Хэрхэн баярын уур амьсгалыг бүрдүүлэх вэ?

Гадаа хүйтэн, ажил овоолсон их, сэтгэл нэг л дундуур – жилийн сүүлийн долоо хоногууд үлгэр шиг сайхан төгсгөлтэй байх нь ховор. Баярын уур амьсгалыг хэрхэн бүрдүүлэхээ мэдэхгүй байвал манай зөвлөгөөнүүдийг дагаарай!

1. ТАВ ТУХЫГ БҮРДҮҮЛЭЭРЭЙ
Гэрээсээ эхлээрэй. Шинэ жилийн уур амьсгалыг бүрдүүлэхийн тулд байраа заавал улаан ба алтлаг өнгийн харш болгох гэж хичээх шаардлагагүй. Жижигхэн таатай зүйлсээр өөрийгөө хүрээлүүлээрэй. Цонхондоо гэрэл зүүж, баярын ширээн дээрээ гацуурын мөчрүүдийг тавьж мөн улаан өнгийн бүтээлгээр чимээрэй. Эднийг хийх нь хурдан, хялбар бөгөөд хямд.

2. ӨӨРТӨӨ ЗОРИУЛЖ ГОЁОРОЙ
Гэртээ юу ч өмссөн яах вэ гэдэг сэтгэлгээг мартахыг зөвлөе. Гэртээ ч гэсэн ер бусын гоёмсог хувцас өмсөөд өөрийгөө амраагаарай. Тод ягаан өнгийн том, зөөлөн гэрийн өмсгөл бидний сонирхлыг их татаж байгаа. Танд ч мөн таалагдах нь эргэлзээгүй. Харин хөлөндөө юу өмсөх вэ? Ердийн шаахайны оронд алтлаг ягаан өнгийн гялалзсан саатай дулаан шаахайг сонгоорой. Гэртээ сэтгэл санааны байдлаа улам өргөхөд тань туслах сайхан арга шүү.

3. ВАННД ХЭВТЭЭРЭЙ
Угаалга, цэвэрлэгээ хийх, цахим шуудангаа шалгах зэрэг нь хэзээ ч дуусдаггүй ажлууд. Дуртай халуун уух зүйлээ бэлдээд, хажуудаа лаа асааж тавиад, дуртай хөгжим эсвэл цувралаа асаагаад өөртөө хамгийн таатай нөхцлийг бүрдүүлээд хэвтээрэй. Үүнд шанц ба ванилийн үнэртэй дулаацуулах ааглаг үнэртэй хөөс сонгоорой. Дараа нь арьсаа чийгшүүлснээр таны арьс илүү удаан хугацаанд зөөлөн ба толигор байх болно.

4. БАЯРЫН ГОЁЛОО ӨМСӨӨРЭЙ
Өдөр тутмын хувцаслалтад гялалзсан аксессуаруудыг нэмэх нь энэ улирлын чиг хандлагын төвд байна. Та яг одоо ажил хэрэгч хувцаслалт эсвэл жинсэн өмдөн дээрээ болор шигтгээнүүдтэй том ээмэг ба бөгжийг нэмж гоёорой.

5. ГЭРЭЭСЭЭ ГАРАЛГҮЙ БЭЛГЭЭ СОНГООРОЙ
Дэлгүүрийн кассны дараалалд зогсох, хоосон тавиураас эцсийн сонголт хийх зэрэг нь хайртай хүмүүсийнхээ бэлгийг цуглуулах сайхан санаа огтхон ч биш юм. Харин та швед маягаар бэлгээ сонгоорой! Энэ нь гэртээ, тухлаг орон дээрээ хэвтээд халуун шоколад уунгаа бэлгээ сонгохыг хэлнэ. Каталогоо эргүүлээд гэр бүл ба найз нөхөддөө бүгдэд нь таалагдах бэлгүүдийг сонгоорой! Мэдээж бас хайртдаа, мөн өөртөө!

Зурвас: Зураг: Oriflame