История ритуалов красоты

Гоо сайхны түүхээс

Гоо сайхны бүтээгдэхүүний түүх эрт дээр үед хүмүүсийн итгэж байсан, харин өнөөдөр бидний хувьд аймшигтай санагдах ойлголтоор дүүрэн байдаг.

Нууц орц
Өнөөдрийг хүртэл хадгалагдаж үлдсэн пергамын эмч Галлены ажлаас харвал Эртний Ромын язгууртан эмэгтэйчүүд залуу нас ба гоо үзэсгэлэнгээ хадгалахын тулд матарын ялгадасыг эмчилгээний бохирдолтой хольсон усанд ордог байжээ. Тэр үед матарын ялгадасыг хөгшрөлтийн явцыг удаашруулдаг гэсэн ойлголттой байжээ. Зөвхөн чинээлэг зиндааны эмэгтэйчүүд ийм “гоо үзэсгэлэнгийн ваннд” хэдэн цагийн турш орж чаддаг байсан ба бусад эмэгтэйчүүд ижил орцоор нүүрэндээ маск тавьдаг байжээ. 
Энэ үе өнгөрч чамд өнөөдөр Time Reversing залуужуулагч бэлдмэл ба  хөгшрөлтийн эсрэг шөнийн тос байгаа нь юутай сайн бэ!

Ганцаардсан цус
Многофункциональный ВВ-крем The ONEДундад зууны үед сүмийн ханан дээр дүрсэлсэн сахиусан тэнгэрүүдтэй адил цасан цагаан царайг үзэсгэлэнтэй хэмээн үздэг байжээ. Гоо сайхны шинэ хэмжүүрт нийцэхийн тулд үзэсгэлэнтэй эмэгтэйчүүд нэг удаад 0,5 литр цус хануулж, үхсэн мэт цасан цагаан царайтай болдог байжээ. Энэ царай нь тэднийг тэнгэрлэг мэт харагдуулдаг байж. Энэхүү аргачлал маш түгээмэл болж тэр байтугай сарны мөчлөг, оддын байршлаар цус ханах хуанли гарч байжээ. Харин өнөөдөр шинжлэх ухаан маш ихээр хөгжиж жигд, эрүүл, гэрэлтсэн арьстай харагдахын зэрэгцээ түүнийг чийгшүүлэхэд ердөө л нэг бүтээгдэхүүн хэрэглэхэд хангалттай болжээ!

Үүний нэг жишээ бол The ONE олон үүрэгт BB тос юм.   

Илүүдэл үснээс ангижрах
Бүх соёл иргэншилд илүүдэл үснээс ангижрах нь түгээмэл үзэгдэл байсан ба энэ тухай түүхэнд хамгийн анх Эртний Египетийн хөшөөн дээр дүрсэлсэн байжээ. Өнөөдрийг хүртэл хэрэглэгдсээр байгаа илүүдэл үснээс ангижрах хамгийн эртний арга бол үсийг утсаар авах юм. Эрт дээр үеээс ойролцоогоор 50 см орчим урттай бат бөх утасны үзүүрүүдийг зангидаад нүүр ба биеийн үсийг авдаг байжээ. Харьцангуй өвдөлт багатай ба өндөр үр дүнтэй энэхүү аргачлал  өнөөдөр Дорнын Араб, Хятад, Энэтхэг улсуудад хэрэглэгдсээр байна.

Аппарат для очищения кожи лица SkinProБичил-дэлхий
Платон ба Аристотелийн үед амьдарч байсан, анагаах ухааны эцэг хэмээн нэрлэгддэг Гипократ дунгийн салс, гашилсан сүү ба нялцгай биетийн бяцалсан ясанд суурилсан үрэвслийн эсрэг нүүрний түрхлэгийг бүтээсэн юм. Дунг тууралтыг эмчлэхэд, мөн шархыг эдгээхэд хэрэглэдэг байсан. Гиалуроны хүчил, гликолик хүчил ба уургаар баялаг тэдний шүүрэл нь манай эрний өмнө 4 дүгээр зуунд арьсны асуудлын эмчилгээнд хэрэглэгддэг байжээ. Дунгийн массажыг өнөөдөр ч гоо сайхны салбарт хэрэглэдэг. Гэвч энэхүү аргачлал нялцгай биет илүү түгээмэл байдаг Азийн орнуудад түгээмэл байх хандлагатай байдаг.

Дунгийн амийг аварч, арьсаа үр дүнтэй цэвэрлэхэд чамд SkinPro нүүр цэвэрлэгч төхөөрөмж туслах болно.

Гал, намайг дагаад яв!
Хо Ляо (“галаар эмчлэх”) Хятад улсад эрт дээр үеэс хэрэглэгдэж ирсэн аргачлал юм. Гал эмчилгээ нь цусны эргэлтийг сайжруулж, арьсыг илүү уян хатан болгож үрчлээг тэнийлгэнэ хэмээн ард түмэн итгэсээр иржээ. Нэгэн цагт энэ аргачлалыг байгалийн нууц хүчийг эзэмшигч онцгой хүмүүс хийх чадвартай гэж боддог байсан бол, өнөөдөр уламжлалт бус анагаах ухаанд дурлагсад энэхүү эмчилгээг энгийн спа салонд хийлгэх боломжтой болсон. Спиртийн агууламжтай анагаагч уусмал ба өвсний хандыг даавуунд шингээгээд нүүр эсвэл биед тавиад гал асаасны дараа түргэн хугацаанд усанд норгосон даавуугаар дарж унтраадаг.

Өмнөх үеүүдийн туршлагаас харвал өнөөдөр бид илүү аюулгүй, илүү өвдөлт багатай байхын зэрэгцээ олон төрлийн, орчин үеийн дэвшилтэт бүтээгдэхүүнүүд хэрэглэж байгаа нь маш том аз юм!

Зурвас: