн мөсний усанд суурилсан Natural Glacier Water Active иж бүрдэл агуулсан суурь шингэн энгэсэг нь арьсыг гэрэлтсэн, сэргэг харагдуулж 8 хүртэлх цагийн туршид* чийгшүүлнэ. Түрхэхэд хялбар зөөлөн тослог найрлага нь дунд зэргийн өө дарагчтай бүрхүүл үүсгэнэ, чийгт тэсвэртэй*.

3. Giordani Gold уруулын нөхөн сэргээгч бальзам SPF 12
Е аминдэм, зайлшгүй хэрэгтэй тосны хүчлүүд агуулсан олон үүрэгт бальзам нь уруулын мэдрэмтгий арьсыг арчилж зөөлөн ба толигор болгоно**. SPF 12 хамгаалалт нь нарны хэт ягаан туяаны сөрөг нөлөөнөөс хамгаална. 

4. Giordani Gold олон үүрэгт СС тос

Brightening Technology хөгшрөлтийн эсрэг патентлагдсан технологи агуулсан нүүр будалт ба арьс арчилгааны иж бүрэн бүтээгдэхүүн нь нөсөө толбыг цайруулна, арьсны өнгийг жигд болгоно, илүү гэрэлтсэн, залуу харагдуулна. Арьсыг нарны хэт ягаан туяаны сөрөг нөлөөнөөс хамгаалагч UVA/UVB шүүлтүүртэй SPF 35 хамгаалалттай, хөнгөн бүтэцтэй, дунд зэргийн өө дарагчтай. 

5. The ONE хөмсөг ба сормуусны гелэн бэлдмэл
Аминдэм ба тэжээллэг орцтой хөмсөг ба сормуусны гелэн бэлдмэл нь сормуус болон хөмсгийг бат бөх болгоно, хэлбэржүүлнэ, гялалзуулна, арчилгаатай харагдуулна. Lash Revive иж бүрдэл, биотин, пантенол агуулсан. Сормуус болон хөмсгийг бат бөх болгоно, амьдралын мөчлөгийг нь уртасгана. 

*65 эмэгтэй оролцогчтой хэрэглэгчдийн сорилын дүн.
**72 эмэгтэй оролцогчтой хэрэглэгчдийн сорилын дүн.
Зурвас: