Загварын чиг хандлага - 2018: Дэгжин хавар

Зөөлөн өнгөнүүд, олон үүрэгт загвар, гялгар бүтэц - энэ хавар өөрийн хэв маягаа тодоор илэрхийлээрэй! Бид загварын чиг хандлага бүрдүүлж болох төрхийн тухай мэдээллийг дараах хэсэгт өглөө. Туршаад үзээрэй!

1. ДУГУЙ ХЭЛБЭР
Бөмбөлөгтэй ээмэг, хүзүүний зүүлт, тэр байтугай цүнх – энэ хаврын хамгийн дэгжин хэлбэр бол дугуй хэлбэр юм. 

Мөнгөлөг өнгийн ээмэг болон хүзүүний зүүлт, чамин бариултай цүнх – энэхүү зохицол нь ажил хэрэгч төрхөд ч, өдөр тутамд ч тохиромжтой. Харин үдшийн төрхөө бүрдүүлэхдээ хээтэй бүтцийг зөөлөн өнгө болон дугуй хэлбэртэй минималист аксессуаруудыг хослуулаарай. Энэхүү зохицол нь албаны хирнээ маш эмэгтэйлэг харагдуулна.

2. УРГАМЛЫН РОМАНТИК ХЭЭ
Энэ улиралд бүх төрлийн өнгө, бүтцийг хослуулж болно. Өвөрмөц өнгөнүүд, аксессуарын хэлбэрүүд, тод нүүр будалт ба онцгой загвар – үргэлж бусдаас ялгарч анхаарал татаарай.

Зөвлөмж: Дэггүй загвартай аксессуарууд төрхийг сэргээдэг бол сэтгэл сэргэм зөөлөн өнгө эсвэл ургамлын хээнүүд хавар ирсний мэдрүүлнэ.

3. ЭРС ТЭС
Даруухан төрхийг тод бөгөөд овор хэмжээтэй гоёл чимэглэл тодруулдаг. Ийм зохицол үзвэрт явахад ч, албан газар ч тохиромжтой.

Зөвлөмж: Хүзүүний зүүлт ямар ч хувцсыг тодруулж өгдөг бол, зөөлөн өнгийн туузан уяа нь романтик өнгө аяс оруулна. 

4. ПАСТЕЛЬ ӨНГӨ БА УРЛАГИЙН БҮТЭЭЛ МЭТ ХЭЭ 
Эрс тэс зохицол  үүсгээрэй, жишээ нь, зөөлөн өнгөнүүдийг хул өнгөнүүдтэй, хөх ягаан өнгийг шүрэн өнгийн гоёл чимэглэлтэй хослуулах гэх мэт.

Зөвлөмж: Өнгөний зохицлыг нүүр будалтдаа ч бас хэрэглээрэй. Зөөлөн өнгийн уруул өнгөлөгч эсвэл ягаан уруулын будаг, хаврын өнгөнүүдээр хийсэн смоки нүд будалт эсвэл ялдам ягаан хацар өнгөлөгч – амьдралдаа романтик хэмнэл оруулаарай. 

5. “МАТ” БА ГЯЛАЛЗСАН
Супер гялгар ба “мат” будгаар хийсэн нүүр будалт чамин хирнээ дэггүй төрх бүрдүүлнэ. Зөөлөн өнгөнүүдийг алтлаг оруулга болон супер гялгар цүнхтэй хослуулаарай. 

Зөвлөмж: Өдөр тутмын төрхөө үдшийн төрх болгохын тулд “мат” будалт хийгээд анхаарал татам тод аксессуар хэрэглээрэй. Жишээ нь, “мат” бүрхүүл үүсгэдэг шингэн зовхины будаг, гэрэлтүүлэгч хэрэглээд дөрвөлжин хэлбэртэй ээмэг эсвэл унжлагатай хүзүүний зүүлтийг зүүгээрэй. 

Зурвас: Зураг: Getty Images