Зөв өнгөө олох дүрэм: өнгийг засагч пигмент ямар үйлчилгээтэй вэ?

Өмнө нь энэ төрлийн бүтээгдэхүүнүүд зөвхөн мэргэжлийн нүүр хувиргагчдын цүнхэнд байдаг байсан бол одоо бүсгүй бүр түүнийг авах боломжтой боллоо. Өнгийг засагч пигмент нь суурь шингэн энгэсэгт яагаад хэрэгтэй ба нүүр будалтыг хэрхэн өөрчилдөг тухай олж мэдье.

1. БУРУУ СОНГОЛТЫГ МАРТ
Суурь шингэн энэсгийн өнгөө буруу сонгосон эсвэл бэлгэнд авсан боловч өнгө нь чамд зохихгүй байна, гэтэл чамд бүтэц болон бүрхүүл нь үнэхээр таалагдсан.

Өнгийн засагч пигмент шинэ бүтээгдэхүүн нь өнгөний сонголттой холбоотой бүх асуулдыг шийдэхийн зэрэгцээ бүрхүүлийг хүндрүүлж бүтцийг нь өөрчлөхгүй. Хэрэглэхэд маш хялбар: дуртай суурь шингэн энгэсэг дээрээ дусал дуслаар нэмэж хүссэн өнгөө үүсгээрэй. Цайвар өнгө нь цайвар арьстай бүсгүйчүүдэд төгс тохирно, учир нь тэдэнд хамгийн цайвар өнгө хүртэл хэт шаргал харагддаг. Харин бараан өнгө нь бараан арьстай бүсгүйчүүдэд төгс тохирно – нэрээр бараан өнгөтэй энгэсгийн үүсгэдэг саарал дэд өнгийг үгүй хийхэд тусална.

2. МӨНГӨӨ ХЭМНЭ
Хэрвээ чиний арьс хялбархан борлодог бол улирлаас хамаарч тэрээр хэд хэдэн удаа өнгөө өөрчлөх болно. Өнгө бүрд тохируулж шинэ энгэсэг авах шаардлагагүй боллоо – нэгийг худалдаж аваад пигментийн тусламжтай өнгийг нь өөрчлөөрэй.

3. ИНСТАГРАМЫН ОД БОЛООРОЙ
Тосон бүтээгдэхүүнээр нүүрээ хэлбэржүүлэхийг хүссэн ч үр дүнд нь эргэлзэж байна ууу? Тэгвэл өнгийг засагч пигментийн арьсыг наранд борлосон мэт харагдуулагч ба гэрэлтүүлэгчийн хувьд хэрэглээд үзээрэй. Тэр суурь шингэн энгэсэгтэй төгс холилдох зориулалттай тул хамгийн туршлагагүй хэрэглэгч хүртэл түүнийг хялбархан тараана. Бараан өнгөөр шанаа, духны хажуу тал ба хамраа тодруулаарай. Цайвар өнгийг хамрын нуруу, уруулын дээд хэсэг, шанааны товгор хэсэг ба хөмсгөний доод хэсгийг тодруулаарай.

Зурвас: Зураг: Oriflame