5 байгальд ээлтэй гоо сайхны чиг хандлагууд

Дэлхийн гоо сайхны салбарын том компаниуд байгаль дэлхийг хэрхэн аврах талаар илүү анхаарч байна, бид ч мөн ялгаагүй. Байгальд ээлтэй 5 гоо сайхны чиг хандлагын талаар илүү ихийг олж мэдээрэй. Мөн Орифлэйм ийн тусламжтай тэднийг дагаарай.

БАЙГАЛЬД ЗАДАРДАГ НАЙРЛАГУУД
Байгаль орчинд ээлтэй савлагааны чиг хандлага нь хөгжсөөр байна. Үйлдвэрлэгчид зөвхөн савлагаанаас гадна бүтээгдэхүүний найрлагад анхаарлаа хандуулдаг боллоо. Жишээ нь, Love Nature ба Discover брэндүүдийн шингэн савангууд байгальд задардаг найрлагатай юм. Энэ нь тэд ямар нэг өдөөгчийн шаардлагагүй, өөрсдөө задардаг бөгөөд тэдний хэрэглээнээс байгаль орчинд ямар нэг сөрөг нөлөөгүй гэсэн үг юм.

ДАХИН БОЛОВСРУУЛСАН МАТЕРИАЛУУД
Дэлхий даяар гоо сайхны бүтээгдэхүүний худалдан авагч нар хуванцрын хэрэглээгээ багасгахыг эрмэлзэж байна. Харин үйлдвэрлэгчүүд үүнд нь тохирсон шийдлүүдийг санаачилсаар байна. Орифлэймд бид 2018 онд 100 тонн дахин боловсруулсан хуванцар ашигласан бөгөөд нийт үйлдвэрлэлээс эзлэх хувийг ихэсгэхээр зорьж байна.

ОЛОН УДАА ХЭРЭГЛЭГДДЭГ САВЛАГАА
Нэг удаагийн савлагаатай бүтээгдэхүүнийг олон дахин удаа авахын оронд олон удаа хэрэглэгддэг савлагаатай бүтээгдэхүүнийг нэг удаа аваад дүүргэдэг шийдлийг хүмүүс илүү ихээр сонгож байна. The One Make-up Pro дүүргэдэг соронзтой гэрийг туршаарай. Мэргэжлийн нүүр хувиргагч нарын адил цуглуулгаа бүрдүүлээд сэтгэл санааны байдалтайгаа уялдуулан хэрэглэх өнгөө сонгоорой.

УХААЛАГ АПП-УУД
Ухаалаг утасны апп-ууд цаасны хэрэглээгээ багасгахад тусалж байна. Жишээ нь, Орифлэймийн Олон Улсын Хурлын үеэр бид хэвлэмэл танилцуулгаас татгалзаж утасны аппаар бүх мэдээллээр хангасан.

НОГООН СТАНДАРТ
Цахилгаан эрчим хүчний хэрэглээг багасгах нь 2019 оны үйлдвэрлэлийн чиг хандлагын хамгийн чухал нь юм. Компаниуд байгаль орчинд ээлтэй стандартуудыг илүү баримталдаг болсон бөгөөд цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийн оронд жишээ нь нарны зайг ашиглаж байна. Орифлэймийн үйлдвэрлэл ба логистикийн цогцолбор LEED систем буюу барилгын цахилгаан эрчим хүч ба байгаль орчны хэрэглээний түвшинг тодорхойлогч стандарт юм.

Зурвас: Зураг: Oriflame