АЙМШИГТ ХҮЧ

Тэд олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн гоо үзэсгэлэнгийн стандартаас тун хол төрхтэй. Тэд стандартыг дагадаггүй – тэд стандартыг өөрсдөө тодорхойлдог. Дараах хэсэгт бид чамд өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч чадаж, түүгээрээ бишрэл төрүүлдэг эмэгтэйчүүдийг танилцуулах болно.

АНДРОГИН

Тильда Суинтон
Андрогин, Андроид, Авангардын Хатан хаан - өвөрмөц төрхтэй энэ жүжигчинд янз бүрийн нэр өгдөг. Түүнийг царайлаг эсвэл царай муутай гэж тодорхойлох тун хэцүү, түүний царай, үс, галбир болон хувцаслалт - алхам бүрийг маш сайтар бодож исгэж буй дүр адил харагддаг. – Би өөрийгөө хөөрхөн биш гэдгээ үргэлж мэддэг байсан – гэж Тильда ярьж байна. Энэ бол маш том давуу тал. Царайлаг бүх найзууд маань эрт орой хэзээ нэгэн цагт гадна төрхөө эргэлтэд оруулсан. Тэд бүгд шаргал үстэй, цэнхэр нүдтэй, дур булаам уруултайгаа хэзээ ч мартдаггүй ба биеэ гадна гадна төрхтэйгөө нийцэх хэв маягаар авч явах ёстой гэдэгт итгэдэг. Энэ бол маш том дарамт ба азаар надад энэ дарамт байдаггүй. Тэр хэн нэгэнд таалагдахыг хичээдэггүй, гоо сайхны мэс засалд ордоггүй, юугаа ч томруулж, татуулдаггүй. Тэр зүгээр л аль болох бусдаас онцгой байхыг хичээдэг. Суинтоны хамгийн дуртай загвар зохион бүтээгчдийн нэг Хайдэр Аккерман түүний тухай ийнхүү ярьж байна: «Надад түүний бусад хүмүүст таалагдах гэж хичээдэггүй байгаагаараа хүссэнээ хийж чаддаг зан чанар нь маш их таалагддаг». Түүний өөртөө итгэлтэй байдал биднийг бишрүүлдэг.

АНХААРАЛ ТАТАМ

Ким Кардашьян
Хүүхэд байхдаа Ким хэт том хөх болон ташаатай гэдгээсээ маш их ичдэг байжээ. Тэр байтугай угаалгын өрөөнд орж уйлах үе хүртэл байж. «Би хөх минь ургахаасаа болиосой гэж залбирдаг байсан, харин аав маань намайг онцгой нэгэн болохыг, том болоод миний энэ онцлогууд хүмүүст таалагдана гэж хэлдэг байсан ба энэ үг нь надад үнэхээр дэм болсон» гэж Ким ярьжээ. Хамгийн гол нь тэр өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч чадсан. Харин бусад одуудтай харьцуулбал тэр өөрийн хүчтэй, давуу талуудаа гоо сайхны мэс заслаар тодруулжээ. Олон нийтийн хэвлэл мэдээлэлд гарсан мэдээнээс харвал Ким хамраа засуулсан, хөхний хэлбэрээ өөрчилсөн, өгзгөө томруулсан, өөхөө соруулсан, мөн нүүрэндээ дүүргэгч шахуулсан ажээ. Кимийн өөртөө итгэлтэй байдал дэлхий даяар алдартай. Тэр байтугай фитнесийн багш нар «Кардашьян шиг өгзөгтэй» болох гэдэг үгийг өргөнөөр хэрэглэх болжээ. 

АВЬЯАС БА ШҮТЭН БИШРЭГЧИД

Леди Гага
Жинхэнэ нэр нь Стефани Жоан Анжелина Жерманотта болох Леди Гага хэзээ ч өөрийгөө дур булаам, үзэсгэлэнтэй гэж бодож байгаагүй. Бага байхаасаа эхлээд насан туршдаа тэр хэт таргалалт эсвэл хэт турах өвчинтэй тэмцэж байжээ. Леди Гагагийн ярьснаар тэр загвар өмсөгч биш тул түүний хувьд төгс гадна төрх чухал биш, тэр уран бүтээлч тул хөгжимдөө анхаарлаа төвлөрүүлдэг. Тэр итгэмээргүй өвөрмөц хувцас өмсдөг ба жишээ нь махаар хийсэн даашинз нь олон нийтэд гайхшрал төрүүлж билээ. Харин өөртөө итгэлтэй болоход нь Леди Гагад шүтэн бишрэгчид нь тусалжээ. Тэдний ачаар тэр өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч чадсан. Тэр Нью-Йорк хотын гудмаар арьсныхаа язралтыг нуулгүй цээж нүцгэн явж чаддаг ба энэ нь түүний өөртөө итгэлтэй байдлын илэрхийлэл юм. «Би эрүүл зөв хооллож, гадна төрхдөө хэт их санаа зовохгүй багаа үедээ хэзээ ч байгаагүйгээрээ аз жаргалтай байдаг. Би ямар ч хэмжээтэй хувцас өмссөн байсан хамаагүй үргэлж өөрөөрөө бахархдаг» гэж Леди Гага ярьж байна. Харин бид эрүүл зөв хооллосноор илүүдэл жингийн асуудалтай тулгарахгүй гэдэгтэй санал нэг байна. 

Линдси Виксон

ТЭВЧЭЭР БА ХӨДӨЛМӨР
Дэлхийн хамгийн өндөр эрэлттэй загвар өмсөгчдийн нэг тэрээр хүүхэд насандаа хэт өндөр, хэт жин багатай, хамгийн гол нь хоёр урд шүд нь хоорондоо зайтайгаас маш их ичдэг байжээ. Харин бид түүний өвөрмөц гоо үзэсгэлэн, янз бүрийн дүрд хувирах чадварыг нь шүтсэн. Аав ээжийн дэмжлэг болон орчин үеийн алдарт зурагчин Стивен Майлз нарын тусламжтай тэр амжилтад хүрч дэлхийн загварын сэтгүүлүүдийн нүүрийг чимэх болсон. 15 настайдаа Линдси Vogue  сэтгүүлд зургаа авахуулсан ба удалгүй Миучча Прада бүсгүйг Prada брэндийн загварын үзүүлбэрийг нээхээр урьсан. Мөн тэрээр Miu Miu брэндийн нүүр болсон юм. Хүүхэлдэйн мэт царай, том нүд, дур булаам уруул – загвар өмсөгчийн энэхүү төрх нь зарим хүмүүсийн дурыг булаадаг бол заримд нь огт таалагддаггүй. Гэвч Линдси хүн бүрд таалагдах боломжгүй гэдгийг маш сайн ухамсарладаг. Өөрийн хөдөлмөр болон хүчин чармайлтаар тэр өөртөө итгэлтэй болсон бол шүд нь түүний нэрийн хуудас нь болжээ. Тэр онцлогуудаа хэзээ ч дутагдал гэж хардаггүй ба ердийн амьдралд нүүрээ огт буддаггүй. 

Орифлэймтэй хамт гоо сайхны олон талын ойлголтын тухай илүү ихийг олж мэдээрэй. 


Зурвас: Зураг: Shutterstock