Олон үүрэгт аксессуарууд: энэ зуны гол чиг хандлага

Хувцасны шүүгээгээ шинэчлэхдээ шүүгэндээ зай болоод мөнгөө хэмнэхэд маш хялбар боллоо! Олон үүрэгт аксессуаруудад анхаарлаа хандуулаарай. Наран шарлагын газар эсвэл хотод – Oriflame-ийн шинэ аксессуаруудтай маш олон төрх үүсгэх боломжтой.

ХӨНГӨН АЯЛААРАЙ
Халуун оронд амрахаар явж байхад тээшинд ердөө л хоёрхон зүйл ороод дүүрч байна уу? Тэгвэл халуун орны хээтэй хос алчуурт анхаарлаа хандуулаарай: ердөө л ганц хөдөлгөөнөөр тэрээр даашинз, цээж, алчуур, бүс, тэр байтугай цүнх болно. Гоёл чимэглэлийн хувьд 1-д-4 ээмэг сонгоорой. Даруухан шигтгээ, алтлаг дэгжин гинж эсвэл далавчтай унжлага – хооронд нь хослуулаад хүссэн төрх дээрээ зүүгээрэй.

ДУРСАМЖ БҮТЭЭ
Далай дээр амрах тухай мөрөөдөж байгаа бол усан сангийн дэргэд болдог үдэшлэг, цэцэрлэгт хүрээлэн эсвэл шөнийн хотоор зугаалаарай. Сэлфи зураг авахаа бүү мартаарай. Амжилттай зургийн нууц бол нүүрний хэлбэр болон хүзүүг тодруулагч өвөрмөц загвартай том ээмэг юм.

Төрхдөө романтик хэмнэл оруулмаар байна уу? Тэгвэл өөр өөр урттай хүзүүний зүүлтэд анхаарлаа хандуулаарай. Даашинз эсвэл цамцныхаа цээж хэсгээс хамаарч тэднийг хамтад нь эсвэл дангаар нь зүүгээрэй.

АНХААРАЛ ТАТАМ БАЙГААРАЙ
Хамгийн ажил хэрэгч хувцас хүртэл зуны чиг хандлагад саад болох ёсгүй. Өдөр тутамд алтлаг металл бөгжийг сонгоорой – тэднийг дангаар нь эсвэл хуруунууддаа нэг нэгээр нь зүгээрэй. Иж бүрдлийг минималист ээмгээр дэмжээрэй.

Зурвас: Зураг: Oriflame